sonin.mn
ВАШИНГТОН. /RIA Novosti/. Найруулагч Питер Фарреллийн бүтээл “Green Book” кино “Шилдэг кино” төрөлд “Оскар” хүртлээ.
“Энэ бол бид өөрсдийн ялгаагаа үл харгалзан бие биедээ дурладаг хайрын тухай түүх юм” гэж найруулагч Питер Фаррелли шагнал гардаж авсныхаа дараа хэлсэн байна.
Уг кинонд жааз төгөлдөр хуурч Дон Ширли, түүний жолооч, хамгаалагч Тони Липа нарын 1962 онд АНУ-д хийсэн аяллын талаарх бодит түүхийг өгүүлдэг. Тэд аяллын замдаа Африк гаралтай америкчуудын хувьд аюулгүй газруудыг жагсаасан "Ногоон ном" лавлах номыг ашигладаг байна.
“Шилдэг кино” шагналын төлөө мөн “Roma”, “The Favourite”, “A Star is Born”, “Black Panther”, “Vice”, “Bohemian Rhapsody”, “BlacKkKlansman” кинонууд өрсөлджээ.
“Green Book” кино өмнө нь Гильдийн шагналыг хүртсэн юм. Сүүлийн жилүүдэд Гильдийн шагналын ялагч ихэвчлэн “Оскар”-ын шагнал хүртэх болжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг