Хятад-Америкийн хооронд дэгдсэн худалдааны дайн улам өргөжсөөр сүүлийн үед технологийн салбарыг хамарч эхэллээ. 5 дугаар сарын 16-ны өдөр АНУ-ын Худалдааны яам Хятадын харилцаа холбооны “Хуавэй” /Huawei/ компанийг “хар жагсаалтанд” оруулснаар тус компанитай харилцахын тулд Америкийн компаниуд тусгай зөвшөөрөл авахаас аргагүйд хүрч байна. Худалдааны яам гаргасан шийдвэрээ тайлбарлахдаа “Хуавэй” компанийн үйл ажиллагаа нь АНУ-ын үндэсний аюулгүй байдлын эрх ашигт харшилж байна” гэж мэдэгджээ.
Уг шийдвэрт захирагдан Google, Microsoft, Intel, ARM, Qualcomm, Broadcom зэрэг Америкийн тэргүүлэгч IT компаниуд Хятадын компанид программ хангамж, технологи, тоног төхөөрөмж нийлүүлэхээ зогсоолоо. Энэ жишээг дагаж Японы Панасоник, Английн ARM корпораци мөн адил Хуавэйтэй хамтран ажиллахаас татгалзсан байна. Ингэснээр жилд 100 тэрбум долларын борлуулалт хийдэг Хуавэй компани Америк-Хятадын худалдааны дайны эхний томоохон хохирогч боллоо.
Хуавэйгийн эсрэг хориг тавих болсон шалтгааны тухайд, тус компани Хятадын засгийн газартай нягт холбоотой ажилладаг ба тоног төхөөрөмжөө тагнуулын зорилгоор ашигладаг байж магадгүй гэж америкчууд болгоомжилж байгаа юм. Үүнээс үүдэн, 2018 онд баталсан АНУ-ын Улсыг батлан хамгаалах тухай хуулийн /NDAA-2019/ 889 дүгээр зүйлд заасны дагуу Хятадын Хуавэй, ZTE гэсэн хоёр компанийн тоног төхөөрөмжийг АНУ-ын төрийн байгууллагуудад ашиглахыг хориглох тухай зарлигт Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн оны 8 дугаар сард гарын үсэг зурсан бол энэ удаад Хуавэйг хар жагсаалтанд орууллаа.
Харин 5 дугаар сарын 20-ны өдөр Америкийн эрх баригчид шийдвэрээ арай зөөлрүүлж, 3 сарын хугацаанд технологи, эд ангиудыг Америкийн компаниудаас худалдан авахыг Хуавэй компанид зөвшөөрсөн бөгөөд 90 хоногийн хугацаа дуусмагц түр зөвшөөрлийг сунгах эсэхийг шийдвэрлэх аж. Үүнтэй холбогдуулан Хуавэйгийн захирал Жэн Жэнфэй мэдэгдэхдээ “хугацааг түр сунгасан нь компанид төдийлөн нөлөөлөхгүй, учир нь, АНУ-ын зүгээс хориг тавина гэдгийг бид урьдаас мэдэж байсан” гэлээ. Тус компанийн хуулийн зөвлөх Сүн Люпин-ий ярьснаар, Хуавэйг хар жагсаалтанд оруулсан нь тус компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг авдаг дэлхийн 170 улс дахь 3 тэрбум гаруй хэрэглэгчийн эрх ашгийг хохироож байна.
15 жил үргэлжилж буй сөргөлдөөн
Хуавэйг хар жагсаалтанд оруулсан нь гэнэтийн санамсаргүй шийдвэр биш юм. Энэ нь Америкийн эрх баригчид ба Хятадын компанийн хооронд 15 жилийн турш үргэлжилж буй сөргөлдөөнөөс үүдэлтэй бөгөөд Америк-Хятадын худалдааны дайн хурцадмагц зөрчил дахин сэдэрсэн байна. Сөргөлдөөн бүр 2003 онд анх дэгдсэн бөгөөд тэр үед Америкийн харилцаа холбооны Cisco компанийн зүгээс Хуавэйг “технологи хулгайлсан, патентын журам зөрчсөн” гэж буруутгаж байжээ.
Эцэст нь, Хятадын компани буруутай гэдгээ хүлээн зөвшөөрснөөр зөрчил түр намжлаа. Гэвч удалгүй 2008 онд Хуавэйгийн бүтээгдэхүүнийг АНУ-ын төрийн болон цэргийн байгууллагуудад хэрэглэхийг хориглосон нь тус компани Хятадын засгийн газар, Батлан хамгаалах яамтай нууцаар хамтран ажилладаг гэж сэжиглэснээс үүдэлтэй байжээ. Ингэж үзэх болсон шалтгаан нь Хуавэйг үүсгэн байгуулагч Жэн Жэнфэй нь Хятадын Ардын чөлөөлөх армид инженерээр ажиллаж байсантай холбоотой гэнэ.
Өнгөрсөн оны сүүлчээр Хуавэй компанийн санхүү эрхэлсэн захирал, компанийг үүсгэн байгуулагчийн охин болох Мэн Ванжоуг АНУ-ын ойрын холбоотон Канад улсад баривчилсан нь сөргөлдөөнийг дахин сэдрээв. Америкийн хууль сахиулагчид Мэн Ванжоуг “технологийн тагнуул хийсэн, Америкийн банкуудыг хууран мэхэлсэн, Америкийн технологийг Иранд нууцаар нийлүүлж байсан Хонконгийн Skycom компанитай хамтран ажилласан” гэх зэргээр буруутгажээ. Түүнчлэн Америкийн Т-Mobile зэрэг хэд хэдэн компаниас технологи хулгайлсан хэрэгт холбогдуулан шалгасан байна.
Үүнтэй зэрэгцэн Номхон далай дахь Америкийн холбоотнууд болох Австрали, Шинэ Зеландын эрх баригчид өөрийн оронд 5G сүлжээ байгуулах төслүүдэд Хятадын Хуавэй болон ZTE компанийг оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргасан бол Японы засгийн газраас “Хятадын компаниудын тоног төхөөрөмжийг төрийн байгууллагууд худалдан авах”-ыг хоригложээ.
Үйл явдал ийм байдлаар өрнөсөөр өнгөрсөн 5 дугаар сарын сүүлчээр Америк-Хятадын хэлэлцээ мухардалд орж, Бээжин, Вашингтон хоёр бие биенийхээ эсрэг эрс ширүүн мэдэгдлүүд хийж байх үед Хуавэйг хар жагсаалтанд орууллаа.
Хуавэйд хориг тавьснаас хэдхэн хоногийн дараа Хятадын удирдагч Ши Жинпинь газрын ховор металл олборлодог уурхайд очсон нь санамсаргүй хэрэг биш бөгөөд “манай улсын эсрэг авч буй танай хоригт хэмжээ хязгаар бий шүү” гэдгийг Америкийн талд сануулах зорилготой байсан гэж зарим шинжээчид дүгнэж байна.
Өнөөдрийн байдлаар, Хятад улс газрын ховор металлын дэлхийн зах зээлийн 85 хувийг хянаж байгаа учраас хятадууд татвараа нэмэгдүүлэх эсвэл экспортоо зогсоох аваас Америкийн өндөр технологийн салбар “түүхий эдийн өлсгөлөн”-д автаж, асар их хохирол амсах юм.
Сүүлийн үед өндөр технологи эрчимтэй хөгжиж байгаагаас үүдэн газрын ховор металлын эрэлт хэрэгцээ улам нэмэгдсээр байгаа билээ. Ухаалаг гар утас, хийн хоолой, пуужин, гибрид автомашин, LCD дэлгэцтэй телевизор, БОИНГ нисэх онгоцны бүхээг дэх удирдлагын төхөөрөмж зэргийг хийхэд газрын ховор элементүүд шаардлагатай учраас тэдгээрийг “өндөр технологийн аминдэм” гэж нэрлэх нь бий.
Хуавэйд учрах хохирол
Хуавэй компани нь ухаалаг гар утасны үйлдвэрлэлээр дэлхийд Самсунг-ийн /23 хувь/ дараа хоёрдугаарт ордог бөгөөд зах зээлийн 19 хувийг эзэлдэг байна. Гуравдугаарт, зах зээлийн 11,7 хувийг эзэлж буй Apple компани ордог ажээ. Үүнээс харвал, Хуавэй хар жагсаалтанд орж, Америкийн болон барууны орнуудын IT компаниудтай харилцах боломжгүй болсон нь түүний гол өрсөлдөгч болох Өмнөд Солонгосын Samsung Electronics компанид хамгийн ихээр хожоотой тусах бололтой. Самсунг бол ухаалаг гар утас, планшет үйлдвэрлэлээр Хуавэйтэй, санах ойн чип үйлдвэрлэлээр Micron компанитай ширүүн өрсөлддөг компани юм.
Ухаалаг гар утасны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч 6 компанийн зах зээлд эзлэх хувь
Хуавэй хоригийн хар жагсаалтанд орсноор ухаалаг гар утасны зах зээлд ямар өөрчлөлт гарах талаар KGI Securities компанийн шинжээч Мин Чи Куо дараах хоёр таамгийг дэвшүүлсэн байна. Нэгдүгээрт, хэрвээ Хуавэй компани гар утсанд зориулан өөрийн гэсэн үйлдлийн системийг 7 дугаар сар гэхэд гарган авч чадвал энэ 2019 онд ухаалаг гар утасны борлуулалт нь төдийлөн ихээр буурахгүй, 240-250 сая ширхэг байх болно. Нөгөөтэйгүүр, хэрвээ энэ онд багтан үйлдлийн системээ гарган авч чадахгүй бол, эсвэл уг систем нь Android-той өрсөлдөж чадахгүй бол борлуулалтын хэмжээ 180-240 саяд эргэлдэх аж. Одоогоор Хуавэй жилдээ 270 сая ширхэг гар утас үйлдвэрлэн борлуулж байгаа ажээ.
Хуавэйг үүсгэн байгуулагч Жэн Жэнфэй-гийн ярьснаар бол, америкчуудын тогтоосон хориг нь тус компанийн “технологийн хувьд доогуур түвшний бүтээгдэхүүнүүдэд нөлөөлнө, харин шинэ үеийн өндөр хурдны 5G сүлжээнд бараг нөлөөлөхгүй” гэлээ. Түүний үзэж байгаагаар, 5G технологийн тал дээр бусад компаниуд ойрын 3 жилийн хугацаанд Хуавэйг гүйцэхгүй бөгөөд Америкийн засгийн газар тус компанийн нөөц боломжийг дутуу үнэлж байгаа ажээ.
Хуавэй компани хэрэгцээт чипнийхээ 50 хувийг өөрөө үйлдвэрлэж, 50 хувийг АНУ-аас худалдан авсаар иржээ. Хятадад үйлдвэрлэсэн чип үнийн хувьд хямд ч гэсэн тус компани өндөр үнэтэй Америкийн чипийг худалдан авдаг бөгөөд энэ нь гадаад ертөнцөөс тусгаарлагдахыг хүсдэггүй, интеграцийг эрхэмлэсээр ирснийг харуулж байгааг компанийг үүсгэн байгуулагч онцлон дурдлаа.
Шинэ үеийн 5G сүлжээг 4G-тэй харьцуулахад 20 дахин их багтаамжтай бөгөөд эрчим хүч зарцуулалтаар 10 дахин бага, төхөөрөмжийн овор хэмжээний хувьд 70 хувиар авсаархан гэнэ. 5G-ийн суурь станц маш авсаархан бөгөөд 20-хон кг жинтэй. Ийм учраас хөдөлгөөнт холбооны металл цамхаг босгох шаардлагагүй, хана болон багана дээр байрлуулж болно. Хуавэйгийн төхөөрөмжийг зэвэрдэггүй материалаар хийдэг учраас хэдэн арван жилийн турш ашиглаж болох бөгөөд ус сувгийн хоолойд ч байрлуулж болох аж.
Америк-Хятадын худалдааны сөргөлдөөн технологийн салбарыг хамарч, Хуавэй төдийгүй Хятадын бусад компанийн эсрэг хориг арга хэмжээ авч магадгүй байгаа нь холбооны өндөр хурдны 5G сүлжээг байгуулах үйл явцыг удаашруулж, технологийн салбарын цаашдын хөгжилд хохирол учруулж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл0
Hudla da hyataduud companiud oorsdoo dandaa toriin baiguullaguudaa hulhidaj ami zogoodog. Tor ni yag unendee companiud ni uneheer sain yavaad bga uguig olj harj chddaggyi. Yagaad gevel buh companiud ni ugaasaa dandaa tataas halamjar sajildag bolohoor... udahgui bachuurna, gol trump ovoog buuhiig l goridood huleegeed bga yum
uu tiimuu naizaa...
Бидэнд ганцхаөн эрх ашиг бий.Тэр нь Монгол улсын эрх ашиг.Бусад улс орнуудын асуудал тус тусдаа.Монгол улсын эрх ашиг талаас харвал манай хоёр хөрш улс төрийн хувьд тогтвортой,эдийн засгийн хувьд хөгжилтэй байх нь эрхэм чухал.
Хятад улс АНУ-ын Ардчилсан намын ачаар АНУ-д нөлөөгөө тогтоож, АНУ-аас асар их хэмжээний ашиг олж, АНУ өөрөө асар их хэмжээний алдагдал хүлээсэн. Азаар 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд бүгд найрамдах намаас нэр дэшигч Дональд Трамп ялалт байгуулж, АНУ-ын эдийн засаг сайжирсан. Одоо Хятад улс АНУ-тай худалдааны талаар зөвшилцөхгүй байгаа нь Дональд Трампийн ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусахийг хүлээж байгаа юм. Дональд Трамп Хятадын АНУ-д үзүүлэх эдийн засгийн түрэмгийлэлд саад болж байгаа юм.
МУНДАГ ЮМ ШИГ БИЧИХ ЮМ АА
Дүр эсгэсэн хуурамч ардчилагчдыг ойлгоход хүнд этгээдүүд шүү.Нэг бол даяаршил мандтугай,чиний эхнэр ч минийх, миний эхнэр ч чинийх гээд далдаганаад явцгаана.Тэгснээ одоо АНУ-н эдийн засгийг хамгаалах нь зөв болоод явчихлаа.Тэгвэл бид бас Оюутолгойгоо ашигтай болгох нь зүйд нийцнэ биз.баабар шиг Оюутолгой хятадынх боллоо гээд тархи угаагаад унах юм уу.Цагтаа баабар Сангийн сайд байхдаа элбэгдоржтой нийлж Гашуун сухайтын нүүрсний ордыг хятадад өгч байснаа мартсан гэхэд итгэхгүй байна.Ичгүүр гэдгийг ч үнэхээр мэдэхгүй люмпэнгүүд юм аа.
сайн байцгаана уу? Үнэндээ бол АНУ-ын Ерөнхийлөгчийн гэхээсээ ЕРӨНХИЙЛӨГЧ ТРАМПЫН ХЭЛЖ ДУУГАРЧ, АХУЙГАА/ ЭДИЙН ЗАСГАА/, ЭХ ОРНОО, УЛСАА, ХҮН АРДАА ӨМГӨӨЛЖ ХАМГААЛЖ ХӨДӨЛЖ БИЙ БУЙ БАЙГАА ГЭДЭГ ЖИНХЭНЭД, ҮЛЭМЖИД ОЙРТОЖ ДӨХНӨ. Үргэлж, ямагт БУСДЫН ХӨЛД СУУЖ БАЙГААД ДОТРОО АРЗАЙТЛАА ИНЭЭГЭЭД, ДАНДАА, ХЭРЭГ, ЯВЛАД, ХӨДЛӨЛ ТУТАМДАА ХҮМҮҮН БУС, ХҮН БИШ АВИР ААШ АРАНШИН ГАРГАЖ ҮЗҮҮЛЭЭД ӨРӨӨЛ ХЭН Ч БАЙСАНГ ШИМЭГЧЛЭЭД ЗОГСОХГҮЙ БУСДЫГ БАЙТУГАЙ ӨӨРСДИЙНХӨНГӨӨ Ч ХАЙР НАЙРГҮЙ АЛЦГААДАГ, АМЬДААР НЬ, АМЬДРАЛААР НЬ ТАРЧИЛГАДАГ ТӨР УЛС ГЭЖ БАЙГААД ЯАХЫН Ч БИЛЭЭ. ЗАРИМДАА Ч ХЯТАД Ч ТЭР, ОРОС Ч ТЭР ЯГ Л БУХАДДАГ БУЮУ ТУЙЛЫН МУЙХАР ААШИЛДАГ, БҮХНИЙГ БҮГДИЙГ БУХАН ХҮЧЭЭР, ЗАЛИАР, МЭХЭЭР, ДЭЭРЭЛХЛЭЭР, АЛБИН АРГААР ӨӨРИЙН БОЛГОХЫГ ХИЧЭЭДЭГ ХҮСДЭГ ГЭДГИЙГ ХҮН ТӨРӨЛХТӨН МЭДДЭГ БОЛЦГООСОН ШҮҮДЭЭ. УЛС ОРОН БОЛГОНД ТОДОТГОХДОХ ХААНА Ч, ХЭНТЭЙ Ч, ЮУНД Ч, ДУРЫН АЛИВАА ХАРИЛЦААНД ИЛРЭХ ЯСНЫ, МАХАНД НЬ, ЦУСАНД НЬ ШИНГЭЭСТЭЙ ТӨРМӨЛ ААШ АРАНШИН АВИР ГЭЖ БИЙ БУЙ БАЙХЫН ДЭЭДЭЭР БАЙНА ШҮҮДЭЭ.
ЯГ Л ХҮМҮҮС БИД БИЕЭ, РУВИА, УГАА/ӨӨРИЙГӨӨ/ НӨЛӨӨТ ТОЛИНД ХАРЖ НӨЛӨӨТ ТОЛИОР ҮЗҮҮЛЖ БАЙНАА Л ГЭСЭН ҮГ. ЗҮГШИРЧ ХҮН БОЛТОЛ ХУГАЦАА ГЭДЭГ 60 60-НААР ШААРДАГДДАГ ЭД ЮМ ЗҮЙЛ ГЭДГИЙГЭЭЛ УМАРТАЭ МАРТАЦГААДАГ, ҮҮНИЙГ ҮЛ ЭС ТООДОГ, ТООМСОРЛОДОГ НЬ Л ХҮМҮҮСТХ ГАЙ ЛАЙ БАЛАГ СҮЙДЭЛ СҮЙРЭЛ ЧИРЧ АВЧИРДАГ. ЭНЭ Л ХҮМҮҮС ИЙН ТҮГЭЭМЭЛ НИЙТЛЭГ ҮЗЭГДЭЛ.
...ХҮМҮҮСИЙН НИЙЛЭГ ҮЗЭГДЭЛ.
ikh sain baina bolj
Хулгайчийг дарахаар хохирлоо гэнэ, энэ нь өөрийн хулгай, булхай явуургүй болохоор намайг "Хонгил"-оор чирлээ гэдэгтэй ямар ижил сонсдоном.
Америкчууд цаашид бүгд найрамдах намыг дэмжиж байх хэрэгтэй. Ардчилсан нам АНУ-д хэзээ ч сайн сайхан зүйл авчрахгүй.
Za
за
АНУ болон барууны орнууд Хятад улстай худалдааны хатуу гэрээ байгуулах хэрэгтэй.
Za
за