sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын иргэний агаарын тээврийн “Аэрофлот” компани энэ зун Москва-Улаанбаатарын чиглэл дэх нисэх онгоцны багтаамжаа нэмэгдүүлэх болсон талаар тус компанийн Скандинав-Финландын бүсийн төлөөлөгчийн газар мэдээлжээ.
Тодруулбал, “Аэрофлот” зорчигчдын тоог нэмэгдүүлэх үүднээс энэ оны зуны улирлын оргил үе буюу зургадугаар сарын 2-ноос есдүгээр сарын 30-ны хугацаанд Москвагийн “Шермьетево” онгоцны буудал-Улаанбаатар хотын “Чингис хаан” онгоцны буудал чиглэлд “Боинг” 737-800 нисэх онгоцны оронд багтаамж сайтай “Аirbus” A330-200 онгоцоор өдөр бүр нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа аж. Ингэснээр Москва-Улаанбаатар чиглэлд 2012 оноос хойш анх удаа оргил үед багтаамжтай сайтай онгоц хөөргөх аж.
 
Б.Болд
Эх сурвалж: Монцамэ агентлаг