sonin.mn
ВАШИНГТОН. /РИА Новости/. Төлөвлөгөө ёсоор жил бүр хийгддэг эмчийн үзлэгээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эрүүл мэндийн байдлыг сайн байна гэж үзжээ. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн алба нийтэлсэн байна.
Энэ сарын 8-нд хийсэн эмчийн үзлэгийн үеэр ерөнхийлөгчийн биеийн байдлын талаар зарим мэдээллийг өгчээ. Тодруулбал, Д.Трамп 192 см өндөртэй, биеийн жин нь 110,22 кг, даралт 118/80, зүрхний цохилт нэг минутад 70, биеийн халуун 36,7 хэмтэй байжээ. 
“Лабораторийн шинжилгээ, эмчийн үзлэгийн дүгнэлтээс харахад ерөнхийлөгчийн биеийн байдал сайн байна гэсэн дүгнэлтэд хүрч байна” хэмээн Төрийн тэргүүний хувийн эмч Шона Конлигийн гарын үсэг зурсан бичигт дурдсан байна. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг