sonin.mn
"Монголд бид үйлдвэрлэв" ТББ-ын тэргүүн, “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг ЖДҮХС болон Чингис бондын талаар болон Монголчууд нэгдэж, тэмцэх цаг нь болсон талаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
 
УРИАЛГА
 
БИД СЭРЭХ ЦАГ БОЛЖЭЭ...
ТЭМЦЭЖ ДУУГАРСАН бүхнээ эрх мэдэлд тачаадан тэмүүлэгч гэж хардан, шүүмжилж гутаахаа больж СЭРЭХ ЦАГ болжээ.... хардах эрх хэнд ч бий, итгэхгүй бол ирээд ХАМТ ТЭМЦЭХ сонголт бид бүгдэд байгаа....
 
ТА БИДНИЙ ТӨЛӨӨ ажиллана гэж амлаж гарч ирсэн нөхдүүд АЖИЛЛАЖ чадаж байна уу.... НҮДЭЭ нээгээд эргэн тойрноо харж СЭРЭХ цаг болжээ
Тиймээ БИД тэднийг сонгосон... хэрвээ БИДний БУРУУтай үйлдэл юм бол АРД ТҮМЭН бид ХАРИУЦЛАГАА хүлээж тэднийг буулгая... ТЭДНИЙГ ӨӨРЧИЛЖ хариуцлагаа хүлээцгээе... БИД СЭРЭХ ЦАГ болжээ...
ХЭНээр солих вэ гэж үү...
ГЭРЭЭ ЗАСАЖ ЧАДСАН хүнээр сольё. 3 сая гаруй хүн амтай улс орноос ГЭРЭЭ ЗАСАЖ чадсан 76-хан хүнийг олоод солих асуудал биш... зөвхөн БИД нойрноосоо СЭРЖ, ухаалгаар НҮДЭЭ НЭЭЦГЭЭЕ ХАМТДАА....
ГЭРЭЭ ЗАССАН ХҮН гэж хэнийг хэлэх вэ?
 
Ах дүү, амраг хайр, найз нөхөд, гэр бүл үр хүүхдүүд нь ТӨРийн албанд ажиллахыг зорилгоо болгодоггүй, ТӨРийн тендерт оролцдоггүй, ТӨРИЙН хөнгөлттэй зээл сангаас мөнгө горилдоггүй, ТӨРийн сангаар сургуульд сурахгүй, ТӨРийн нэрийг барьж гадаад оронд дипломат алба хаших гэж зүтгэдэггүй, ТӨРөөс хол байж , ТӨРийн оролцоогүйгээр хувийн амьдрал нь үргэлжилж чадах хүнийг гэрээ зассан хүн гэж тодотгон хэлэх цаг нь.болжээ... Ийм 76 хүнийг МОНГОЛ улсын 3 сая иргэнээс олох тийм ч хэцүү гэж бодохгүй байна.
Хэрвээ бид ийм 76 хүнийг сонгож чадах юм бол
- Боловсролын салбар нь ХҮҮХДИЙГ мөнгө гэж хардагаа болино
- Эрүүл мэндийн салбар нь ХОРТ ХАВДАРТАЙ хүмүүсээр БИЗНЕС хийхээ болино
- Байгаль орчны салбар нь ХОРТ УТААГаар бизнес хийхээ болино
- Гадаад бодлого харилцааг ХОРИОТОЙ БАРАА түгээх сүлжээ гэж харахаа болино
- Хөдөлмөрийн бодлого нь ХҮНЭЭ экспортлохоо болино Мөнгөний бодлого нь ИРГЭДЭЭ МӨЛЖСӨН хүүлэлтээ болино
- Хуулийн бодлого нь МӨНГӨТЭЙ ЭРХ МЭДЭЛТЭЙ хүнийг хамгаалахаа болино
УИХ-н ГИШҮҮД өөрсдөдөө зориулсан ХУУЛЬ БАТАЛДГАА болино гэх мэт олон гажуудал засагдах боломжтой.
2020 оныг хүлээх нь дэндүү ХҮЛЦЭНГҮЙ хэрэг.... БИД СЭРЭХ ЦАГ нь болжээ... хоноцийн сэтгэлтэй нөхдийг 2020 он битгий хэл ХОЁР ХОНОГ ч байлгамааргүй байна...Монголчууд жаргалын удаан, зовлогийн хурдан гэж эрт дээр үеээс ярьж зүйр цэцэн үг болон бидэнд өвлөгдөж ирсэн...
АЛБАН ТУШААЛД ШУНААГҮЙ бүх ТЭМЦЭГЧИД нэгдэгтүн....
 
Монгол Улсын иргэн Г.Майцэцэг