sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д Төрийн айлчлал хийж буй билээ. Энэ тухай Хятадын  "China Daily" : "Xi: Boost ties with Mongolia" гэсэн гарчигтай мэдээлэл бэлтгэжээ.
 
Сонирхолтой нь уг мэдээлэлд: 
 
"Си Жиньпин Монгол Улсыг Хятадын сайн хөрш, нөхөр, түнш хэмээн сайшаагаад, хоёр талын харилцаа хурдацтай хөгжиж буйг онцолжээ. Мөн тэрбээр, Монголын эдийн засгийг хөгжүүлэх, ард иргэдийн амьжиргааг сайжруулах чиглэлд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна. Мөн Хятад, Монгол худалдааны бүтцийг оновчтой болгож, хамтын ажиллагааны боломж бололцоог судлах хэрэгтэйг Си Жиньпин онцлоод, хоёр улсын хилийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, худалдааг хөгжүүлэх хэрэгтэй гэжээ" 
 
Хариуд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улс нэг-Хятад бодлогыг дэмждэг гэдгийг дахин нотлоод, Тайвань, Төвөд нь Хятадын нутаг дэвсгэр хэмээгээд, Тайвань, Төвөдтэй холбоотой асуудлууд нь Хятадын дотоод хэрэг гэж хэлэв. (Battulga reaffirmed Mongolia's commitment to the one-China policy, saying that Taiwan and Tibet are China's territory and matters related to Taiwan and Tibet are China's domestic affairs.)
 
 
“Хятад улстай урт хугацааны турш найрсаг харилцааг хөгжүүлж, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь Монгол Улсын дипломат үйл ажиллагааны тэргүүлэх зорилтуудын нэг байсаар ирсэн” гэсэн байна.
 
Мэдээллийн эх хувилбар: