sonin.mn

УИХ-ын  гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ БНСУ-ын Күүкмин их сургуулийн Улс төрийн сургуульд зочиллоо.

Энэ үеэр тус сургуулийн удирдлагуудтай уулзаж, улс төр, хууль эрхзүйн чиглэлээр суралцаж буй Монгол оюутнуудад Монгол Улсын эдийн засаг,  нийгмийн өнөөгийн байдал, Ардчилсан намын шинэчлэл, Үзэл баримтлалын талаар лекц уншив. 

Тус сургуулийн улс төрийн болон хууль эрхзүйн сургуульд манай улсаас 50 гаруй оюутан суралцаж байгаагийн 30 нь Ардчилсан намын анхан, дунд болон удирдах түвшний залуу боловсон хүчин юм. Мөн МҮСБХ (Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо)-ны ерөнхийлөгчийн хувиар БНСУ-д ажиллаж, амьдарч буй иргэдийн дунд "3х3" сагсан бөмбөгийн тэмцээнийг гурав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа