2019.5.04-ний бямба гариг. Үдшийн 22:40 цаг.
Төрийн ордны хоёрдугаар давхрын энэ дөрвөн цонх амралтын өдрүүдийн үдшээр ч гэрэлтэй өнждөг болоод гурван сар болж буй. Тодруулж хэлбэл, хоёрдугаар сарын 2-ны өдөр ЗГХЭГ-ын даргаар томилогдсон Л.Оюун-Эрдэнийн ажлын өрөөний цонх юм.
Өнгөрсөн гурван сарын хугацаанд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр”, Хөгжлийн банк, 1992 оноос хойш явагдсан өмч хувьчлалуудыг шалгах ажлыг эхлүүлсэн. Баялгийн сан, Ирээдүйн 25 жилийн хөгжлийн хөтөлбөр ярьсаар өнгөрөөв.
Бас хэдэн “үе” дамжиж ноцолдоод бараагүй хотын утааг арилгах ажлыг Засгийн газраас түүнд хариуцуулсан. Ёстой л “…Чадах уу” гэж асуумаар байгаа юм.
Одоогоор Л.Оюун-Эрдэнийн олон ажлаас ганц нэг нь л буюу “Эрдэнэт үйлдвэр-тэй холбоотой Засгийн газрын шийдвэрийг гаргуулснаас өөр гойд өөрчлөлт харагдахгүй байна.
Гэсэн хэдий ч Л.Оюун-Эрдэнэ төрийн албан хаагчдыг амралтын өдрүүдээр ч дуудаж ажиллуулсаар энэ 90 хоногийг өнгөрөөжээ. Зарим хэвлэлд энэ нь Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн гэж бичиж байлаа.
Амралтын өдрүүдээр ч ажиллаад улс орон үсрэнгүй хөгждөг бол Монгол Улсад өдийд сэргэлт мандалтын зах зухаас харагдаж эхлэх ёстой. Гэхдээ алга. Морин дэл дээрээс дэлхийг эзлэх амархан, мориноос буугаад төрийг төвшитгөх хэцүү гэсэн Их хааны үг байдаг.
Түүн лүгээ анх удаа УИХ-д сонгогдсон, улс төрийн туршлага багатай энэ залууг ЗГХЭГ-ын даргаар томилогдож чадсаныг хүмүүс мартаагүй л байгаа.
2016 онд УИХ дахь МАН-ын 65-ын нэг болсон Л.Оюун-Эрдэнэ анхдугаар чуулган дээр л “…МАН-ын дарга М.Энхболд УИХ-ын дарга биш Ерөнхий сайд болох ёстой” гэж дуугарсан. Дараа нь чанга дуугарч эхлэх суурь нь 2017 оны арванхоёрдугаар сарын 15-нд болсон Элчин сайдаар томилогдох гэж байсан Б.Хурцтай холбоотой Нээлттэй сонсгол болсон юм.
Ж.Батзандан, Л.Болд нарын зохион байгуулсан тэр сонсгол дээр Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж, М.Оюунчимэг, А.Сүхбат нарын хамт орж үг хэлсэн. Харин үүнд нь “гомдсон” Б.Хурц АТГ-т хандсан.
Энэ завсарт Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын асуудлаар Нээлттэй сонсгол хийх санаачлага гаргасан. Нэлээд гишүүн дэмжсэн.
Ингэж яваад тэрээр 2018 оны зургадугаар сарын 15-нд Б.Хурцын гомдлын дагуу АТГ-т мэдүүлэг өгсөн.
Харин тэндээс гарч ирээд “…Хэрвээ би сонгогдвол 60 тэрбумын хэргийг илрүүлнэ гэж хэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч хаана явна. Амиа алдахаас ч айхгүйгээр шударга ёсны дуу хоолой болно гэсэн Ерөнхий сайд хаана явна. Хэрэв би Хууль зүйн сайд болбол шударга хуулийн хайчийг ажиллуулна гэж мэдэгдэж байсан Хууль зүйн сайд хаана явна. Төрийн ордонд зөндөө хашгирлаа, болдоггүй юм байна.
Хаврын чуулганаас өмнө энэ асуудлыг шийдэхгүй бол олон нийтийн дунд орж, нийт иргэд, ТББ-уудтай нэгдэж, орон даяар шударга ёсны тэмцлийг эхлүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” гэж байв.
Улмаар баяр наадмын өмнө УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж 60 тэрбумаар Нээлттэй сонсгол хийх шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлсэн. Сүүлдээ УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах саналыг гаргасан. Удалгүй иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, УИХ-ын нэр бүхий гишүүд Л.Оюун-Эрдэнэтэй нэгдэв. Тэд Сүхбаатарын талбайд хоёр ч удаа томоохон жагсаал зохион байгуулсан. Ингэсээр 2019 оны нэгдүгээр сарын 29-нд М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлөх шийдвэрийг чуулганд оролцсон гишүүдийн 66.2 хувь нь гаргасан юм.
Товчхондоо, М.Энхболдын оронд Г.Занданшатар очиж, Г.Занданшатарын оронд Л.Оюун-Эрдэнэ томилогдсон.
Энэ томилгоонууд явсны дараа УИХ-аар Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, бусад дагалдах хуульд өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтийн дагуу Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан, АТГ-ын дарга Х.Энхжаргал нарыг чөлөөллөө.
Дээд шүүхийн ерөнхий шүүгчээс бусад нь “орны хүн”-тэй болсон. Гэхдээ ерөнхий шүүгч энэ долоо хоногт тодрох тухай мэдээлэл яригдаж байна.
Ер нь бол Л.Оюун-Эрдэнийн энэ ажилд томилогдохоос өмнө, томилогдсоны дараа иймэрхүү үйл явдлууд болж өнгөрлөө. Энэ бүхнийг түүх шүүнэ.
Гэхдээ өнөөдрөөр нь харвал Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүний хувьд олон дайсантай болжээ. “Эрдэнэт үйлдвэр”-т явуулсан ажиллагаа, Хөгжлийн банкны зээл, өмч хувьчлалууд, хууль хяналтын байгууллагууд гээд “оролдсон” сэдвүүд нь хэн хэний уур бухимдлыг хүргэх нь тодорхой.
Үүнийг баталсан нэгэн явдал саяхан болж өнгөрлөө. Эх сурвалжуудын мэдээллээр, Л.Оюун-Эрдэнэ Монголдоо том нэгэн эмнэлэгт хордлогын шинж тэмдэгтэйгээр эмчлүүлж байжээ. Гэтэл хөл нь хавдаж үрэвсээд, тус эмнэлгийнхний зөвлөснөөр БНСУ-ыг зорьсон байгаа юм.
Шинжилгээ өгч, үзүүлээд иржээ. Түүнийгээ өөрөө тайлбарласан байна. Бас “…Жилийн 365 хоногт хагас бүтэн сайнгүй ажиллана гэсэн ч дөрвөн өдрийн ажлаа алдлаа. Уучлал гуйж байна” гэжээ. Харин түүний тайлбарыг доог тохуу болгох аян цахим сүлжээнд тун өргөн тархацтай, хэд хоног “байршсан” юм. Хорхой хүртэл биедээ хүрэхэд атирдаг гэдэг билээ. Л.Оюун-Эрдэнэ гэдэг ЗГХЭГ-ын даргын гурван сарын хугацаан дахь янз бүрийн мэдээллийг дуулгахад ийм байна.
Тэрээр БНСУ-аас ирээд үргэлжлүүлээд “хагас, бүтэн сайн”-гүй л сууж ажиллаж байгаа бололтой.
Гэвч юманд учир, суманд занги бий. Өдөр шөнөгүй сууж ажиллахыг “…Сайн ажиллалаа” гэхгүй.
Бас Баялгийн сан, Ирээдүйн 25 жилийн хөгжлийн хөтөлбөр нь цаасан дээр ч буугаагүй яриа хэвээр байгаа бол энэ залуу цаашаа хол явахгүй. Зүгээр л нэг амьтан хүн өрөөндөө дуудаж “реклам” хийгээд байдаг нөхөр байж таарна. Бас түүнийг хардаад байдаг шиг элдвийн томилгоонд хуруу, хошуу шургуулж суудаг ч байж мэднэ. Бүр наад зах нь улсын “урсгал зардал” дэмий үрж, гэрэл цахилгаан бараад сууж байдаг гэсэн үг.
Ингэхээр ЗГХЭГ-ын Л.Оюун-Эрдэнэ гэрэлтэй цонхны цаана юу амжуулж суудаг нь сонин л юм.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.5.6 ДАВАА №93 (6060)
Сэтгэгдэл0
ene hun hongliin taliin syrvaljlagach yum bolovyy, hun dunguj ajlaa hiij baina, ur dun garah yagaach ugui.
Шал худлаа дүр эсгэсэн популист ! Батзандан гөлөг шиг попороодл яваад байвал юуч хийж бүтээгээгүй байсанч Монголийн ард түмэн сонгоодл бн гээд бодцон популист гар !

ИЙМ ТЭНЭГ ХYН БИЧСЭН БАС ЕДЕЕН ХАТГАСАН ЮМ УНШ. ХАРИН УНШЧИХААД ШУУД САЛААВЧ ЕГ!!!! ЧАМД ПАДГУЙ ДАМДИН- ОЧИР ГЭГЧ ЭЭ!!! БИТГИЙ МОХООХ МУУЛАХАА БИТГИЙ УРЬТАЛ БОЛГОЖ СОНЖИЖ БАС АТААРХ!!! ЭНЭ СЭТГУУЛЧ СЭТЭРТЭНГYYД НИЙГМИЙГ БУЛИНГАРТУУЛЖ ХОРЛОГЧИД ЗАРИМДАА МЕН!!!!
ene baishingiin gazar ali hediin zaragdchihsan shdee... nymdorj mash sain medej mash sain nuutsalj . mash bodlogtoigoor .... erdentiin ... jastiin uriig erdenet vildvereer tuluulj amjdag shig ene talaar ogt shvlsee zalgichihsan nymdorj shig tonuuliig yaaj alguur chimeegvi zamhruulj uuruu neree balruuldaj chaddag . shig ene baishin udahgvi jigdernee . jigderne

Зүгээрл нэг хоосон дүр эсгэсэн популист сэлэм эргүүлж бол хэнч чаднаа ! Харин хийж бүтээдэгн хаана бн !? Батзандан гээд бас нэг гөлөг бн . Нээг их том дуутай , бүр нэг шаал худлаа гар ! 7 жил УИХ-д суулаа баахан хүн амьтан гүтгэж гүжирдсэнээс өөрөөр яг хийсэн бүтээсэн нэгч ажилгүй пэ..

Залуу хүнд урам хайрла. Мууг нь үзэхийг битгий яар.
Ted bol zuvhun Oyunerdeniin daisan bish Mongoliin DAISNUUD shuu. TEdnii uchriig udahgui bid oloh bolno taivan amgalan baigtun
Iim bohir setguulch Mongoliig horloj, ner ni bogino hugatsaand undurt garch uurchlult temceliig manlailj bgaa Ouyk-d ataarhan,ataarhan bichjee.Huurhii yamar novshiin,setguulch ner zuusen hunentser bdg um bol doo.Shalihgui shavij shig "creature" bgaa daa,huurhii huurhii.Ouyka nariin temtselees umnu Mongol maani unendee ustsan,sunusun,gadniihan huleen zuvshuurch hariltsahaa bolison,dotooddoo yaduural hoosrold idegdsen,har saaral jagsaaltad orson,olon olon uvchin emgegeer delhiid 1-rt bichigdsen,ulsiinhaa 3 jiliin tusuv 33 ih nayadiig bolovsrolgui lumpen feodaluud ni idej,uursudduu huuli gargan urshuuliin huuli batalj Tagnuul deer nuuts geed hav tsoojlood tugjchihsen
bitgii ataarkh zaluu ulsuud bn bolokh baalgu tsag khugtsaa kheregtee,MONGOL YALNA,
МАНАН, МИЕЭ ЭЛБЭГЭГИЙН ӨМХИЙ БӨГСИЙ НЬ ДОЛООГЧДИЙН ЗАХИАЛГАТ НИЙТЛЭЛ БАЙНА
Mongol hyn ,hyn sig telebsij eh orniihoo telee orolzson chagt ene sain muu yaria sarnina!odoogiin ta nariin darabgaraar bol yu ch bys baigaa biz!!!hyniig dygnej yzehed darabgar chini hereg bolohgyi ee!!!
Мундаг залуу. ажлын амжилт хүсэж баина. Эрүүл мэнддээ саин анхаараараи
ѳрѳѳнѳѳсѳѳ гарахдаа гэрэлээ унтраалдаа.ккк
Sonin deeree sooholzood, soninoo buurahaar sooholzonodoo !!! T1 shanaa, hudlaa diplomtoi sh dee !!!
Энэ Дамдин-Очир мэтийн иймэрхүү сурвалжлагч нар байгаа учир хэвлэл мэдээллийн нэр хүнд хэзээ ч сайжрахгүй. Их муу хүн бна да. Өөрөөр хэлэх үг олдохгүй нь.

бид нар бvгдээрээ яг л нэг ийм л болчихсон бяцхан тархи хонгилдог хондий цээж сэтгэл зvрх гэгч юм юу ч байхгvй оорсдоо юу ч хийхгvй хийж байгаа нэгнээ атаархсандаа ч юмуу харлуулж гутааж доромжилж л санаа сэтгэл нь ханаж бах таваа хангана даанч муухай юмаа зайлуул залуу халуун зориг зvрхтэй хvн тулдаа гайгуй байгаа байх гэхдээ тор тvмнийхээ толоо естой чомгоо дундартал зvтгэж байгаа сайн аавын хvv шvv одооч бараг ард тvмний хvv болж байна даа уйдаж болохгvй шантарч болохгvй гутарч олохгvй гомдож болохгvй орхиж бvрч болохгvй хvvминь
"түүн лүгээ адил" гэж бичдэг юм, Монгол хэлээ гүйцэд сурчих Б.Дамдин-Очир оо!