sonin.mn
Би Япон оронд хэдхэн хоног байхдаа нэгэн бөглүү тосгоны замын уулзварын гэрлэн дохион дээр зогсож буй жаал хөвүүн ба машины жолооч хоёрыг ажиглаад ийм сэтгэгдэл төрсөн юм. Жаал хүүгийн урд дохионы улаан гэрэл асна. Нүдний хараа гүйцэх газарт нэг ч машин алга. Жаал хүү ногоон гэрэл астал тэвчээртэй хүлээгээд ногоон гэрэл асмагц хоёр талын хөдөлгөөний байдлыг хянамгай хараад аажуухнаар явж зам хөндлөн гарав. Мөн замын уулзвар дээр нэг машин ирж гарцын улаан дохион дээр ирж зогсов. Гарцаар гарах хүн нэг ч алга. 
 
Гэвч машин  зогссоор л...Зөвхөн энэ бяцхан жишээ л Япон ба Монголчуудын ялгааг тод харуулж байна. Энэ бол бидний Монголчуудын нэн тэргүүнээ эзэмших ёстой гэж үздэг боловсролын үр дүн биш.
 
Харин Япончуудын хойч үедээ эн тэргүүнээ эзэмшүүлэх ёстой гэж үздэг ёс зүйн төлөвшлийн үр нөлөө аж. Тэдэнд Монголчуудаас оюун санаа, бие бялдраараа илүү гарах зүйл огт үгүй. Тэд хүүхдүүдээ хар бага наснаас нь эхлэн ёс суртхуун, ёс зүй ба хүмүүнлэг хүмүүжлийг дадал хэвшил болгон суулгаж чадсан нь хөгжлийн гол хөдөлгүүр нь болсон бололтой.
 
(Орчин үеийн “HOME SAFENS” бүрд балчир бага наснаас нь оюун ухаанд нь бат суулгагдсан ЁС СУРХУУН, ЁС ЗҮЙ, ХҮМҮҮНЛЭГ ХҮМҮҮЖЛИЙН ГАЙХАМШИГТ ТИТЭМ бий. Түүнийг энэ цагийн хамгийн шилдэг их дээд сургууль болох “ХАРВАРД”, “СТЕНФОРДЫН” их сургуулиудын боловсролоор ч нөхөж чадахгүй.
 
Орчин үеийн хүний мөн чанарын анхдагч шалгуур нь БОЛОВСРОЛ биш ТӨЛӨВШИЛ.) Энэ чанараараа Япончууд ХҮМҮҮНЛЭГ ХӨГЖИНГҮЙ НИЙГЭМ, ЭКО-НОГООН ОРЧИН, ЦЭМЦГЭР ХОТ ТОСГОДЫГ байгуулж байна. ЯПОНЫ ӨНӨӨГИЙН ХӨГЖЛИЙН ХӨДӨЛГҮҮР НЬ зөв төлөвшсөн хүн ажээ.
 
 
 Л.Лхагва