sonin.mn
Имарт хайпермаркетын 3-р салбар Имарт Хан-Уул салбар нэртэйгээр Хан-Уул дүүрэгт энэ намар нээлтээ хийх гэж байгаа тухай Скай хайпермаркет ХХК-ийн гүйцэтгэх захирал Л. Жавзмаа өнгөрөгч Баасан гарагт “ТОП-100 ААН”-ийн шагнал гардуулах ёслолын үеэр дурдаж байсан билээ.
2016 онд нээлтээ хийсэн цагаас одоог хүртэл нийт 1,122 ажлын байрыг бий болгоод байгаа бөгөөд шинээр нээгдэж буй салбарынхаа үйл ажиллагаатай холбоотойгоор хүний нөөцөө бүрдүүлэхээр “400 ажлын байр” нэртэй нээлттэй ажлын байрны өдөрлөгийг 2 өдөр зохион байгуулахаар болжээ.
 
5-р сарын 24(Пү)-ний өдөр 11:00~19:00 цагийн хооронд Баянзүрх дүүрэг Жуковын талбайд
5-р сарын 25(Ба)-ны өдөр 11:00~19:00 цагийн хооронд Хан-Уул дүүрэг 19-р хорооллын автобусны буудлын арын Зэс хөшөөтэй талбайд
Өдөрлөгт оролцож амжаагүй ажил горилогчдын анкетыг ажлын өдрүүдэд 09:00~18:00 цагийн хооронд бүх салбарууд дээрээ хүлээн авч байна.
 
 
Төв оффис : 9090-4145, 9111-3577
Чингис салбар : 9006-5880
Хороолол салбар : 8904-1003
Хан-Уул салбар : 8002-4499