sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах түргэн хоолны KFC сүлжээний Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн иргэд хоолонд хордсон талаар мэдээлэл цацагдаад байна.
Тус салбараар энэ сарын 8-10-ны хооронд 78 хүн үйлчлүүлснээс 45 хүнд хордлогын шинж илэрсний 20 гаруй нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Энэ талаар ХӨСҮТ-ийн халдварт өвчний хандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодруулахад, “Энэ хүмүүсийн биеийн байдал одоогоор харьцангуй тогтворжсон. Тэд суулгах, бөөлжих, халуурах, ядрах, сулрах, толгой өвдөх зэргээр хордлогын шинж тэмдэг илэрсэн байдалтай ирсэн. Лабораторийн шинжилгээний хариу одоогоор гараагүй байна. Эмнэлзүйн байдлаас үзэхэд нууц хугацаа урттай, ар араасаа хүмүүс нэмэгдэж ирж болзошгүй. KFC-ийн “Найзууд”, “Гэр бүлийн багц” гэхчлэн өөрсдийнх нь үйлдвэрлэдэг хоолноос дээж авч Мэргэжлийн хяналтын газар шинжилж байгаа” гэв.
Хордлогод орсон иргэдээс тандалт судалгаа авч байгаа бөгөөд маргааш урьдчилсан байдлаар мэдээлэл өгөх аж.
 
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ агентлаг