БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонгконгт өрнөж буй эсэргүүцлийн үйл ажиллагаа улам идэвхжиж, томоохон дүүргүүдэд амралтын өдрүүдээр тогтмол зохион байгуулагдаж байна. Мөн Хонгконгийн олон улсын нисэх буудалд 8 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн тайван суулт хийж байна.
Сүүлийн үед жагсаал цуглааны үеэр эмх замбараагүй байдал үүсэж, үймэн самуун дэгдэн, цагдаа, жагсагчид болон жагсагчдын эсрэг бүлэглэлүүдийн хооронд тогтмол мөргөлдөөн гарах болов. 8 дугаар сарын 11-ний жагсаалыг цагдаагийн байгууллага хүчээр тараахдаа хуванцар сум хэрэглэснээс үүдэн 8 дугаар сарын 12-ны өдөр Хонгконгийн олон улсын нисэх буудалд олон мянган хүн цуглаж бүртгэлийн ажиллагаа саатсан тул 16.00 цагаас хойшхи бүх гарах нислэгийг цуцлаад байна.
Иймд иргэдийг Хонгконгт зорчихдоо сонор сэрэмжтэй байх, шөнө оройн цагаар болон амралтын өдрүүдээр олон хүн цугласан газруудад очихгүй байх, дамжин өнгөрөх нислэгээ Хонгконгоос өөр газраар нисэхээр зохицуулахыг Консулын газраас зөвлөж байна.
Шаардлагатай тохиолдолд дараах хаягаар холбоо барина уу.
ХОНКОНГ ДАХЬ ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗРЫН ХАЯГ
Address: Hong Kong Unit 1203, 12/F, Tower 2,
Lippo Centre 89 Queensway Road Admiralty
Цахим хуудас: www.hongkong.consul.mn
Цахим шуудан: hongkong@mfa.gov.mn
Facebook: www.facebook.com/ConsulateGeneralofMongoliaHK/
Утас: 852 25222400
Факс: 852 25222405
Сэтгэгдэл0
Hongkong гэгчийг крилл бичгээр монгол хэлэнд Хонкон гэж бичих ёстой.Шорон, байшин гэдэг үгтэй адил. Шоронд байшинд Хонконд гэж хувирна. Бас: Шоронгоос байшингаас Хонконгоос гэж хувирна.
Ovor Mongolchuud odoo bosdog tsag! Hyatad butrah bolson.
Хятад хэрхэвч бутарч болохгуй. Хэрэв тэгэх л юм бол Монгол хужаа нарт дарагдан мухну!
Хятадын цэргүүд Хонконгт нэвтрэн орж бгаа бичлэг цацагдсан бна. Аймаар юм болох нь дээ. Тэнд бгаа манай хэдэн хулгайч авгай нар, залуучууд ажилгүй хэсэг зуур ажилгүй болох нь дээ. Яана даа, тэд нар чинь ар гэртээ мөнгө явуулдаг ш дээ