sonin.mn
Хорвоогийн тоосыг дал гаруй жил хөдөлгөж явахад минь тохиосон ховорхон аз завшааны нэг бол эрдэмтэн, зохиолч, сэтгүүлч, төр, нийгмийн зүтгэлтэн Л.Түдэвийн удирдлага дор ажилласан он жилүүд юм.
 
...Намайг нэгэн шинэ ертөнц рүү хөтөлсөн анхны хөтөч маань энэ эрхмийн анх удаа хэвлүүлсэн ном байжээ. Өнгөрсөн зууны 50-аад оны дундуур сумын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдаас намайг ‘‘Шилдэг хурдан уран уншигч”-аар тодруулж, найман мөнгөний үнэтэй нимгэн дэвтэр, бэхийн сав, ‘‘элементийн” гэдэг үзэг болон Л.Түдэв “Сайн байцгаана уу, багачууд аа” гэсэн хөх хавтастай номоор шагнасан нь бөглүү хязгаарын бяцхан хүүд унших урам хайрлаж, номын хорхойтон болгосон билээ. Тэр эрчээрээ уншсаар тавдугаар ангидаа сургуулийн шилдэг уншигчдын тоонд орж, бас үнэ бүхий зүйлтэй шагнал хүртсэний дотор Л.Түдэв сэтгүүлчийн “Эрх чөлөөний арал -Куба орноор аялсан нь” аян замын тэмдэглэлийн ном байв.
 
Энэ удаагийн шагнал маань хол явж юм үзэж, нүд тайлах мөрөөдлийн хажуугаар бас үзэж харснаа нүдэнд харагдтал уран сайхнаар бичиж сурахсан гэсэн хүсэл төрүүлсэн. Ийнхүү нандин хүсэл мөрөөдлийн минь хөтөч болсон эрхмийн зохиол бүтээлийг уншиж, илтгэл айлтгалыг нь сонсч, цэнхэр дэлгэцээр барааг нь харахаас цаашгүй байсаар 30-аад жилийн дараа 1984 оны өвлийн эхэн сард улаан халз учирдаг юм байна. “Үнэн” сонины ерөнхий эрхлэгчээр томилогдож ирсэн үед нь хэлтсийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч болчихсон байсныг яана. Эрдэм чадлыг нь орон даяар биширдэг бас хатуу чанга шаардлагатай удирдагч гэдгийг нь мэддэг энэ эрхмийн энд нийцэх гэж юу байх вэ. Эртхэн шиг зам мөрөө хөөх минь өлзийтэй гэсэн шүү юм бодож байв. Эрчим хүчний салбараа бараадаж мэргэжлийн ажлаа хийе гэтэл хадамд гологдож, төрхөмдөө буцах эхнэрээс өөрцгүй санагдаад... Нам, засгийн төв хэвлэлд хэдэн жил ажилласны ачаар танил нөхдийн хүрээ гайгүй тэлсэн байв. Улсын барилгын хорооны нэгдүгээр орлогч дарга, гавьяат барилгачин А.Хишигт гуай “Уул техникийн байцаан шалгах газарт ирэх онд байцаагчийн орон тоо гарна, мэргэжил чинь таарах юм байна, бодож үзье” гэсэн ам өгчихсөн байв.
 
Эрдэмтэн, зохиолч Н.Жамбалсүрэн, утга зохиол судлаач-шүүмжлэгч Г.Жамсранжав гуай, нэрт яруу найрагч Ж.Дулмаа гээд томчуулыг тэтгэвэрт гаргаж, туслах Бямбажалыг өөр ажилд шилжүүлсэн гэхчилэн халаа сэлгээ нэгэнт эхэлсэн учир мэргэжлийн бус хүний хувьд мэдэгдэл хүлээж, “цээжиндээ өргөдөл” биччихээд байв. Удаж төдөлгүй ерөнхий эрхлэгч дуудсанаар халгаж бэргэсээр ортол миний боловсруулсан тэргүүн өгүүллийг тэр үед моодонд ороод байсан “сүлжээ график" шиг улаан эрээн дугуй дүрсээр дүүргэчихсэн хэрээсэлчихээд буцааж өгөхдөө, наана чинь давтагдсан үгүүдийг дугуйлж ялгалаа. Үүнийг чинь тавталогия гэдэг юм. Редакторын ажлын “А” ч байхгүй байна даа, нөхөр хэлтсийн эрхлэгч ээ” гэв. Би ч урьдаас бэлтгэсэн үгээ хэлж мэргэжлийн ажилд шилжихээр шийдсэнээ учирлалаа. Ерөнхийн царай хувьсхийж хэдэн хатуу үг хэлснийг нуршихын хэрэг юун. Ямартаа ч дахин иймэрхүү үг цухуйлгаж зүрхпэхээргүй л болгосон юм даг. Тэр цагаас хойш би энэ хүнийг лав зургаа, долоон жил зовоосон.
 
Тэгэхдээ зөвхөн ерөнхийг ч бус бичээч хүүхнүүдийн ч үйлийг нь үзэж, уурыг нь барсан даа, хөөрхий. Өөрийн бичсэн өрөөлийнхийг хянан засварлаж эрээчсэнээ дахин машиндуулдаг муухай амьтан байж дээ би. Алдаа гаргахаас айж эмээхдээ дугаарыг хэд дахин уншиж хэвлэлийн редакторуудыг хүлээлгэж залхаадаг, ажил дээрээ орой болтол сууж ар гэрийнхнээ зовоодог өөдгүй хүн дээ, бас. Нэг удаа сууж байтал ерөнхий эрхлэгч шагайснаа, “Өдий хүртэл юугаа хийж суудаг байна. Ажлын цагт багтааж ажпаа хий. Өөрийгөө боловсруулах цаг гарга. Үгүй ядаж нэг гадаад хэл оролддог байгаа даа” гэж билээ. Өөрөө ажлын цагийг ягштал баримталдаг, бусдыг ч ингэхийг шаарддаг. Би ч удалгүй МУИС-ийн англи хэлний төлбөрт дамжаанд бүртгүүлчихэв. Тэгтэл тэр нь оройн нэртэй, өдөр 11.00 цагаас хичээллэдэг байж таарав. Ид ажлын цагаар таарсан учир болихоор шийдээд байтал хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Ганбат, “Чи чинь нөгөө англи хэлний хичээлдээ яагаад явахгүй байна. Ерөнхий эрхпэгч чөлөө өгч бай гэсэн шүү. Одоо яв” гэдэг байгаа. Ийнхүү англи хэлний дамжааг төгссөнөөр англиар хальт мулт ойлгох болсон минь хожим нэг бус удаа аминд орж байв.
 
Л.Түдэв эрхлэгч маань “далайлт нь хүчтэй ч буулт нь зөөлөн”, “хал нь гаднаа, хайр нь дотроо” чухамхүү үндэсний хэмжээний удирдагчийн зиндааны хүн.  
 
Бие эрүүл, ухаан саруул урт наслахын үлгэрийг үзүүлсэн Ардын уран зохиолч Б.Бааст гуай монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгт оролцохдоо “Түдэв бол манайд төрсөн XX зууны суутан” гэсэнтэй мөхөс би санал нэг төдийгүй тэр үед бидний сонголт оновчтой байсан бол улс орон маань арай өнөөгийн байдалд орчихгүй байсан даа хэмээн мунхагладаг юм.
 
Ерөнхий эрхлэгч маань намайг хөөж туух нь байтугай хөхиүлэн дэмжиж, МСХ-ны “Ган үзэгтэн” шагнал хайрлаж, “Аптан гадас” одонгоор шагнуулсан билээ. Мэдээж юу гэж л ганц намайг онцлов гэж. “Үнэн” сонины төдийгүй зохиолчдын болон эвлэлийн байгууллагын олон ажилтан энэ эрхмийн нөмөр нөөлөг, ивээл хайрыг хүртсээн. Ахуй амьдралын йэгэн тохиолдлыг дурсъя. Тээр жилийн намар амины орон сууц барих хүсэлтэй албан хаагчдад хөнгөлөлттэй зээл олгохоор Засгийн газрын тогтоол гарч, албан газруудад хяналтын тоо өгсөн юм. Би хэдийгээр сонирхож байсан ч хувийн сонирхолтой, шуналтай гэсэн дүгнэлтэд өртөхөөс бэргэж, дээрх тогтоолын талаар нэгэн өгүүлэл бичүүлэх санал тавих далимдаа санаагаа цухалзуулахад Ерөнхий маань дуртайяа өлгөн авч билээ. Намайг зөв бодож сэдлээ гэж магтангаа “Манайхан тэтгэвэрт гарч байж л орон байр барина гэ гэцгээдэг. Тэр жил зохиолчдыг орон байр урлантай болгох ч санаатай Шадивланд газар авч зээл сс хөөцөлдөхөд дэмжих хүн гараагүй, урамгүй юм билээ. Одоо засгаас дэмжиж, өөрөө хүсч байгаа хүнийг дэмжилгүй яах вэ. Миний чадах а юм бол ээлжийн амралтад чинь нэг сарын цалинтай чөлөө олгох мэдэл байна аа” гээд зээлийн баталгаа гаргахыг зөвшөөрсөн билээ. Даан ч дараагийн он жилүүдийн үймээн самууны балгаар жилийн нэг хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай зуун мянган төгрөгийн зээл нь баталгаа гаргасан сонины газар, зээлдэгч миний гэнэтийн өр болж хувирсан ч яаж ийгээд төлж, тааруухан ч гэсэн нэг байшинтай болсон минь яах аргагүй энэ эрхмийн ач буян билээ. 
 
Мөхөс миний хэлхсэн молхи мөрүүдийг уншвал эрхлэгч маань “Цаасан малгай өмсгөдөг өгөр вэ" гэж мушийж магадгүй л дээ. Гэхдээ завшааныг ашиглан гэмээ цайруулахыг оролдох минь. Сониноо хүнд хэцүү үед орхисон өөдгүй этгээд л дээ, би. Гэвч юманд учир бий. 1991 онд Утга зохиолын нарийн бичгийн даргаар гэнэт томилогдоод хэл амтайгаар хэдэн дугаар бие дааж гаргаад байтал хариуцлагатай нарийн бичгийн дарга маань, “Чамд хэлэх юм байна. Би удахгүй өөр ажилд шилжинэ. Миний оронд чамайг тавихаар яриад байгаа шүү. Ажлаа сайн хийгээрэй” гэдэг юм байна. Дотор палхийгээд явчихлаа. За ёстой бүтэхгүй, яагаад ч дийлэхгүй шүү. Эртхэн өөр хүн сонгоорой. Бямбажал, Чулуун, Рэнчин гээд бэлээхэн хүмүүс байсаар байхад очиж очиж намайг шүү, гайгүй байлгүй гэх зэргээр ярьсан шиг санагдана. Хэзээний шулуун шударга зантай Ганбат маань “Итгээд ганц үг алдахад олон юм ярьж маяглаад. Эрхлэгч нарт ингэж гуншиглах юм бол чинь хатуу ярина шүү’’ гэж тас ширвээд гарч одов. Би ч зангий нь мэдэх учир хэлснээр нь байж амаа хамхисан даа.
Ажил, гэрийн хооронд алхах зууртаа боддог юм маань энэ яриа болов. Хамт ажилладаг нарийн бичгийн дарга нар маань албан тушаалын хэнээтнүүд биш, магадгүй тэдэнд санал болгосон ч татгалзаад над дээр тунасан байх. Тэдэнтэйгээ гар нийллээ гэхэд эцсийн бүтээгдэхүүн гаргадаг хэвлэлийн хэдтэй яах вэ. Тулж ярихдаа тулбал Дашдорж ах нэг их ёсорхохгүй шуудхан тас загначихна. Хүрэлбат, Монголхүү найзууд маань хөөрхөн егөөдөж намайгаа цаашлуулахтайгаа. Болд, Бадамсүрэн хоёр өөдөөс цорволзохгүй ч тэрүүхэндээ мушилзаад өнгөрөөхөө мэднэ гэхчилэнгийн нүгэлтэй ч бодол ч төрдөгсөн. Б.Ганбат дарга тэднийг чухам шагай шиг атгаж, алаг нүднийхээ д харцаар л удирддаг, сонины бүх ” ажлыг зангидаж зүгшрүүлэн чухам хронометр цаг шиг Манайдаа л “Жуков жанжин шиг штабын дарга" байсан. Тэгтэл би тугалган жад шигээ үл тоомсорлон түүний оронд очвол мөнөөх цагийн механизмын баадууг нь сулруулж, батарейг нь нураагаад шившигтэйгээр хөөгдсөнөөр дуусна гэхчилэн бодсоор ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгөхөөр шийдсэнсэн. Ганбатын аминчлан ярьсныг задруулахгүй гэсэндээ сонины өндөр босгоор гунигтайхан гарсансан. Ажлаас чөлөөлсөн тушаалын төсөлд гарын үзэг зурахдаа Ерөнхий эрхлэгч “Удаа дараа шаардсаны дагуу” гэж нэг их албан ёсны үг нэмснийг үзээд энэ эрхэм хүнийг эмзэглүүлж дээ гэсэн бодол төрсөн билээ. Ямартайц ч бүтэлгүйтэж уур уцаарыг нь барж, олигтой ч ажиллаж чадаагүй атлаа гэнэт муйхарлан зүтгэсэндээ хүлцэл өчиж энэхүү ур муутай учирлал “Үнэн"- \сонины бид хэдээс бүр өмнө'\ гадаад, дотоодын нэр цуутай эрхмүүд өөрийнх нь тухай бичиж сонин сэтгүүлд нийтлүүлснийг эрхлэгч маань цуглуулж хямгадсаар олон жилийн дараа нэгтгэн оршил бичиж “Бурхан минь энэ би гэж үү" гэдэг ном хэвлүүлснийг уншаад энэ хүний аугааг, бас даруухныг нь биширч билээ. Авьяас тэтгэвэрт гардаггүйн амьд жишээ болсон Л.Түдэв эрхлэгчдээ эрүүл энхийг хүсэн, бодож сэтгэж, бүтээж туурвих их эрч хүч нь улам ундрахыг ерөөе.
 
Н.Шарав Ахмад сэтгүүлч