Хүн төрөлхтний (дэлхийн) нүүдлийн соёл иргэншлийн төв
 
ГУРАВДУГААР БҮЛЭГ.
 
УХААНТ ХҮН ХААНА ҮҮСЭВ?
 
63.Холбогдох ном зураг.
Орон орны эрдэмт мэргэд оролцон тайлбар баяжин сайжрах ёстой. Тайлбар текстээс санаа аван бүтээл хийж, хад чулуунд сийлэх, бүх төрлийн материал ашиглаж болно. Зохиолч Н.Баатар
 
Сандуйн жүд судрын хураангуй 
Дүйва санва пайжунба
 Дэвшин шэгва гүнжисан 
Доржэ нинво дүйва и 
Дэнид жомдан шавдү сол 
Доржэ сүмбо хадаба 
Жанчүб дин и товвар жүр 
Жанчив сэмба жал жамцо
Доржэ сэмба цэдэтов хэмээх аг тарнийн үндсэн судрыг уншсанаар хэмжээлшгүй их буян хураахын зэрэгцээ аливаа гэнэтийн аваар осол, золгүй явдлаас хамгаалах цор ганц хана байх болно. Дашрамд дурдахад Сандуйн жүд хэмээх номыг анх гарахад ертөнц хоёр нартай боллоо хэмээн мэргэдийн магнай тэнийж байсан гэж хэлцдэг. Тэгэхээр таныг наран мэт ивээх болно.
64. Хоёр нүд магнаадаан том дуран шиг эргүүлэгтэй өндөр хүчит хүнэрхүү сүнслэг хүн бүхий тэнгэрийн элч -лемур 3 Монгол нутаг руу нисэн одно. Түүнийг бурхад дэмжиж байгаа зураг, зохиомж.
65. Хөх толбот монгол номын нүүр зураг Пьерде Шарден: Хүн Монголоос үүсэлтэй
Ч.Эрдэнэ: Дэлхийн соёл иргэншил монгол төвтэй байсан.
 
66.Лемур -3 Монгол нутагт ирж Алунгоо хатантай уулзаж, хоёр биений хайр хүндэтгэлээн илэрхийлсэн зураг зохиомж.
67.Алунгоо эхийн домог шөнө бүр цагаан шар хүн гэрийн өрх тооноор гийгүүлэн орж ирээд миний хэвлийг илэхэд түүний гэрэл хэвлийд шингэх бөлгөө. Тэр хүн гарахдаа нар сарны хилээр гарч одох тул та нар тэнгэрийн хөвгүүд биз ээ гэж таван хүүдээ захисан байдаг. Энэ бол шинжлэх ухаан шаардаж байгаа маш том асуудал мөн.
68.Лемур-3 үл үзэгдэн нисч дээд тивээс гал олж ирээд мөнхийн бамбар асаах ба мод арьсаар урцаа босгоод тулгын гурван чулуу тавьж галын бурхан Миранза залж шар тос дара-өвчүү өргөнө зохиомж зураг.
69-70. 5 урц оромж үлэмж биетэн голдуу 20 гаруй хүн зураг. Үзүүртэн хурц соёо чулуу бэхэлсэн урт модон жад, модон лантуутай таван хүн арслан, заан, баавгай, үнэг чоно, гөрөөс, гахай агнаж байгаа зураг.
71.Гурван айл урцаа үүрээд зүүн өмнө зүг, хоёр айл баруун өмнө зүг явган нүүнэ зохиомж зураг.
72.Зэрлэг адуу, тэмээ, зубр, аргаль, янгирийн сүргийгхашиж гаршуулах ажил хийцгээнэ. Олон өдөр, сараар дэргэд нь байж өвс ус тавьж өгөх, зодож үргээхгүй эелдэг зөөлөн харьцана.
73-77. Гурван салаат туурай бүхий догшин зэрлэг өвөг адуу- кондилартр-мезон-ихид. Арвыг гаршуулахаар тэмцэлдэн байхад хазаж хайрах тангарах, цавчихад хоёр хүн шархдаж нэг хүн амь алдана. Эмнэг хангал сургахад, эгц дээш цамнан орилон булгиж гурван метр үсэрч байхад салаа туурай нь гэмтэн эмийн ургамал навч, ширээр боож арчилах ба бороолон эвэршиж цомбон туурайт адуу бий болно. Зохиомж зургууд: 160 үүлдэр, зэрлэг тахь, хулан.
78-82 Зэрлэг зубр-безон зугтаана. Эргэж мөргөхөд хүн шархдах ба үнээ саахад дөрвөн эр хүн оролцоно. Гурван тугалыг хашиж номхруулна. Зохиомж зургууд Ази, европ, африк америк үхрийн ялгаа
83-86. Зэрлэг тэмээг номхруулахад өдөр бүр зөөлөн харьцана. Хазана, өвдөглөх, тийрэхэд амь эрсдэнэ. Тэмээг ногтлох, сургах, туших, ингэ саахад ихээхэн бэрхшээл тулгарна. Зохиомж зураг. Эмнэг тэмээ, адуу, сарлаг сургаж байгаа болон тэрэгэдэлгээ, ноосхөөвөр, хялгасыг нь авч, ногт хазаар нэмнээ, худрага, буйль бурантаг, дөр цовдлох арга зэргийг харуулсан зураг, биет үзмэр, чихмэл баримал. Монгол, дунд ази, африк тэмээний ялгаа, лам гөрөөс
87-88. Аргаль гаршуулахдаа ус тэжээл тааваар нь өгч эелдэг зөөлнөөр өдөрт 2-3 удаа харьцана. Хашаа хороо нөмөр бууц, ус тэжээл, бэлтгэж өгнө. Олон үүлдрийн ялгаа
89-90. Янгир гаршуулахдаа ус тэжээл төлөөр нь дамжуулж хүнд дасгах дулаан хороо бууц бэлтгэнэ. Олон үүлдрийн ялгаа
 
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.
МОНГОЛ НҮҮДЛИЙН СОЁЛ ИРГЭНШИЛ
 
91-92. Монголчуудын их, дунд, бага нүүдэл. Олон он тооллоор схем, зохиомж зураг, дүрслэл
93-94. Монголын нууц товчоо ном, зураг
95. Монгол жангар ном
96. Хөх дэвтэр, ном
97. Судрын чуулган
98. Их гурвалжин
99. Г.В.Гегель Монгол тал хээр нутгийг онцгойлж: Хүн төрөлхтний анхны соёл Монголоос эхтэй...
100. Н.Рерих: Монгол бол ертөнцийн хүчирхэг амьсгал
101. Л.Гумилёв: Дөрвөн түм, хоёр түм жилийн тэртээ төрөлх ой тал нутаглан нүүдэллэж Алтайг даван Сибирийг туулж
...Америк тив хүрсэн хүн төрөлхтний ихэнхийн түүх, их нүүдлийн  түүх
 
Зохиомж, дүрслэл хийх: ГҮН ИХ УТГА: Орчлон ертөн бүхэлдээ нүүдэл суудлаар оршмой. Өчүүхэн нэг эст амьта ургамал хумхын тоосноос аваад асар том 100 мянган гэрлийн зай эзэлсэн манай “сүүн зам”-галактик, од эрхэс хүртэл нүүэ сууж орон зай, цаг хугацаа эзэлнэ.
 
Дэлхий орчлонгоо дагаад бүх зүйл хөдөлнө. Аливаа хүн  амьтны хөгжил урагш ахих гол нөхцөл нь эх байгалиас оноо: хөдөлгөөн хувь хишиг, уур амьсгалын хүчин агаад энд байгалийн ариусахуй: дөрвөн улирал, дээд уураг бүрдэх сэрүүвтэр өндөрлөг хөх тэнгэр, нарны илч, саадгүй хүлээн авах намхан уулс, армаг тармаг ой хөвч, хээр тал, уудам хөндий ухаа толгод, говь, элст манхан, цэлмэг ус, рашаан бумба, үр шимт ургамал, түмэн янзын цэцэгс хосолсон Монгол нутаг хүн амьтны жаргалын орон бурхан тэнгэр онцгой анхаарч цогцлоосон бөлгөө.
 
Үнэт эрдэс, үр шим заяахын чацуу бүх амьтанд хөдөлгөөн тэнцэл хайрлах зүй тогтол бүрдсэн нутаг.
 
Тиймээс Монгол нутагт хүн дүрст амьтан хөгжин дэвшсэн байх магадлал өндөр байгааг судлаач эрдэмтэд дэвшүүлж байгаа юм. Хүний гаршуулсан нохой, таван хошуу мал энэ нутагт гэршсэн байх төлөв, үржил шим, унаган төрх, генийн өөрчлөлт нотолж байна. Тэдгээрийн бүх өвөг хээрийн амьтад зөвхөн Монгол нутагт олон газар тархан оршиж байгаа нь ихийг өгүүлэх биз.
Үр шимээ тасралтгүй өгч нөхөн үржих онцгой чадвар бүхий монгол таван хошуу мал бол бурхадын аугаа их энэрлийн хайр хишиг, дэлхийд түгсэн аугаа их сав ертөнц болой. Монгол таван хошуу малын өнөөгийн төрх, зан авир, бие бялдар, үр шим цогцлоосон нь монголчуудын нүүдпийн соёл иргэншлийн анхны, олон мянганы цаг хугацаа, тэмцэл оюун ухаан, сэтгэл хөдөлмөр шингэсэн хүн төрөлхтний өмнө бүтээсэн аугаа их том ололт, цул алтаар хөшөө дурсгал босгохоор түүхэн гавьяа мөн. Жишээ нь, Монгол нутагт монголчуудын уйгагүй, шургуу хөдөлмөр тэмцлээр гурван салаа хурц сарвуу, шүдтэй догшин зэрлэг амьтныг цомбон туурайт адуу болгоход ямар их эрсдэл, тэмцэл мэргэн ухаан орсон бол оо?
 
Тэмээ гэхэд ямар ч амьтныг дэлбэ тийрэх хөл жацтай, зэрлэг байдалдаа одоо ч дуртай аварга амьтныг гаршуулж 60 хоногийн өл даах туг ширээ хоёр бөхтэй үс ноос элбэг, дөлгөөн.уярах зөөлөн сэтгэлт амьтан болгожээ. Энэ хоёр бөхт тэмээ маань Араб, Африкийн хойд нутагт очихоор хоёр бөх дүүргэх шим тэжээл, халалтаас үүдэн чөргөр, ганц бөхтэй болж андын нуруунд лам гөрөөс болжээ. Нөгөө гурван нь гэрт хамгийн ойр, араатан амьтантай тэмцэх эвэр туурай, догшин зан авир нь зөөлрөн арчилгаа хүний гар хардаг болсон. Төв Ази, Монгол Казах зэрэг оронд таван хошуу малаа даган нүүдлэн амьдрах соёл буй болжээ. Монгол мал задгай тал, ухаа толгод, уужим хөндий, хангай нутгийн үзэсгэлэнт чимэг, түмэн янзын үзүүлэх тоглолт дуу авиа гарган хүмүүний сэтгэлийгчимэн, уйдах, цөхрөх, ядрахыг үл амсуулан амьд театрын тоглолт болой. Ер нь хүмүүн бидний хэл сэтгэхүй оюун ухаан малаасаа ундран хөгжсөн биш гэжүү. Таван хошуу мал бусад гахай шувуу туулай зэрэг гэршсэн амьтад бол байгаль эх, бурхадын хишиг буян бөгөөд цөм хэмжээ хязгаар, өсөх үржих нигууртай, гагцхүү эзэн хичээвэл заяа түшнэ гэсэн үнэнд оршмой. Монгол банхар эзэндээ үнэнч, бие сүрлэг,  хүч тамир их, хот айл мал сүргийн аюулгүй байдлыг ханган, үүр шөнөөр хүчтэй хүнгэнүүлэн хуцах үед муу зүйл, өвчин эмгэг, ад зэтгэр дайжин холддог гэлцэцгээнэ.
 
102-114. Дэлхийн ард түмний нүүдлийн соёл, иргэншлийн тухай хадан бичээс, уран зураг, баримал, дүрслэл, тайлбарууд:
Эдгээр амьтад монголчуудын нүүдлийн соёлыг утга төгөлдөр өргөн агуулгаар баяжуулан хүний хөгжил, сэтгэл оюуны дэвшилд галыг нээж модон зэмсэгийн үетэй эн зэрэгцэх эргэлт авчирсан юм. Хүн төрөлхтний хөгжил дэвшлийг олон мянганы турш аван явж, оройлон манлайлж байсан монгол нүүдлийн соёл иргэншил бол дэлхийн ухаантнууд хамтран судлах аварга том асуудал мөн. Яагаад?
1. Бурхад байгалийн шахаан дор хүнийг хүн болгосон анхны том үйл хөдлөл мөн.
2. Хүний хэрэгцээг үйлдвэрлэн бүтээгч бүхэл бүтэн сав ертөнц-малын аж ахуйг цогцлуулсан;
3. Хөх тэнгэр, нар сар, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, шүтэн бишрэх эх байгальтай зохицон амьдрах, тэнцвэржүүлэх ухаан-ертөнцийг үзэх төв үзэл, зан үйл, ёс заншлын иж бүрэн бүрдэл;
4. Монголчуудын орчлонгийн дээд эх үүсвэрт хандсан өдөр бүр, сар улирал, жилд тогтсон их залбирал, сүсэг бишрэл, зан үйл нь эх дэлхийд сайнаар тусаж байдаг;
5. Монголчуудын нүүдлийн соёл иргэншил нь газар зүйн шинэ нээлт, олон шинжлэх ухааны эхлэл, хүний гений удмын санг баяжуулж, хүний өсөлт тэнцвэржин хэт ухаантан баатрууд төрөн гарч, гэрийн сургууль, хүмүүжил төлөвшдөг;
6. Байгалийг ухаж малтахгүй, унаган төрхийг нь хадгалан амьдрах ухаан, хэрэм хана, хэт суурьшлын эсрэг, биет үзүүлэн таниулах аян болдог;
7. Бүх зүйл ил тод үнэнч шударга энэрэл хайр, эр зориг, авхаалж самбаа хөдөлмөр хүмүүжил цогц бүрддэг;
8. Монголчууд нүүдлийн соёл иргэншлийг өнөө хүртэл төгөлдөржүүлэн сонгодог хэлбэрт дэвшүүлж төрийн сүлд далбаандаа таван их бэлгэдлээр хүндэлж байна. Хүмүүн болон сансар орчин тойрон мал амьтанд ойр дотно, хүний эрүүл мэнд цаг хугацаа эд материалд ач тустай байгаль экологид хоргүй монгол гэр сууц, тэрэг, завь онгоц, хороо хорог, ахуйн багаж хэрэгсэл, оньсон хөгжим, нум сум, өвөл, хавар, зун, намарт тохирсон хэдэн мянган хоол хүнс хувцас тоглоом наадгайг хийх , соёл технологи эрдэм ухаан бий болгожээ. Байгаль цаг уурын  эрс тэс дөрвөн улирал сэрүүн өндөрлөг хангай, уужим тавиу тал хээр нутагт хүмүүний оюун ухаан хөдөлмөр тэнцлийг дайчлан гаргадаг тийм нөхцөлд хүн мал дэвшин хөгжих нүүдэл суудал хөдөлгөөн бий болно. Ийм онцгой хүчин нөхцөл дор орчин үеийн хүн рүү дөхөж байсан амьтан хүн болж дэвшихэд нүүдлийн соёл  иргэншил шийдвэрлэх нөлөө үзүүлжээ. Монголчуудын нүүдлийн соёл иргэншил бол байгаль цаг уурын аяыг дагаж дасан зохицох үйл явц, хүн мал ахуй үйлдвэрээ хөгжүүлэх арга билэг, амьдрах ухаан бөлгөө. Нүүдлийн соёл иргэншил нь хүнийг хүн болгож, хүн төрөлхтнийг анхлан ба олон мянганд урагш давшуулсан аугаа их дэвшил юм. Хүн төрөлхтний ихэнхи үеийн түүхийг үүрч ирсэн монгол нүүдлийн соёл иргэншлийг үл ойшоох, дутуу үнэлэх нь мунхаг хэрэг бөгөөд орчин үед хэт шингэснийх, эх түүхээ хялбарчлах болсных. Хүний хүслэн их нүүдэл: Нүүдлийн соёл иргэншлийн явцад материаллаг болон оюуны ололт хуримтлагдан улам боловсронгуй болж өвлөгдөж бас шинээр үүсч байдаг. Айл саахалт нутаг усны нөхөрлөл, хоршилт үүсэн ахмад туршлагатай малчдаа үлгэрлэн дагах, ном бичгийн мөр хөөсөн эрдэмт нэгэндээ хүүхдээ шавь оруулдаг байна. Байгаль цаг агаарын байдлыг улирал жилээр шинжин зурхайн ухаанд амьтны зан үйл, нар сар од мичидийн хөдөлгөөн, салхины зүг, хөвөн цагаан үүлс хөвсгөр сэмжин үүл тэдгээрийн бөөгнөрөл зэргийг ажиглан цаг агаар өглөө, үд, орой тэр байтугай сар, жилээр ямар байхыг тоймлон гаргаж малын маллагаа, ажил төрлөө зохицуулж байдаг. Монголчууд дөрвөн зүг, найман зовхист аялан газар, газрын аричуудтай нөхөрлөн оюуны соёлоо баяжуулж өглөөн нар тоггохгүй, өсөхийн жаргал хатуу гэцгээж ачлалт их нарандаа байнга залбирч цай сүүнийхээ дээжийг өргөн шингэж байгаа нарны улаан шаргал өнгө тэнгэрийн хаяа цэлмэг байвал маргааш сайхан байхын бэлгэ тэмдэг. Энгийн нүдээр сар мичдийн байрлалыг ажиглаж “сар мичдийнтохиолго’’ гэх ба тэр од сарны дээгүүр явж өнгөрвөл тэр сардаа хур тунадас элбэг, салхи шуурга ихэсдэг, одон сарны доогуур хол алгуур өнгөрвөл хур тунадас бага, салхи шуургагүй тайван өдрүүд болдог.
 
115-120. Арваад тэмээ хөсөг бүхий нүүдэл найман үхэр тэрэг бүхий нүүдэл. Чулуун сийлбэр дүрс Тайлбар: Шумэрууд бол монгол: (европт шумерчууд) МЭӨ V-мянганы үед хоёр ч удаагийн нүүдлээр Азийн гүнээс нүүдэллэн Тигр, Ефрат хоёр мөрний сав нутагт ирж анхны улс гүрэн, хот мөргөлийн төвүүд байгуулж бичиг үсэг соёлын дурсгалууд бий болж, Энэтхэг, Төвд, Египетийн аричууд, соёлтой сүлэлдэн индуизм, буддизм, христус, лалын шашны суртлын суурь тавигдсан билээ. Сүмэрүүд ойр төрөл боловч хүчирхэгжсэн овог аймгуудад эзлэгдэн тарж сарнин уусалтаас үүдэж түрэг хэлтэн улс үндэстнүүд бий болжээ. Хоёр мөрний соёл, эд өлгийн дурсгал нь Инд мөрний сав газрынхтай (Дравид нарынхтай) адил төстэй, сүмэр нарын газар зүйн мэдлэг 6000 жилийн өмнө асар өндөр байсан. Тэд Персийн булангаар хөвж очсон, дэлхийн соёл иргэншлийн суурийг тавьж урагш ахиулсан гэж казах, чех, герман, орос, монгол судлаач эрдмийн хүмүүс бичиж байна. Эрт дээр үеэс өвөг монголчуудын нүүдэл суудал нь газар зүйн нээлтүүд, хүн аж төрөх соёлыг бий болгожээ.
 
Монголчуудын нүүдлийн манлайд хүчирхэг том биетэй ухаалаг, эрхэглэг соёлтой эрчүүд бяруу шиг том банхар ноход, эхнэр хүүхэд, ээж ааваа дагуулан гал шар өнгөөр нар сар, галын дөл бадмаалж буй зурагтай арьсан туг далбаа өндөрт өргөж, хурц модон жад нум сум агсан адуу малаа туун үхэр тэрэг тэмээн хөсөг нийлээд хот улс нүүж яваа юм шиг сүрдмээр агаад ийм нүүдэл буянт, хатан гол, төвдийн өндөрлөг, Зүүн Өмнөд Ази, Зүүн Хойд Хятад, Манжуур, Сибирийн тэгш өндөрлөг, Якут-Саха, Амар мөрөн, Жугжур, Төв, Холын нуруу, Беринг, Чукотын тэнгис, Аляска, Хойд Өмнөд Америк орж, Якут, Солонгос, Аляскад цөөн айл үлдэж ари голдуу ихэнх нь Хойд Өмнөд Америк тивээр суурьшжээ. 
 
Нүүдэлчдийн үйлдвэрлэл нарийн технологи дагуу явагдаж баялаг бүтээн өөрсдийн хэрэгцээг хангаад бусдад түгээн бас арвижуулж нөхөн болон өргөтгөх ойрын хэтийн төлөвлөгөөтэй ажилладаг. Өвөг дээдэс, эцэг эх сайн хүмүүсийн арга туршлага их ой санамжинд тулгуурлан сайныг дагавал сарны гэрэл, хүн болох багаасаа гэх мэт цэцэн үгс, үлгэр домог туульсаар бататгасан буй. Монголын нүүдлийн соёл иргэншил нь амьдралын төлөө гэр бүл, хот айл, саахалт, овог аймаг, улс гүрний, хүмүүнлэг ёсны гал голомт залгамж чанар ил тод, үнэнч шударга, шургуу хөдөлмөр тэмцэл, хөдөлмөр хүмүүжил, ёс суртахуун, дадал заншил цогцсоор бүрддэг бусад иргэншлээс давуу талтай. Хөх тэнгэр, хөрст дэлхий, алтан нар, алиман сар, хайрхан уул овоо, гол мөрөн, булаг шанд, газар шороогоо бурхад лус савдагаар эзэгнүүлж бишрэн хайрлах сургаал ухаан буй болгон Байгалиас авах өгөхийн ухаан нүүдэлчдийн гол философи учраас эзэн лус савдагаас нүүж буух газар гуйн гол ус бохирдуулах, газарт гадас үлдээх, уул толгодын чулууг ховхлох, нялх ногоо зулгаах, залуу мод огтлох зэрэг маш олон цээрлэх үйлдэл, хайрлаж хамгаалах тахилга залбирлын олон ёс заншилтай. Эх байгаль энэ бүхний хариуг сайнаар илгээн хайрладаг. Хүний мөс, хүний мөн чанар гэж агуу зүйлс бий. Монгол нүүдпийн соёл иргэншил үүнд тулгуурлаж байдаг билээ. Үл харгис үнэн шударга, цэгц журамтай, эрдэм гүн билиг хурц хүмүүсийг сайшаан хүндлэх хэрэгтэй. Чингис хаан.
 
 
ЧХДА-ийн жинхэнэ гишүүн, доктор Н.БААТАР