sonin.mn
ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албаны дарга Ча Гю Гын, Инчон хотын Олон улсын нисэх буудлын Цагаачлалын албаны Хяналтын газрын дарга Го Сөг Гүөн нартай тус тус уулзав.
 
Уулзалтаар, Солонгост хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй монгол иргэдийн гэр бүлийн гишүүдэд виз олголтыг нэмэх, мөн манай иргэдийг БНСУ-ын хилээр нэвтрүүлэхгүй буцаах асуудлыг зогсооход анхаарч ажиллахыг хүслээ.
 
Солонгосын талаас монгол иргэдийн дунд БНСУ-д зорчих виз мэдүүлэхдээ хуурамч бичиг баримт бүрдүүлэх тохиолдол гарч байгааг онцолж, тус улсад зорчих болон оршин суух визийн хугацаа хэтрүүлэх зөрчлийг бууруулахад  анхаарч ажиллахыг монголаас хүсэв. Мөн Солонгосын хилээр нэвтрэх үедээ тус улсад зорчих зорилго, байрлах газар зэргээ үнэн зөв мэдээлэх шаардлагатайг онцлов.