sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулахаар болсон байна.
Ноднингоос эхлээд гуравдугаар сарын 1-8-ны өдөр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй музейнүүд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байгаа юм. Улсын хэмжээнд одоогоор 200 гаруй музей ажиллаж байна. Энэ жил эдгээр музей мөн үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлнэ. 
Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү шийдвэрийг гаргасан байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг