sonin.mn
Зургаадугаар сарын 27-ны өдөр /2019.06.27/ Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны хэсэг залуус /НАМЗХ/ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд НАМЗХ-ны Их хурлыг долдугаар сарын 9-ны өдрөөс өмнө хуралдуулахыг шаардлага хүргүүлсэн билээ.
 
Үүнтэй холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан НАМЗХ-ны Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, Удирдах зөвлөлийн гишүүдэд Их хурлыг хуралдуулах чиглэл өгчээ.
 
Тэрбээр уг чиглэлдээ:  “2020 оны шат, шатны сонгуулийн бэлтгэлийг хангахад намын 220 мянга гаруй гишүүдийн 30 хувийг хамарч байгаа залуучуудын оролцоог идэвхжүүлэн ажиллах зайлгшгүй шаардлага байна. НАМЗХ-ны дүрмийн дагуу дөрвөн жилд нэг удаа Их хурлаа хуралдуулах заалт өнөөдрийн байдлаар зөрчигдсөн буюу 2015 оны зургадугаар сарын 20-ны өдөр ээлжит V Их хурлаа хуралдуулсан нь 2019 оны зургадугаар сарын 20-ны өдрөөр дууссан тухай, мөн хугацаа  алдалгүй  VI Их хурлыг хуралдуулах тухай шаардах бичгийг 21 аймаг, 9 дүүргийн НАМЗХ-ны төлөөлөл Намын Удирдах Зөвлөлд ирүүллээ. Иймд НАМЗХ-ны Бага хурлыг 2019 оны долдугаар сарын 1-ны өдөр хуралдуулан ээлжит зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан Намын дүрэм, НАМЗХ-ны дүрмийг баримтлан 2019 оны долдугаар сарын 8-ны өдөр НАМЗХ-ны VI Их хурлыг хуралдуулахыг чиглэл болгож байна” гэсэн байна.
 
П.Мандах