sonin.mn
САНАА. /Xinhua/. Йемений 24 сая орчим иргэнд хүмүүнлэгийн болон өөр бусад хэлбэрийн тусламж хэрэгтэй байгаа тухай НҮБ-аас пүрэв гарагт мэдээлэв.
“Дэлхийн хамгийн аймшигт хямрал хэмээн нэрлэгдэх болсон Йеменд нүүрлэж буй хямралд тус улсын хүн амын 80 хувь буюу 24 сая хүн өртөж, тэдэнд ямар нэг хэлбэрийн тусламж хэрэгтэй байгаа бол тусламж нэн шаардлагатай хүмүүсийн тоо 14.3 саяд хүрээд байна” гэж НҮБ-ын хэвлэлийн албаны төлөөлөгч Стефан Дюжаррик хэллээ. Түүнчлэн өнгөрсөн онд Йемений 10.3 сая иргэнд тусламж нэн шаардлагатай байсан хэдий ч энэ үзүүлэлт 27 хувиар нэмэгдсэн нь нөхцөл байдал улам хүндэрсээр байгааг харуулж байна.
Саудын Араб тэргүүтэй эвслийн дэмждэг Йемений засгийн газар болон Ираны дэмждэг сөрөг хүчний хооронд 2014 оны сүүл үеэс эхлэн өрнөсөн иргэний дайны улмаас 10 мянга гаруй йемен хүн амиа алдаад байгаагийн олонхи нь энгийн номхон ард иргэд байна. Дөрвөн жил гаруйн хугацаанд үргэлжилж буй дайн 3 сая гаруй хүнийг дүрвэхэд хүргээд байгаа юм.
 
Э.Хулан