Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар 2019 оны 03 дугаар сарын 11-ээс 15-ны өдрүүдэд Швейцарийн Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн даргын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас мордлоо.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар албан ёсны айлчлалынхаа хүрээнд Швейцарийн Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэттитай албан ёсны хэлэлцээ хийж, тус улсын парламент-Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа, парламентын дэгийн зохицуулалттай танилцана. Мөн энэ үеэр тохиож буй Монгол Улс, Швейцарийн Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн арга хэмжээнд оролцох юм.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар албан ёсны айлчлалын хугацаанд хэд хэдэн удаагийн уулзалт хийж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох бөгөөд Швейцарийн Холбооны Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Төрийн зөвлөлийн Гадаад харилцааны байнгын хорооны дарга Филиппо Ломбарди, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Паскал Баерисвил, Сангийн яамны Олон улсын санхүү хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Даниела Стоффел нар Монгол Улсын Их Хурлын даргад бараалхана.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Швейцарийн парламентын бүлгийн дарга Ц.Гарамжав, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Швейцарийн парламентын бүлгийн гишүүн Л.Болд, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж, Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, О.Баасанхүү нар болон албаны зарим хүмүүс багтжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Сэтгэгдэл0
Зүгээр л утсаар асуучих юмыг ингэж их зардал гаргаж олон хүн дагуулаад явах юм
Төсвийн мөнгөөр дэмий доншуучилж тансаглах юм даа. Ганцаараа явчихгүй,тэр олон дагуулаар яана.Аягүй бол авгай хүүхдээ дагуулаад явж байгаа.
Гадаадын тусламжийн хөрөнгөөр парламентын шинэ ордон барих төсвийн хөрөнгөөр өчнөөн олон хүн дагуулж гадаад зугаалах өөр юу ч хийх сонирхол байхгүй М Энхболдоосоо долоон дор бууны нохой
Ajlaa medekhgyi bol ykhsenee khiij darga boldgiin. Ajlaa meddeg khymyyst n' ajlaa ugvul taarna. Yun zavtai yum. Eeljit busiikhaa shiidveriig ch albajuulaagyi bna geed soningoor neg bicheed baikhad. Uchnuun udaan kheryyl khiij, khalaa soli, tomilgoo gej soliorch soliorch khamag ajil gatsaachikhaad yu khiisen gej gadagshaa zugaaldag bnaa. Odoo naad ajlaa khiivel taarna.
хѳѳрхий улсынмѳнгийг үрж айлчлал гэж пээдийлж үз. юу ч бүтээхгүй.
Ингээд эхэлж бгаамдаа. Сар ч болоогуй бж. Энэ тоорой бас л улсын менгеер тансаглах донтой нэгэн байжээ. Юу ч еерчлегдсенгуй. Тэр аюурсайхан нь дагаад далбагнаж бдг.
Yag tiim, ingeed l shell bgaa um. Teneglel.
Женев хотод жил болгон болдог машиний ОУ-ын үзэгсэлэн үзэх биз. тааруулж явсан байна
Манай улс төрчид гэх толгой муутнууд ард түмний татварын мөнгөөр хичнээн их гадаад руу явж туршлага судласан ч улам л тэнэгтэх нь ихсээд байна.. Хайран төсвийн мөнгө.
соц нийгмийн үед хѳрѳнгтѳн орны дарга нарыг доншуучиллаа гэдэг байсан одоо ѳѳрснѳѳ доншуучиллаа очиж яахын том гүрэн бага буурай оронд хѳрѳнгѳ оруулалт хийхгүй юм бол
соц нийгмийн үед хѳрѳнгтѳн орны дарга нарыг доншуучиллаа гэдэг байсан одоо ѳѳрснѳѳ доншуучиллаа очиж яахын том гүрэн бага буурай оронд хѳрѳнгѳ оруулалт хийхгүй юм бол