sonin.mn
Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын сургуулийн дотуур байрны хүүхдүүдийн дунд гарсан хордлогот халдварын үеэр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ажиллаж, сургуулийн захиралд 15 заалт, сумын Засаг даргад таван заалт бүхий албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгсөн.
Үүрэг даалгаврын биелэлтийг энэ сарын 13-14-ий өдрүүдэд шалгахад гүний худаг гаргаагүй, дотуур байрны хүүхдүүд усанд орох нөхцөл боломж бүрдээгүй, дотуур байрны бохирын цооног ажиллагаагүй, гал тогоонд цахилгааны аюулгүй байдлыг хангаагүй зэргээр дотуур байрны үйл ажиллагааг сэргээх боломжгүй, биелэлт хангалтгүй байжээ. Иймд тус сумын болон сургуулийн удирдлагуудад асуудлыг яаралтай шийдвэрлэх үүрэг, чиглэл өгсөн байна.