sonin.mn
КАРАКАС. /TASS/. ОХУ Венесуэлд 300 тонн хүмүүнлэгийн тусламж илгээнэ. Энэ тухай Өмнөд Америкийн тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро даваа гарагт “Twitter” хуудсандаа мэдээлжээ.
“Лхагва гарагт ОХУ-аас 300 тонн хүмүүнлэгийн тусламж хууль ёсоор ирнэ. Тус улс Венесуэлд эм хэрэгсэл нийлүүлнэ. Бид төлбөрийг нь төлсөн” гэж тэрбээр бичсэн байна.
Гадаадын орнуудаас үзүүлсэн 933 тонн эм хэрэгсэл бүхий 60 гаруй чингэлэгийг өнгөрсөн долоо хоногт Венесуэлд хүргэсэн билээ. Энэ тусламжийн ихэнх хэсгийг Хятад, мөн Куба улс илгээсэн байна. Үүнээс гадна, Венесуэлийн Эрүүл мэндийн яам олон улсын зах зээлээс худалдаж авсан байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг