sonin.mn
НЬЮ-ЙОРК. /АР/. Америкийн “SpaceX” компани “Falcon 9” зөөгч-пуужингаар Индонезын харилцаа холбооны “PSN-6” хиймэл дагуул болон Израилийн “SpaceIL” компанийн "Берешит" сансрын аппаратыг хөөргөсөн тухай тус компанийн цахим хуудсанд мэдээлсэн байна
Пуужинг Флорида муж улсын Канаверал хошууны сансрын буудал дахь АНУ-ын Агаарын цэргийн хүчний баазаас хөөргөжээ.
Сарыг судлах зорилгоор хөөргөж буй харилцаа холбооны хиймэл дагуул болон сансрын аппаратыг хөөргөснөөс 44 орчим минутын дараа тойрог замд оруулсан байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг