“…Эв нэгдэлгүй, фракцуудынх нь зодоон хэрээс хэтэрсэн учраас л АН өнөөдөр УИХ-д сөрөх ч чадваргүй сөрөг хүчин болж хувираад байна. АН-д эвийн цавуу хэрэгтэй болохоос нэгнийхээ шархан дээр нь давс цацаад суудаг хүн хэрэгтэй гэж үү”.
Энэ бол хоёр жил зургаан сарын өмнө “Ардын эрх” сонинд АН-ын өнөөдрийн дүр төрхийг зөгнөн бичиж байжээ. Тухайн үед АН-ын даргын сунгаанд тус намын таван лидер өрсөлдөж байсан юм. Өнгөн дээрээ ардчилалтай, шударга өрсөлдөөн мэт харагдавч хэрэг дээрээ АН-ын даргын сунгаа нэгнийгээ харлуулдаг, баалдаг, намнадаг, гүтгэдэг технологи тавхан өрсөлдөгчтэй тэрхүү дотоод сонгууль дээр нь гаарсан билээ. Тиймээс “АН-ын даргын сунгаанд оролцогчид сөрөг хүчнээсээ аваагүй шархаа нөхрөөсөө олж авч байна” хэмээн “Ардын эрх” сонинд онцолж байжээ.
Эргээд харахад хэн хэн нь хамгийн их шарх авч, хэн нь нөхдийнхөө шархан дээр давс цацаад сууж байна вэ гэдэгт төвөггүй хариулж болохоор байна. АН-ын даргын сунгаанд оролцогчдоос сонгогдох найдвар хамгийн бага нь С.Эрдэнэ байсан. Гэвч тэр сонгогдсон. С.Эрдэнэ эрх мэдэл, албан тушаалд хүрэхийн тулд болохгүй зүйл хийгээд байгааг олон нийт харж мэдэрч, шүүмжилж байжээ. Хэвлэлд ч бичиж байсан байна.
С.Эрдэнэ бусад таван өрсөлдөгчөөсөө Д.Эрдэнэбатыг хамгийн “зөөлөн зодсон” гэдгийг тухайн үед хэвлэлийнхэн олж хараад онцолж бичиж байжээ. Энэ нь ч үнэн байж мэднэ. Учир нь өнөөдөр С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар МАНАН бүлэглэлийг хамтран өмгөөлж хамгаалж байгаагаар улам бүр батлагдаж буй. Тэд нийлж байгаад сөрөх чадваргүй сөрөг хүчин болоод байсан АН-ыг УИХ-д бүр бүлэггүй болгосон. С.Эрдэнэ ингэхдээ өөртэй нь намын даргын сунгаанд өрсөлдөж байсан УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаасаа хөөв.
Түүнчлэн өөрийнх нь хамгийн хүчтэй, хамгийн том өрсөлдөгч байсан Н.Алтанхуягийг өнгөрсөн хавар намаасаа хөөсөн. Ингэж хөөхдөө Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга М.Чинболдыг ажлаас нь халж, түүний оронд нам дамжин явж явж АН-д элссэн Д.Батцогтыг шууд томилов. Д.Батцогт нь Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргын тамгыг авмагцаа Н.Алтанхуягийг намаас хөөх тушаал гаргажээ.
БСШУ-ы сайд асан Л.Гантөмөр ч С.Эрдэнээс хангалттай шарх аваад улс төрөөс хэсэгтээ холдоод байгаа тухай АН-ынхан ярьж буй юм.
Мөн С.Эрдэнэ АН-ын дарга болонгуутаа Р.Амаржаргал, Х.Тэмүүжин, Л.Гантөмөр, Б.Баабар, Э.Бат-Үүл, Да.Ганболд, Н.Батбаяр тэргүүтэй 116 хүнийг Үндэсний бодлогын хорооноосоо хөөж байлаа. Энэ талаар нийтлэлч Б.Баабар өөрийн цахим хаягтаа “Тэднийг нөхөж Нийгмийн даатгалд ажиллаж байсан 116 хүн оржээ. АН цэвэршлээ” хэмээн жиргэж байв.
Харин одоо гэнэт ухаарсан уу, Р.Амаржаргал, Х.Тэмүүжин хоёрыг лав эргүүлж авчраад, намынхаа дэд дарга болгожээ.
Юутай ч “Намын дарга маань намынхаа лидерүүдийг “намнадаг” гэв үү” гэх яриа АН-ынхны дунд гарсан байна.
Тиймээс энэ бичвэрээ эхэнд дурдсан эшлэлээр хариулт нэхэн төгсгөе. “…Эв нэгдэлгүй, фракцуудынх нь зодоон хэрээс хэтэрсэн учраас л АН өнөөдөр УИХ-д сөрөх ч чадваргүй сөрөг хүчин болж хувираад байна. АН-д эвийн цавуу хэрэгтэй болохоос нэгнийхээ шархан дээр нь давс цацаад суудаг хүн хэрэгтэй гэж үү”.
З.Баттөмөр
Эх сурвалж: “Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
Арав хүрэхгүй гишүүнтэй АН та нарын шээсийг гоожуулахнээ. Засаг барьж бгаа 65 суудалтай намаа ярих ёстой биш үү уг нь.
АН дотроос одоо урваач шарваач нарыг халж цэвэрлэгээ хийгээ. тэр галиндав ч гэнэ үү залуу одоо шууд хал. дараагийн АН-д сэтгэлтэй залууд эрхийг өг. нам аа цэвэрлэж бэлд одоо. Эрдэнэ одоо л намаа аварна тэгж байж ан ирэх сонголуульд өнгө засна.
энэ шоронжсон сэтгэхүйтэй эрдэнэ новш зайлаасай
Мэргэжлийн алуурчин.
ЖИНХЭН МАФИОЗИ, АМЕРИКЧҮҮД ТЭГЖ БАЙГААД НЭГ ИРЖ БАРЬЖ АВЧ ЯВАХ БИЗ.
Үнэмшмээргүй хөгжилд хүрсэн Сингапурын аугаа удирдагч Ли Куан Юу хэлэхдээ,амжилтанд хүрэхийн тулд хамгийн сайн найзаа буудаж алах хэрэгтэй гэсэн байна.эрдэнэ дарга элбэгдоржоос эхлээд батүүлээр дуустал АН-н нэрийг хугалсан бүх эрүүгийнхнийг буудаж алах ёстой юм.Гэвч намын хамт олон нь өөрсдөө толгой дараалан эрүүгийн элементүүд болохоороо нөгөө хам хэрэгтнүүдээ өмөөрөөд эрдэнэ даргыгаа зайлуулах юм гэнэ.Бүх намаараа ийм ёс суртахууны үнэргүй,гудамжны люмпэн ёс зүйтэй байна гэдэг бол энэ олонлог улс орныг удирдах чадвартай улс төрийн нам биш харин шоронжсон эрүүгийнхний мафи болох нь тодорхой болж байгаа юм.Манай монголчууд шоронгийнхныг толгой дээрээ тахичихаад чухам юу бодож явдаг нь сонин.Дүр эсгэсэн хуурамч ардчилсан хорлон сүйтгэгч гамингуудын сэжиг хүрэм өмхий жорлон АН үнсэн чандруу болж дөтийн замаар тонилох болтугай.
с.эрдэнэ тэгж хүн намнадаг юм бол хулгайчийг намнаасай. эрбэгдорж гэдэг хулгайчийг эрж сураад олохгүй байгаа юм бишүү. хаа нэг тийшээ зугтчихсан гэсэн. тэрний хойноос л с.эрдэнийг тавьж хөөлгөмөөр байх юм

хүн амины хэргээр шоронд сууж бсан хүн шорон аргаар энэ намын толгойд гарч шорон маягаар удирдаж байгаа юм гэж ойлгож болох уу. АН рейтинг өндөртэй лидерүүд бүгд намаасаа хөөгдөж эсвэл амь насаа алдсаар өдийг хүрсэн юм бна. хамгийн сүүлийн жишээ Батхүү гэж ойлголоо
Загалмайлсан эцэг киногоор догтрын зэрэг хамгаалсан ерөнхийлөгчтэй байж хүн амьны хэрэгтэй намын даргаа мөлжөөд яах вэ дээ.
Эхлээд зөв бичиж сураад. Дараа нь том ярьж сур.
Намын дарга нь намынхаа лидерүүдийг “намнадаг” гэв үү? ЛИДЕР БИШ ТОМ ХУЛГАЙЧ НАРАА ХӨӨЖ БАЙНА. ОЛОН ХУЛГАЙЧ НЭГ НАМД БАГТАХГҮЙ БАЙГАА ТУЛ АРГАГҮЙ...