sonin.mn
РИЯД. /Anadolu/. Саудын Араб дахь хүний эрхийн зөрчлийг зэмлэн буруушаасан мэдэгдлийг Европын парламентын гишүүд пүрэв гарагт хийсэн байна.
Саудын Арабад эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаархи шинэчлэлүүд хийгдсээр байгаагаас үл хамааран улс төр, нийгмийн тогтолцоонд ялгаварлан гадуурхах явдал байсаар байгааг Европын парламентын мэдэгдэлд онцолжээ. Мөн шоронд хоригдож буй эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид болон хамгаалагчдыг суллахыг хүссэн байна.
“Эмэгтэйчүүдийг эрчүүдийн эрхэнд байлгах тогтолцоо”-г яаралтай устгахыг мөн уриалсан бөгөөд үүний дагуу эмэгтэйчүүд гэрлэх, паспорт авах, гадаадын орнууд руу аялахдаа аав, нөхөр, эрэгтэй хамаатан, хүү зэрэг хэн нэгэн эрэгтэй хүнээс зөвшөөрөл авах шаардлагатай байдаг ажээ.
Үүний зэрэгцээ иргэдэд цаазын ял оноодог шийтгэлийг түр хугацаагаар зогсоохыг Саудын Арабын эрх баригчдад уриалжээ. Тус улсад хүчирхийллийн бус гэмт хэрэгт цаазын ял ногдуулдаг тогтолцоо оршсоор байгаа бөгөөд 2014-2017 оны хооронд наад зах нь 126 хүнд цаазын ял оноосон байна. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг