sonin.mn
 «Максим» үйлчилгээний мэргэжилтнүүд таксины жолоочийн нэр, нас болон машины түгээмэл маркыг тодорхойлжээ.
Улаанбаатар хотын таксины жолоочийн дунд хамгийн их тархсан нэр — Билгүүн. Жолооч нарын 1,2% ийм нэртэй. Удаах байрт Баттулга гэдэг нэр орж, жолооч нарын 1% эзэлдэг бол 0,9% нь Анхбаяр гэдэг нэртэй байна. Тархалтаар эхний 10 орсон нэрүүд бол Батбаяр, Мөнхбат, Амарсанаа, Энхбаяр, Отгонбаатар, Эрдэнэбаяр болон Төгөлдөр.
 
Нийт жолооч нарын талаас их  нь буюу 71%  нь 21 - 35 насны залуучууд ихэвчлэн таксинд явж байна. 36 - 45 насныхан арай бага — 14%. Харин 65 хүртэлх насны жолооч нар дөнгөж 5%.
 
Дийлэнх жолооч нар өөрийн хувийн автомашинаар үйлчилгээнд явдаг. Ихэнх нь Toyota маркын машин. Хамгийн олон нь Toyota Prius, нийт жолооч нарын 21% энэ загварын машинаар захиалга гүйцэтгэдэг. Түүнээс арай бага 10% нь Hyundai Sonata машинаарг  таксинд явдаг. Удаах байранд Honda Insight ордог бөгөөд түүнийг таксины жолооч нарын  2%  сонгодог. Хамгийн тархмал автомашины тоонд Toyota Aqua, Toyota Allion, Honda Civic, Toyota Corolla Axio, Toyota Corolla Fielder, Hyundai Verna, Toyota Corolla багтсан байна.
 
Иймээс та Улаанбаатар хотод такси захиалвал Toyota Prius машинтай, 35 хүртэлх насны Билгүүн гэдэг нэртэй жолоочтой таарах магадлал их өндөр байх болно.