Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ өөрөө тарах саналыг дахин дэвшүүлсэн билээ. УИХ дахь АН-ын зөвлөл уг саналыг дэмжиж, УИХ өөрөө тарах талаар мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийг хүргэж байна.
Мэдэгдэл
Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1-т “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж, Хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” гэж, Хорин гуравдугаар зүйлийн 1-т “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.” гэж тус тус заасан.
Харамсалтай нь 2016 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн Улсын Их Хурал ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх Үндсэн хууль болон Улсын Их Хурлын үйл ажиллагааны үндсэн зарчмыг алдагдуулж, хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа нь хуульт ёс, журмыг бүдүүлгээр зөрчих, хэмжээ хязгаарыг давахад хүргэлээ. Үүнд:
1. 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурлын гишүүд албан тушаалын эрх мэдэл, нөлөөгөө ашиглан гэмт хэрэг үйлдэх, авлигын хэрэгт холбогдох, сахилга ёс зүйн алдаа гаргах, буй зэрэг олон хууль бус үйлдлүүд гарсаар байтал хариуцлага огт яригдахгүй хуульгүй мэт асуудалд хандсаар байгаа нь Ардчилсан Үндсэн хуулийн “хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим” зөрчигдсөн.
2.Судалгааны байгууллагууд Улсын Их Хурал тарах эсэх талаарх асуумжаар судалгаа хийхэд иргэдийн 76 хувь УИХ тарах нь зөв гэсэн хариултыг өгсөн байна. Улсын Их Хурлын үйл ажиллагааг үнэлэх иргэдийн үнэлгээг 1-10 оноогоор үнэлэхэд, 2016 оны 8 дугаар сард 4.6 оноог иргэд өгч байсан бол 2018 11 дүгээр сард 1.8 болтлоо буурсан байна.
Монгол Улсын Үндсэн хуулиар засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэдгийг тунхаглан баталгаажуулсан. Иргэдийн сонголтын үр дүнд байгуулагддаг төрийн эрх барих дээд байгууллага ард иргэдийнхээ итгэл, дэмжлэгийг илт алдсан ийм бодитой тохиолдолд бүрэн эрхээ цааш хэрэгжүүлж ажиллах боломжгүй юм.
3. Өнөөгийн Улсын Их Хуралд хэт олонхийг бүрдүүлж буй эрх баригчдын байгуулсан Засгийн газрын тэргүүн нь Ерөнхий сайд болохдоо ард түмэнд хандаж хэлсэн “Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна” гэх алдарт эшлэл хөрсөн дээр эсрэгээрээ хэрэгжиж махны үнийн өсөлт, шатахууны үнийн өсөлт, валютын ханшийн өсөлт зэргээр иргэдийнхээ халаасыг хоосолж байна.Хулгайтай, аллагатай, авлигатай, хариуцлага алдсан ослуудтой, төрийн чанга хамгаалалт дор ч иргэд нь амиа алдсан, халдварт өвчинтэй өнөөгийн Засгийн газар, эрх баригчдын 2016 онд ард түмэндээ амлаж байсан мөрийн хөтөлбөрөөс нэг ч зорилт бүтэн биелсэнгүй, бүтээн байгуулалт хийгдсэнгүй. Мөн 10 сая ам.долларын авлигатай холбогдсон сайдын асуудал дарагдаагүй байхад дахин нэг сайд 1.2 сая еврогийн авлига авсан хэргийн асуудал гарч ирсэн нь хариуцлагагүй Засгийн газар огцрох хангалттай үндэслэл.
4.Эрх баригчдын их үнийн дүнтэй концессын гэрээнүүдийн асуудал, Төрийн албыг үнэлэн, наймаалцах замаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан “60 тэрбумын” гэгдсэн гэмт үйлдэл, Улсын Их Хурлын 49 гишүүн өргөсөн тангарагаа умартан, төрийн албаны ёс зүйг уландаа гишгэн, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас жилийн 3 хувийн хүүтэй зээлийг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр өөрсөддөө олгуулсан, Төрийн ордны тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн зөрчлүүд даамжирсан зэргээр өнөөгийн Улсын Их Хурал нь зүй бус хандлагын үлгэр жишээ болсноороо, ард олны итгэл үнэмшил, тэднийг манлайлан дагуулах чадваргүй болжээ.
Иймд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөл үндэсний эрх ашгийг дээдлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан уриалгыг дэмжиж, Улсын Их Хурал өөрөө тарах шийдвэр гаргах ёстой гэсэн өөрсдийн байр сууриа дахин нотолж байна.
УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН ЗӨВЛӨЛ
Сэтгэгдэл0
Тарах, тарахгүйг нь та нар мэддэг юм биш, бонд идсэн боохойнууд аа.
AN-iig byrmoson ustgahaar Mongolchuud negdeh heregtei. Ene omhii jorlon shig AN-iig ustgahgyi bol omhii ynerteed gadniihnii gar hol bolson shunaliin tulamuud bond idsen boohoinuud baigaa tsagt hezee ch mongol uls oodlohgyi. Gishyyd nertei buzaruudiig ni shuud ustgaj al AN-iin yil ajillagaag horiglo.
Болно ш дээ. Эхлээд АН- хан гишуунээсээ татгалз, дараа нь бие даагчЖавхлан, дараа нь МАН дахь урвагч нар нь .... ингэж явсаар 50 хувь хурэхгуй гишуунтэй болвол естой тарна гэдэг нь болно.....
Дуртай бол та нар өөрсдөө зайлцгаа.
Дуртай бол өөрсдөө зайлцгаа.
уих тарах тухай сонсоод АН мангас амаа ангайчихлаа.
UIHg gutaaj bga teneguudeese salah huulia batal.MCSiin tejeever gahai.nohoinuud.Nomtoibayr.DambaOchir.Haynhyrvaa.MAN iin heden huuhnuud bugd zailah estoi.Za AN bol ter chigtee zail.
АН -тай - АН-гуй , МАН- тай сэлтэйгээ ТАРАХ л естой ...!!!
Гарын арван хуруу хүрэхгүй юмнууд бүрэн эрхээ ард түмэндээ өгөөд зайлцгаа,сэтгэл амар,МАН ч гэсэн адил,жанхуу ч бас ард түмэндээ бүрэн эрхээ өгөөд төрийн хангамж хамгаалалтаас татгалзаж зайлсан дээр дээ.ард түмэн монгол ялначууд,жанхуу хоёроос залхаж гүйцлээ,
Гарын арван хуруу хүрэхгүй юмнууд бүрэн эрхээ ард түмэндээ өгөөд зайлцгаа,сэтгэл амар,МАН ч гэсэн адил,жанхуу ч бас ард түмэндээ бүрэн эрхээ өгөөд төрийн хангамж хамгаалалтаас татгалзаж зайлсан дээр дээ.ард түмэн монгол ялначууд,жанхуу хоёроос залхаж гүйцлээ,
ylas oron ard tymend yamarch hereg alga?Mongoliin parlament yndsendee yadyyrsan niigemiin saad boljee!!
ОДООГИЙН ИХ ХУРАЛ ТАРСАН НЬ ДЭЭР ДЭЭ. ДААН Ч МАН Ы ХУЛГАЙЧУУД ИЛҮҮ ИХ АМЖИЖ ИДЭХ ГЭЭД ШӨНӨ УНТАХ ЗАВГҮЙ ХОР НАЙРУУЛААД , БҮРМӨСӨН МӨХӨЛ РҮҮГЭЭ ЯВЖ БАЙНА ДАА. МАН ЫГ БҮР МӨСӨН ТАРААХ ХЭРЭГТЭЙ.
ОДООГИЙН ИХ ХУРАЛ ТАРСАН НЬ ДЭЭР ДЭЭ. ДААН Ч МАН Ы ХУЛГАЙЧУУД ИЛҮҮ ИХ АМЖИЖ ИДЭХ ГЭЭД ШӨНӨ УНТАХ ЗАВГҮЙ ХОР НАЙРУУЛААД , БҮРМӨСӨН МӨХӨЛ РҮҮГЭЭ ЯВЖ БАЙНА ДАА. МАН ЫГ БҮР МӨСӨН ТАРААХ ХЭРЭГТЭЙ.
Аа яа ...я - аааа , Н гэгч Б гэгчийг ... юу яагаагуй байлаа ч УИХ- н гишууд хуй хуйгаараа торийн ордонд архидаж , бур согтуу МАН - н булэг хуралдана гэдэг му-ын туухэнд сонсогдоогуй " гайхамшигтай узэгдэл " - жирийн иргэдийн хувьд бол гутарч амиа хорлохоор ТОМ ГЭМТ ХЭРЭГ юм даа ... ???!!!!! Саяхан л торийн 1 яаман дээр сайд дарга нарын АЛАЛЦААН болж , Батэрдэнэ ч билуу 1 сайдыг торгож - бсан санагдана , тэр ч юу ч биш байж ээ ... Ээ халаг ...Гудамжны жаалууд - ТОР БОЛЖ " ТОГЛОХ ОО " гэж ...