Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үүрэгт ажилдаа томилогдсон дариудаа худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй болгох иргэн, олон нийт, хэвлэл мэдээллийнхний оролцоо, хяналтын дор явуулдаг байх үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу өнөөдөр нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас “Нийслэлийн иргэний танхим”-д “Ил тод худалдан авах ажиллагаа 2019” арга хэмжээг зохион байгууллаа.
Худалдан авах ажиллагаа ямар үе шаттай, хэрхэн зохион байгуулагддаг хийгээд, цахимаар тендер зохион байгуулах ажил өдгөө ямар түвшинд байгааг олон нийтэд нээлттэй, шууд дамжуулан үзүүлэв. Тодруулбал, өнөөдөр Ус сувгийн удирдах газарт Крантай ачааны машин худалдан авах төсөл болон Багахангай дүүргийн нэгдүгээр хорооны цогцолбор барилгыг төвийн халаалтад холбох ажил гэсэн хоёр тендерийн нээлт боллоо. Цахим системд тендерийн материалыг хүлээн аваад, нэг цагийн дотор нээхдээ оролцогч аж ахуй нэгжүүдийн нэр, санал болгож байгаа үнийн дүн, тендерийн баталгааны хугацаа, хүчинтэй хугацаа зэргийг олон нийтэд зарладаг аж. Ус сувгийн удирдах газарт Крантай ачааны машин худалдан авах төслийн төсөвт өртөг нь 600.3 сая төгрөг бөгөөд энэ тендерт зургаан аж ахуйн нэгж үнийн санал ирүүлжээ. Харин Багахангай дүүргийн барилгын ажлын тендерт (төсөвт өртөг нь 211 сая төгрөг) оролцохоор 11 аж ауйн нэгж материал ирүүлсэн байв.
Компани болгоны ирүүлсэн үнийн саналыг ийнхүү олон нийтэд ил тод зарласнаараа төрийн дээд, дунд, доод шатны албан хаагчид “тендерийн цавчаа” хийдэг явдлыг үгүй болгохын эхлэл гэдгийг зохион байгуулагчид хэлсэн.
Өнөөдрийн үйл ажиллагааг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Тендерийн хуулийн хэрэгжилтийг хангуулах, тендер шалгаруулалтын процессыг элдэв хардлага сэрдлэггүй, авлигаас ангид, олон нийтийн хараа хяналтан дор зохион байгуулахын тулд нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас өнөөдөр энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Тендерийн үйл ажиллагаатай холбоотой олон гомдол санал нийслэлд ирдэг. Тендер зохион байгуулагчдын зүгээс тухайн сонгон шалгаруулалтад оролцогчдоос шан харамж хэлбэрээр “10 хувийн цавчаа” авдаг болсныг хэн хүнгүй ярьдаг, хүлээн зөвшөөрдөг, байх ёстой зүйл мэт ойлгодог хандлага ч газар авчээ. Үүнээс болж тендерийн гүйцэтгэлийн хугацаа хойшилдог, чанаргүй бараа үйлчилгээ, бүтээгдэхүүн нийлүүлдэг, төрийн алба авлигын “хар авдар”-тай болж, зарим албан хаагч ажил хийхээс илүүтэй тендерийн хувь хүртэхэд анхаарлаа хандуулдаг болсон нь нууц биш. Би Нийслэлийн Засаг даргын хувьд ийм зүйлтэй хэзээ ч эвлэрэхгүй. Авлигагүй Улаанбаатарын төлөө ажиллах болно” хэмээн онцоллоо. Түүнчлэн худалдан авах ажиллагаанд оролцож, үнэнч шударгаар ялалт байгуулахыг зорьж буй аж ахуйн нэгж, компаниуд өнөөдрөөс эхлэн албан тушаалтад өгдөг 10 хувиараа ажлаа чанартай, зарласан хугацаандаа хийж гүйцэтгэхэд зарцуулаг болж, тэр мөнгөөрөө 10 хүн цалинжуулж, 10 гэр бүлд тус нэмэр болох учиртай гэдгийг хотын дарга энэ үеэр цохон тэмдэглэв.
Энэ жил нийслэлийн хэмжээнд нийт 503,7 тэрбум төгрөгийн 1019 төсөл арга хэмжээний худалдан авалтын үйл ажиллагааг зохион байгуулах аж. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар өнөөдрийн байдлаар 30 орчим тендер зарласан бөгөөд дараагийн шатны зураг төсөл, бичиг баримтын боловсруулалт хийгдэж бэлтгэл ажил хангагдсан 100 орчим тендер байгааг тус газрын дарга Э.Болормаа хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл0
odoo POP rohoo boliooo, ajlaa hiigeech
Ми овогтынхны аалзны тор хотод минь нурж байна. 20 жилд Төв аймгийн алдарт уяачдын хийгээгүйг хийж байгаа Хүн бишийг үгүйсгэж байгаа та Монголчуудыг Улаанбаатарчуудыг иймхэн юм хуцаад ходорчих "Цагаан цаас" гэж басахаа больчих.Энэ чинь та нарын ялагдлын эх байсныг удмаа нуусан хужаанууд яаж ойлгох вэ! Та нарын 20 жилийн цавчаа ингээд дуусаа ойлгож байна уу?
Чг зөв ийм л хүмүүс олон байвал улс оронч амархан хөгжинөө дэмжиж байна. Бас тендерт оролцоно. Өмнө лролцоод дандаа цавчуулдаг байсан одоо шударга ил тод болж байгаа юм байна. Хотын даргадаа амжилт
ooriinhoo 10 g bugdiig gargaad tegeech. zasag noyon hiideg bh heregtei
Зсс. Чамайг Төв аймгийн хужаа гэж энэ сайтныхан бүгд мэднэ ш дээ.Мөнхчулуунаас эхлээд та нар одоо шорон явтлаа донгосож л бай. Жин явдаг жингэр хуцдаг!
Хамгийн бага үнэ гэдэг бол чанаргүй бараа гэсэн үг. Бүтээгдэхүүний чанараар шалгаруулаач.
Туулын эрэг дээр зөвшөөрөлгүй барьж байгаа зүүн баян рейфери гэгч авилгагч компани барилгыг нурааж мөнгийг өөрсдөөр нь гаргуулсан цагт ард түмэн нийслэлчүүд чамд үнэмшиж эхлэх байх
Туулын эрэг дээр зөвшөөрөлгүй барьж байгаа зүүн баян рейфери гэгч авилгагч компани барилгыг нурааж мөнгийг өөрсдөөр нь гаргуулсан цагт ард түмэн нийслэлчүүд чамд үнэмшиж эхлэх байх
Туулын эрэг дээр зөвшөөрөлгүй барьж байгаа зүүн баян рейфери гэгч авилгагч компани барилгыг нурааж мөнгийг өөрсдөөр нь гаргуулсан цагт ард түмэн нийслэлчүүд чамд үнэмшиж эхлэх байх
Туулын эрэг дээр зөвшөөрөлгүй барьж байгаа зүүн баян рейфери гэгч авилгагч компани барилгыг нурааж мөнгийг өөрсдөөр нь гаргуулсан цагт ард түмэн нийслэлчүүд чамд үнэмшиж эхлэх байх
Төв аймгийн удмаа нуусан хужаанууд та нар Улаанбаатарчуудыг төлөөлдөг үе дууссаныг ойлго!
МАН-ын 60 тэрбумын албан тушаалын наймааны цавчааг хэзээ зогсоох вэ? МАН-ын албан тушаалын наймаа үргэлжлэн явагдсаар байгаа шүү.
hulhi baatar batuul nohoi hurtel 10 huviin zavchaanii bagtai baisan
Shine yum alga
hijaa amarsaixan
Shal hudlaa. Tsavchaa Boloroo gd aldartai huuhen darga ni bhad niislel butehgui. Tumee gd ulaan tsagaan 10%gd nehdeg gar bn. Edniigee ehleed zailuulaachee
Тендерийн цавчаа гэж хууль бус юмыг албан есоор байх естой зүйл мэтээр ойлгуулаад байнаа даа
sain baina. bayar hyrgei. aluurchin elbegdorj tyynii bogsiig dolooj ugaadsaa nemegdyylegch aluurchin hurts, aluurchin s.erdene, gazriin naimaachin enhbold nariin allaga, hulgai luivriin hongil odroos odort Nuran unaj baina. deerh aluurchid oorsdiinhoo bii bolgoson, mongolchuudiig alj tamaldag, allagiin mahnii mashindaa oorsdoo herchyylj yheh bolno. burhanii ariun melmiigees edgeer aluurchid hulgaichid multrahgyi
sain baina. bayar hyrgei. aluurchin elbegdorj tyynii bogsiig dolooj ugaadsaa nemegdyylegch aluurchin hurts, aluurchin s.erdene, gazriin naimaachin enhbold nariin allaga, hulgai luivriin hongil odroos odort Nuran unaj baina. deerh aluurchid oorsdiinhoo bii bolgoson, mongolchuudiig alj tamaldag, allagiin mahnii mashindaa oorsdoo herchyylj yheh bolno. burhanii ariun melmiigees edgeer aluurchid hulgaichid multrahgyi