Монголын Бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга, “Nova terra” компанийн захирал Б.Бямбасайхантай ярилцав.
-Энэ жил дэлхийн ДНБ харьцангуй эерэг тэлэлт үзүүллээ гэж шинжээчид ярьж байна. Тэгвэл та Монголын эдийн засгийн өсөлтийг хэрхэн харж байна вэ?
-Монголын эдийн засаг 1990 онд ямар байсан. 2018 оны эцэст ямар болов гэдгийг харьцуулж ярья. Өнөөдрийн эдийн засгийн өсөлт иргэн хүн, бизнест хэрхэн нөлөөлж, ямар оролцоотой байна гэдгээ харах хэрэгтэй. Энэ нь Үндсэн хуульд заасан халдашгүй эрхүүдийн хэрэгжилттэй холбоотой. Өөрөөр хэлбэл, хувь хүн эрх чөлөөтэй, хувийн өмчтэй байх түүнийг нь төр хуулиар хамгаална гэсэн. Энэхүү эдийн засгийн эрх чөлөөний заалтуудыг эдийн засгийн өсөлтийн үед яаж хэрэгжиж байна гэдэгт манай компани тал талаас нь судалж үзсэн. Ингэхэд нэг талаас өсөлт байна нөгөө талаас нь явах зам хол байна. Өөрөөр хэлбэл, өрсөлдөөн хол байна. Монгол Улсын эдийн засаг гадаадын хөрөнгө оруулалтын төлөө дэлхийн бусад бүх 200 улстай өрсөлдөж явах ёстой. Ялангуяа бүс нутгийн хэмжээнд том тоглогчидтой бид илүү идэвхтэй өрсөлдөөнтэй байх зайлшгүй шаардлага үүсч байна. Энэ боломжоо улс төр бизнесийн тогтвортой орчин, татварын зөв бодлогуудаар эдийн засгийн өсөлтийг илүү хүртээмжтэй болгох ёстой.
-Гадаадын хөрөнгө оруулалт өндөр байна шүү дээ?
-Монгол Улс гадаад эх үүсвэрээс санхүүжилт татаж банк болон компаниуд хөрөнгө оруулалт, зээлийг бий болгож буй ч зардал нь харьцангуй өндөр байна. Зардлыг бууруулахын тулд зөв бодлого нэн түрүүнд гаргах шаардлагатай. Үүнийг татвар болон мөнгөний бодлогоор мөн бизнесийн орчинд эерэгээр нөлөөлөх шийдвэр гаргаж дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийснээр бизнес эрхлэх санхүүжилтийн болон хөрөнгө оруулалтын өртөг зардал хямд болж энэ бүс нутагтаа өрсөлдөж чадна. Гол нь үүнд анхаарлаа хандуулах нь чухал. Түүнчлэн эдийн засгийн өсөлт хэр чанартай байна вэ. Энэ өсөлт хангалттай юу хангалтгүй юу, ирээдүйд яах ёстой гэдгээ төсөөлөх хэрэгтэй. Тэгэхээр өнөөдрийн хувьд манай зээлжих зэрэглэл олон улсын хэмжээнд 2B ангилалтай байх жишээтэй. Хэзээ бид өрсөлдөх чадвартай санхүүжилтийн өртөг бага эдийн засагтай болох вэ гэхээр AAA зэрэглэлд хүрч байж хангана.
-Тэгвэл зээлжих зэрэглэлээ өсгөх боломж хэр байна вэ?
-Санхүүгийн зах зээл хөгжиж хөрөнгө оруулалтын олон боломж бий болсноор зээлжих зэрэглэлийг тогтоох нь чухал. Учир нь зээлжих зэрэглэлийг санхүүгийн зах зээл дэх хөрөнгө оруулалтын олон бүтээгдэхүүнд зээл эргэн төлөлтийн чадамж, найдвартай байдлыг харгалзан тогтоох замаар хөрөнгө оруулагчид, зах зээлд мэдээлдэг. Энэ нь зэрэглэл сайтай улс, компанид хөрөнгө оруулалт их хийгдэх, зээлийн хүү бага тогтох давуу тал болдог бол бага зэрэглэлтэй улсын хувьд зээлийн хүү өндөр тогтож тухайн оронд хөрөнгө оруулагчид итгэх итгэл бага байдаг. Одоогоор дэлхийд Standard and Poor’s, Fitch, Moodys гэсэн зэрэглэл тогтоогч гурван байгууллага нийт зах зээлийн 95 хувийг хамарч үйл ажиллагаагаа явуулж байна. Зээлжих зэрэглэлийг улс орон, байгууллага эсвэл тэдгээрийн гаргаж буй бонд, өрийн бичигт тус тусад нь засаглал, эдийн засаг, төсөв санхүүгийн үзүүлэлтүүдийг нь нэгтгэн тогтоодог. Улсын зэрэглэл өндөр байх нь маш чухал. Учир нь тухайн улсын компани, санхүүгийн байгууллага, банк даатгал хэчнээн сайн үзүүлэлттэй байлаа ч улсынхаа зэрэглэлээс өндөр тогтоогдох боломжгүй байдаг учраас эдийн засгийн байдалд шууд нөлөөлдөг.
-“AAA” зээлжих зэрэглэлийг хэрхэн хэмжиж гаргадаг юм бэ?
-“ААА” зэрэглэлд хүрэхийн тулд төрөл бүрийн судалгаагаар гаргасан хэмжүүрээс харж анализ хийж юун дээр анхаарлаа хандуулах вэ гэдгээ тодорхойлох боломжтой. Судалгаанд статистик талаас нь хэмжсэн олон хэмжүүр байдаг. 1990 оноос хойш манай эдийн засагт нэлээд олон хувьсгал, өөрчлөлт гарсан. Нэгдүгээрт,өмчийн эрх нээгдэж бизнес эрхлэх эрх чөлөөтэй болсон. Энэ бол том өөрчлөлт. Мөн эрчим хүчний хувьсгал сүүлийн 29 жилийн хугацаанд боллоо. Түүнчлэн мэдээлллийн технологийн хувьсгал боллоо. Энэ бүгдийг статистикаар үзүүлж гаргасан. Манай эдийн засгийн өсөлт 2011 онд 17 хувийн өсөлттэй гарч байсан. Харин дахин буурсаар энэ оны эцэст 6.5 хувьд хүрч өслөө. Эдийн засгийн өсөлтийн хэрээр төсөв өссөн. Дагаад зардал мөн өссөн. Дэлхийд хамгийн олон уншигчтай “Journal of Economic Literature” гэсэн сэтгүүл бий. Энэхүү сэтгүүлийн дэргэдэх судалгааны байгууллагаас ардчиллын индексийг гаргадаг. Энэ байгууллагын судалгаагаар Монгол Улс 6.5 оноотой, 62 дугаар байрт жагсч байна. 9-өөс дээш оноо авсан орнууд эдийн засгийн бүрэн ардчилалтай орон гэсэн үг. Жишээлбэл, Норвегийн нэг хүнд ногдох ДНБ 83 мянган ам.доллар. Далайд гарцгүй орон болох Швейцарийн ДНБ дэлхийд хамгийн өндөрт тооцогдох 87 мянган ам.доллар байгаа. Хүн ам багатай жижиг эдийн засагтай орнууд мөн адил энэ судалгаанд хамрагддаг. Монголтой төстэй эдийн засагтай улс бол Австрали. Төстэй гэдэг нь үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнийг харвал Австралийн эдийн засаг манайхтай ижил. Шинэ Зеланд улсын нэг хүнд ногдох ДНБ 47 мянган ам.доллар.
-Харин манай улс эдийн засгийн эрх чөлөөгөөр хэддүгээрт бичигддэг юм бол?
-Монгол Улсын эдийн засгийг эдийн засгийн эрх чөлөөгөөр хэмжиж үзэхэд 195 орноос 125-д орсон байна. Эдийн засгийн эрх чөлөөг задлаад үзэхээр хууль эрх зүйн засаглалаар 100 онооноос 40, өмчийн эрх гэдгээр 51, шүүгчийн эрх зүйн байдал гэдгээр 31 оноо, Засгийн газрын шударга байдал гэдэг үзүүлэлтээр 35 оноотой. Төсвийн сахилга батаар 100 онооноос 3.8 оноотой. Хөрөнгө оруулалтын эрх чөлөөгөөр 45-д жагсаж байна. ДНБ-д эзлэх Засгийн газрын зардал буюу төсвийн хувь хэмжээгээр 1990 оноос авсан хувиар өнөөдрийг хүртэл гаргасан. Ер нь Засгийн газар олж байгаагаасаа зарж байгаа нь илүү хэв маяг харагдаж байх жишээтэй.
-Тэгэхээр манайд оноо авах үзүүлэлт байна уу?
-Өрсөлдөх чадвараар зарим үзүүлтэд өндөр оноо авдаг. Бизнесийн орчин, засаглал, дэд бүтэц гэх зэргээр 15 улстай харьцуулсан судалгааг хийдэг. Өрсөлдөх чадварын судалгаанд манай өрсөлдөх чадвар харьцангүй сайн үзүүлэлтэй гардаг. Тухайлбал, харилцаа холбооны салбар Монголд 3G болон 4G гар утас, интернэтийн сүлжээ өргөн тархсан. Тэгэхээр дээр хэлсэнчлэн манай улсад мэдээллийн технологийн хувьсгал илүү үр дүнтэй байна. Хэрэв нарны панель, DDSH-ийг авчих юм бол 15 жилийн өмнөх дүр зурагт эргээд очно. Харин 15 жилийн өмнө энэ сүлжээ байгаагүй. Өнөөдөр бид Монголын аль ч сумаас 3G болон 4G сүлжээнд холбогдож интернет болон харилцаа холбооны үйлчилгээгээр өөрт хэрэгтэй мэдээлэл авч байна. Интернэтийн хурд зарим хөгжсөн орнуудтай харьцуулахад илүү чанартай хурдан байдаг. Дэлхийн санхүүгийн төв болох Нью-Иорк-д үүрэн телефоны интернэтийн сүлжээ гаргаж буй байдал удаан байдаг. Харин Улаанбаатарт хаанаас л бол хаана чөлөөтэй хурдан нэвтрэлцэж байх жишээтэй. Түүнчлэн үнэ тариф хямд, чанартай үйлчилгээг авдаг гэдгийг судалгаа харуулсан байдаг.
-Та олон жил хөрөнгө оруулалтын чиглэлд ажиллалаа. Хөрөнгө оруулалт татахын тулд энэ цаг үед яах ёстой вэ?
-Би гадны хөрөнгө оруулалтыг татах ажлыг сүүлийн 20 жил тасралтгүй хийж байна. Хамгийн гол үзүүлэлтийн нэг нь зээлжих зэрэглэл. Эхний аравт жагссан орнууд бүгд ААА үнэлгээтэй. Яагаад зээлжих зэрэглэлийн үзүүлэлтийг чухалчлаад байна гэхээр их олон зүйлийг тусгадаг. Улс төр, нийгмийн байдал, эрсдэлүүд, хөрөнгө оруулалт, ирээдүйд эдийн засагт ямар хөрөнгө оруулалтыг татах боломжтой зэргээр хэмждэг. Бизнес эрхлэх хүрээг дэлхийн банкнаас жил бүр гаргадаг. Судалгаагаар мөн манайх 62 дугаар байрт байгаа. Монголд бизнес эрхлэхэд хэр их хүндрэл бэрхшээлтэй байдаг тухай олон хүнээс асууж нарийн үзүүлэлтээр судалсан байдаг. Тухайлбал, барилгын тусгай зөвшөөрөл авахад ямар ямар шат дараалалтай байдаг. Гурав дахь хэмжүүр нь эдийн засгийн өрсөлдөх чадвар. Энэ хэмжүүрээр манайх 190 орноос 99 дүгээрт байна. Их олон үзүүлэлтээр харьцуулж жагсаадаг. Хэдийгээр манай улсын эдийн засаг өсөлттэйгээр 29 жилийг туулсан ч гэсэн цааш туулах зам хол, хийх ажил их байна. Эдийн засгийн бодлогын зөв шийдвэрүүдийг судалгаанд үндэслэн гаргаснаар ирэх дөрвөн жилийн мөчлөгт бэлтгэхийг бодох хэрэгтэй.
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Дубайн гэрээ юу болсийн
Энэ залуу боловсролтой мэт дүр эсгэсэн луйварчин шүү дээ. Баярцогт, Бямбасайхан мэт иймэрхүү уран яриатай, хөхөө шиг донгодож чаддаг хулгайч луйварчдыг барууныхан бол андахгүй. Монголд бол харин мэдлэг боловсролтой гэж итгээд өөрсдөө луйврынх нь өрөнд ордог.
Шоронд орооогүй л байгаа юм уу
amjilt zaluu mini
НЭГ Л ИХ ЮМ МЭДДЭГ ЦАРАЙ ГАРГАЧИХААД АМЬДРАЛ ДЭЭР САЙХАНБИЛЭГ ЭД НАР ДУБАЙД ОЧИЖ МОНГОЛД МААНЬ ЯМАР ИХ ГАЙ АВЧРААД БАЙГАА БИЛЭЭ!!! ИЙМЭРХУУ ХУДАЛ ЦЭМЦЭГНЭЖ ЦЭЦЭРХСЭН ЗАЛУУС ХЭТЭРХИЙ ИХ БОЛЖ БАЙГАА НЬ ГАМШИГ. ЭНЭ ЗАЛУУ САЙН ЗАЛУУ БАЙХ Л ДАА. ХАРАМСАЛТАЙ НЬ ХЭТ РАДИКАЛ ЮМ АА......
ЗАЙЛАА ГӨЛӨГ
зайлаа харийн бууны нохой мнь
Хөдөөний харанхуй хулгайч гадаад хэлтэй зальтай хулгайчаа хараахдаа өөрийгөө хамгаалж буй хэлбэрүү.
1988ond Mongolchuud saihan buh um baisan, yamarch ireeduigee harsan setgeltei ardchilal baihgui uchraas unuudur bid guilagchin, capitalsuudiin bodlogo ogoo medvuu ta nar kkk,buruu zamaar budaa teegeed bn gej ard tumen temtseed bn shuu dee.
“The Big short” geed kino baigaa oilgotloo uz tegeed AAA, BB geh zeregleluudiin tuhai yari.
энэ хаин худлаа ярьдаг гаруу үгүй юу.. АТ&T болон CINGULAR зэрэг үүрэн утасны компануудын ярианы нетын дамжуулалт өндөр хурдтай лбайдаг ба ярианы тариф ч монголоос хол илүү хямд байдаг ..жинхэнэ худлаа шаадаг гаруу харин ..зарим нэг хэд хоног энд ирээд явсан гарууд USA г шаруудыг мэддэг юм шиг залах юмаа ,, хүний юу гэж хэлж бйагааг ч ойлгохгүй хамаг зйүлээ хэлмэрчлүүлж байж буцдаг байж ичихгүй юмаа

Xudlaaa yrixaa bolioch dee zaluu min
LUIVARCHIN
луйварчин минь зайл
энэ мэт пиуздаг зайлуул
толгой нь хүрэхгүй ботууд хараахаас цаашгүй юм дөө. хаха, тэгж дур ханадаг гэж Баабар мөн ч оновчтой хэлсэн шүү. өөрөөр өөрсдийгөө илэрхийлэх ямар ч чадваргүй гэж. зайлуул даа
толгой нь хүрэхгүй ботууд хараахаас цаашгүй юм дөө. хаха, тэгж дур ханадаг гэж Баабар мөн ч оновчтой хэлсэн шүү. өөрөөр өөрсдийгөө илэрхийлэх ямар ч чадваргүй гэж. зайлуул даа
Харанхуй хүмүүсийн ярих, хийх хоёр нь яг ижил байдаг юм. Жингэрнүүд хуцаж л байг, жин явдгаараа явна гэж үг бийдээ. Бүх юмыг үгүйсгэж байх нь үйлс хэрэг бүтэхгүйд хүргэдэг муу их муу үр дагавартай. Үүнийг ухаарах чадваргүй хүмүүс интернет ашиглаж "дураа хангах" юмдаа.

ХООСОН МЭДЭМХИЙРЭГЧ ЛУЙВАРЧИН....
Дубайн луйварчин шоронд ороогүй л байгаа юмуу? Монголоо худалдсан луйварчин том юм яриад сууж байх юм.
Энэ гадныханы гар хөл болсон луйварчингийн хэргийг нэг мөр болгоочээ. Худлаа яриад, хүмүүсийн толгой эргүүлээд явах юм...