Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар жил жилд дэлгэрэхэд Бөртэ чонын удамт бидний монголчуудын зарим нь гоо марал буга, түүний төрөл садан - бор гөрөөс, хар сүүлт, бөхөн, цагаан зээрийн халуун цус ууж витаминжин эмийн бус эмчилгээнд хамрагддаг ямар ч үр дүнгүй гаж уламжлал тогтсоор удлаа. Харин сүүлийн жилүүдэд бага малын засаа идэж аминдэм авдаг моод дэлгэрлээ.
Ойрмогхон улсын аварга, арслан, гарди ахалсан бөхчүүдийн баг шүдлэн үрээ, бярууны засаа идэхээр Улаанбаатараас гарч хөдөөг зорьж байна. Улсын наадамд сайн барилдах бэлтгэл хангахад нэмэгдэл бүтээгдэхүүний цэвэр уураг халбагадсанаас засааны түүхий уургийг хоол боловсруулах эрхтэндээ тушаавал бяр нэмэгдэнэ гэсэн гэнэн ойлголттой тэдгээр бөх цолныхоо эрэмбээр нэг суурин дээр 18, 16, 14, 12, 10, 8, 6, 4, 2 гэсэн тэгш тоогоор засаа иддэг аж.
Идэх засааны тоо тэгш байдаг нь чанасан толгойны нүдийг хосоор бус нэгийг нь буюу сондгой тоогоор идвэл мэлмийд халтай гэсэн эцэг өвгөдийн цээрлэх ёс заншилтай жишиж тогтоосон эерэг дэг жаяг юм билээ. Энд бас эр амьтан бүрт хоёр засааг Бурхан багшаас үржихүйн хэрэглүүр болгон хуваарилсан гэдгийг санахад илүүдэхгүй. Нөгөөтэйгүүр малын хос эрхтэнг хоёуланг нь нэг бөх хүмүүн зооглох учиртай гэж ч тайлбарлаж болно.
Малын засаа идэх “хөдөлгөөн” нь нөгөө марал бугын удмынхныг егүүтгэж байж халуун цус уудаг заншлаас ан амьтан хамгаалах, нүгэл болох талаасаа 100 хувь эерэг юм. Монголчуудын уламжлалт мал аж ахуйн дүрмээр хаврын улиралд адуунаас шүдлэн үрээ, үхрээс бярууг засдаг. Энэ хавар гэхэд 2017 онд гарсан эр унага, өнөөдрийн 220 мянган шүдлэн үрээний 440 мянга, 2018 оны эр тугал, одоогийн 600 мянган бярууны 1.2 сая, нийт 1640000 засааны нөөц бүрджээ. Дашрамд сонирхуулахад, манай малчид жил тутам дунджаар унага, тугал, ботго, хурга, ишиг нийт 20 сая төл бойжуулдаг. Дунджаар үүний тал нь эр. Тус бүр нь хос засаатай тул хоёроор буцааж үржүүлэхэд 20 сая гэсэн тоо гарна. Монгол Улсын хүн ам өнөөдөр 3,239 сая. 20 сая ширхэг засааг бүх хүндээ хуваахаар нэг иргэнд ойролцоогоор зургаан засаа ногдож байна. Тэгэхээр хүн бүр жилд ийм тооны бага малын засаа идэж, цэвэр экологийн эрхтэнээр уурагжих боломжтой гэсэн үг. Энэ бол манай улсын нийт иргэнд хамаатай статистик.
Ер нь бага малын засааг бөхчүүд шиг түүхийгээр нь нэг сууринд олныг идэх нь ачтай тустай гэсэн заавар зөвлөгөө хаана ч байхгүй. Харин Завхан аймгийн Яруугийн хүрээний алдартай оточ маарамба нар бага малын засааг хүмүүний тамир тэнхээг сайжруулах /одоогийнхоор бол допинг уу ?/ зориулалтаар идүүлэхдээ түүхийгээр нь бус доорх аргаар боловсруулж бэлтгэдэг байжээ.
Үүнд, “Шувууны мах чанаж шөл гаргана. Чанасан махаа тогооноос гаргаж тунгалаг шөлөнд нь бага малын засааг атга будаатай /цагаан будаанаас бусад/ хамт хийж зөөлөн галаар нуугиулан буцалгана. Засааг ялз болгосны дараа дээр нь нэмж “тунгалгийг оронд нь шингээгч” хэмээх нэг тун “Данмайнайжүг” эм хийж иднэ. Орой унтахын өмнө орондоо орсон даруй өдөр дараалан идэж хэрэглэх нь хүүхэд багачууд, хөгшин залуу гэж ялгаа нь үгүй хүмүүн бүрт тустай. Хэдэн өдөр дараалан хэрэглэх нь бүр өгөөжтэй” гэсэн заавартай. Бөхчүүд төдийгүй та бид бүгдээрээ энэхүү “ном заавраар” бага малын засаа идвэл яасан юм бэ...Шувууны мах хэрэгтэй гэвэл хүнсний зах, дэлгүүрийн лангуугаар дүүрэн тахианы мөч байж байна. “Данмайнайжүг” эм нь болохоор уламжлалт анагаах ухааны эмийн санд боодол боодлоороо байгаа.
Б.Ерэнтэй
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
мухар сүшиг оюу ухааны хоцрогдлийг яамаар юм бэ.тэр Зомби тэр сарандавааг дагаж хуйларч буй үй түмэнг харахаар харамсмаар.уур хүрэв
ЗАСАА ИДНЭ Ч ГЭХ ШИГ БАЛАЙРАХЫН ОРОНД ЭХ ОРНОО ЯАВАЛ ХӨГЖҮҮЛЭХ ВЭ ГЭЭД НААНА НЬ ӨЧНӨӨН ЮМ БАЙХАД БАЛАЙРЧ ХАНАХГҮЙ ЮМ АА ЭНЭ ҮХЭРҮҮД.
bцh hun teneg gej unen yum.
монгол бөх гэхээр яахаараа ийм тэнэг,бүдүүлэг,араатан - амьтанлаг байдгийг одоо мэдээж авлаа. ингэж амьтны түүхий засаа идсэн толгойнууд яаж хүн шиг сэтгэж амьдрах вэ дээ. одоо амьтны баас нь хатааж идвэл маш сайн гэвэл бөхчүүд иднэ дээ кккк
алив юм хэтрэхээрээ муухай, бөхчүүдийн тоо шунаг мунаг харанхуй хэтэрлээ
тэр жил цагаанбаатар түүхий юу ч билээ идээд дараа нь зодог тайлаа биздээ энэ бол мухар сүсэг тэнэглэл
засаа боловсруулаад зарвал яасийн.ккк
адуу үхэрийн засаандаа ч бишээ зүгээр зальтай мянгат малчний ажлаа хийлгэх аргаа.адуу үхэр засахад хүн хүч их хэрэгтэй шдээ мангардуу хүмүүсийг засаагаар хуурч ажлаа л амжуулж л байнадаг.битгий тархииг нь эргүүлчих гээд бай дуугай байлдаа.ккк
Бөхчүүд атаа жөтөө Шугалтай хүнээс авах албатай юм шиг авирлана
vнэгvй авах идэхийн дон туссан бех гэх цувдайнууд идсэн хоолондоо ямарч телбер хийхгvй цусалж байгаа даа!!!
монголд бөх барилдахыг хориглох ёстой юм шүү дээ. улаан луйварчид, хүн чанар гэж авах юм байхгүй, шуналын тулам, харахаас ялхайж шалхайчихаад яг гахай. гахай царайтай баянмөнх, бат -эрдэнэ цагдаа зоддог батсуурь нарыг сүхбаатарын талбай дээр дүүжилж алаад махыг нь баянзүрх зах дээр муур нохойны тэжээл зардаг цэг дээр маш хямдхан зарах хэрэгтэй. монголд сүүлчийн бөх үхэж далд орсон цагт монгол эрүүл улс болно. бас тэр МУБИС 70 жилийн түүхтэй монгол улсын ууган том суцоргуулийн нэг байж балай авгай сарандавааг доктор хамгаалуулаад л хар сэжгийн баянмөнх гэдэг лалар шуналын микробыг доктор хамгаалуулаад л ичихэд яанаа. ичээч. хайран сургуулийн нэр хүнд. хайран 70 жилийн түүх.