sonin.mn
 “Сөрөг хүчин”  
 
Сөрөг хүчин гэдэг улс төрийн нэршлийн утга агуулга танд маш зохимжгүй  санагдахгүй байна уу? Сөрөг гэдэг үгийн уг үндсийг салаалан авч үзвэл сөрөх, сөрөн эсэргүүцэх, сөргөлдах, тэр ч байтугай дайсганах гэдэг үгийн утга санаатай дөхөж очно. Улс төрийн тавцанд ялалт байгуулсан хүчин засгийн эрхийг барьдаг нь дэлхий нийтийн жишиг.
 
Хөгжингүй орнуудад сонгуульд ялалт байгуулж чадаагүй намууд эрх баригч хүчний алдаа дутагдлыг шүүмжлэн  залруулж нийгмээ улам төгөлдөршүүлэхийн төлөө хүчин зүтгэл гаргадаг аж. Харин манай улс төрийн хүрээнийхэн болон сэтгүүлчид тэдэнд “СӨРӨГ ХҮЧИН” гэдэг зохисгүй нэршил өгчээ.
 
Тэд ч үүнийг бүрэн утгаар нь хэрэгжүүлж эрх баригч намын дэвшүүлсэн зорилт бүрийг эсэргүүцэн харлуулж чадваас дараагийн сонгуульд ялалт байгуулна гэж мөчидхөн сэтгэцгээж үйл ажиллагаагаа явуулцгаана. Ялж ялагдсан бүх намын үзэл санааны ерөнхий  баримтлал, стратегийн зорилтыг ажиглаваас цөмөөр ХӨГЖИНГҮЙ - АРДЧИЛСАН, ХҮМҮҮНЛЭГ - ЭНЭРЭНГҮЙ нийгэм цогцлооно гэж сүржигнэн лоозогнох боловч тактикийн бодлогоороо мөнөөх сөрөг хүчний арга барилаа хэрэгжүүлцэгээнэ. “СӨРӨГ ХҮЧИН” гэдэг зохисгүй нэршлийг улс төрийн нэр томъёоноос бүрмөсөн хасаж “ТӨГӨЛДӨРШҮҮЛЭХ ХҮЧИН” гэж нэрлэн үйл ажиллагааг нь энэ нэршлийн дагуу  цэгнэж дүгнүүштэй.
                             Л.Лхагва