sonin.mn
"Эрдэнэтийн хохирогчдыг хамгаалах холбоо"-оос өнөөдөр ( 2019-4-1) хэвлэлийн хурал зарлаж,  "Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийлээ.
 
Тодруулбал тэд:  “Зэс Эрдэнийн хувь” ХХК-ийг 2010 онд Д.Алтанхуяг гэх хүн “Эрдэнэт” үйлдвэрийн ашигладаггүй овоолгыг ашиглах зорилгоор санаачлан Эрдэнэтийн 24500 хүнийг хамруулсан юм. Гэвч Д.Алтанхуяг компаниа байгуулахгүйгээр  УИХ-ын 2012 оны сонгуульд ИЗНН-аас нэр дэвшсэн. Сонгуулийнхаа сурталчилгаанд  “Зэс Эрдэнийн хувь" компани байгуулахыг дэмжсэн ард, иргэдээс цуглуулсан 600 сая төгрөгөө хууль бусаар зарцуулж, үрсэн.
Мөн "Эрдэнэт"-ийн 600 гаруй иргэдийг ямар ч цалин хөлсгүйгээр “Эрдэнэт” үйлдвэрийн болон Улаанбаатар хотын төв талбайд жагсаал, цуглаан хийлгэсний үр дүнд Орхон аймгийн ИТХ-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, жилд таван тонн катодын зэс үйлдвэрлэх ТЭЗҮ-г хүлээлгэж өгсөн юм. Улмаар ТЭЗҮ-ийн мөнгө болох  нэг тэрбум төгрөгийг "Эрдмин" ХХК-ийн үүсгэн байгуулагч Дамдинжаваар яриулж байгаад БНХАУ-ын БИГРИМ компаниар төлүүлсэн. Мөн УИХ-ын гишүүн Н.Оюундариас хүртэл 10 тэрбум төгрөг авч хувьдаа зарцуулсан. Тиймээс хуулийн байгууллагад дахин хандаж шалгуулж байна" гэлээ.
 
Ч.Анхныбаяр