sonin.mn
МОСКВА. /TASS/. ОХУ-ын гурван үйлдвэр Монгол Улсад шувуу, гахайн мах нийлүүлэх эрх авчээ. Энэ тухай ОХУ-ын Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн газар мэдээлсэн байна.
"Хөдөө аж ахуйн групп – Красноярск” ХХК, “Сибирийн Хөдөө аж ахуйн групп" ХК-ийн харьяа Томск дахь шувууны аж ахуй болон мах боловсруулах үйлдвэр Монголын зах зээлд малын гаралтай бүтээгдэхүүн экспортлох эрх авсан гэж мэдээлэлд дурджээ.
Монгол Улсын мал эмнэлгийн мэргэжилтнүүд дээр дурдсан үйлдвэрүүдэд шалгалт хийсэн байна. Уг үйл ажиллагааг Оросын Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн газар зохион байгуулжээ. Монголын мэргэжилтнүүд мөн ОХУ-ын мал эмнэлгийн хяналтын тогтолцоотой танилцсан байна.
Мал эмнэлгийн цахим гэрчилгээ олгох замаар малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хяналт тавих тогтолцоо Монголын талд нааштай шийдвэр гаргахад нөлөөлсөн гол хүчин зүйлүүдийн нэг болсон гэж ОХУ-ын Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн газрын мэдээлэлд онцлон тэмдэглэжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг