Халхын голын дайны ялалтын 80 жилийн ой болох гэж байна.Ойг өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрөөж, орос монгол дайчдын гавьяаг дурсах, алдаршуулах олон арван арга хэмжээ төлөвлөгдөж, шадар сайдаар ахлуулсан зохион байгуулах комисс ажиллаж байгаа юм байна. 80 жилийн тэртээх зун монголын дорнод хилийн намхан толгодыг эмжин урсах халх голын сав газарт урьд өмнө дэлхийн түүхэнд байгаагүй их хэмжээний орчин үеийн зэвсэг техник, амьд хүч оролцсон ширүүн тулалдаан болсон юм гэдэг.Манайд энэ үйл явдлыг халхын голын дайн гэж нэрлэж хэвшсэн билээ.
Халхын голд монгол зөвлөлтийн дайчид мөр зэрэгцэн тулалдаж японы булаан эзлэгчдээс монгол улсын эрх чөлөө,тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалсан гэж манай улсад албан ёсоор үзэж ирсэн бөгөөд 80 жилийн ойг тойрсон үйл явдлаас харахад энэ байр суурь одоо ч нэг их өөрчлөгдөөгүй байгаа бололтой.
Нөгөө талаар халх голын дайн нь монгол манж-го улсуудын хилийн маргаанаас үүдэлтэй мөргөлдөөн байсан гэх байр суурьтай улс ч байдаг бөгөөд яах аргагүй 30-аад оны дундаас хойш манж монгол хоёрын хооронд хилийн маргаан зохицуулах хэлэлцээр явагдаж байснаас үзэхэд өнгөн дээрээ тийм ч юм шиг санагдах боловч бодит байдал дээр хоёр жижиг дагуул улсын хэмжээнээс хальсан энэхүү цэрэг зэвсгийн томоохон мөргөлдөөн нь ЗХУ япон гэсэн тухайн үеийн хоёр том гүрний хоорондын газар нутаг, нөлөөллийн хүрээний төлөөх тэмцэлийн илрэл байсан бололтой.
Ямар ч байсан халхын голын дайн нь ардын хувьсгалаас хойш юм юм үзэж, айж түгшиж, итгэл сэтгэл алдагдаж явсан монголчуудыг анх удаа эх оронч үзлийн доор нэгтгэн зангидсан чухал үйл явдал болсон юм. Улмаар цаашид гитлерийн эсрэг холбоотны эгнээд багтаж, дайны дараа тусгаар тогтнолоо баталгаажуулж, хүлээн зөвшөөрүүлэх хүртэлх түүхэн урт үйл явцад дорвитой хувь нэмэр оруулсан гэж хэлж болно. Тэгэхээр монголчуудын хувьд тухайн үедээ гадна дотноо ямар өнгө аястай байснаас үл хамааран алдсан ч оносон ч бидний түүх,туулж ирсэн зам гэдэг утгаараа яах аргагүй тэмдэглүүштэй чухал үйл явдал болох нь ойлгомтой.Тэр тусмаа өнө эртний холбоотон оростой хамтран тэмдэглэхэд буруутах юм огт байхгүй. Гэвч одоо цагийн монгол улсын гадаад харилцаа, гадаад орчны хувьсал өөрчлөлт, цаг үеийн өнгө аяс, хандлагыг харгалзан цааш цаашидаа уг арга хэмжээнд шинэ уур амьсгал оруулж явах нь зүйтэй санагдаж байгаа юм. Энэ жил монгол орос хоёр улсын ерөнхийлэгч халх голын 80 жилийн ойг бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэн тэмдэглэж байгаа нь хуучин уламжлалыг эвдсэн шинэ хандлага гэж хэлж болно. Үүнийг цаашид улам баяжуулж, хоёр улсын хүрээнээс хальж бүс нутгийг хамарсан арга хэмжээ болгомоор байна. Ялангуяа том гүрнүүдийн эрх ашгийн зөрчил дахиад л хурцдаж буй өнөө цагт бид аль нэг том гүрний нэг талыг барьсан мэдээллийн бодлого,үйл ажиллагааны нөлөөнд хэт татагдан орохоос зайлсхийж байх нь зүйтэй юм.
Монгол улс сүүлийн 20-30 жил гурав дахь хөршийн бодлогыг идэвхтэй, бүр амжилттай хэрэгжүүлж ирлээ гэж ярьдаг. Тэр тусмаа халхын голын дайны галын шугамын эсрэг талд байсан япон улс монголын маш ойрын, бүр нуух хаах юмгүй, өгч авах юмаа олж ядсан холбоотон, хамгийн их хандив тусламж, дэмжлэг үзүүлдэг 3 дахь хөрш улс болоод байдаг.
Бүр стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлж байгаа ч гэдэг. Монголын хүүхэд залуучуудын хамгийн их татагддаг орны нэг болчихоод байгаа. Гэтэл бид халх голд японы түрэмгийлэгчдийн хоншоорыг тас цохисон тухай туулиа хайльсаар л байдаг. Бүр хүүхдүүдийн тойрон аялал зохион байгуулж ой тойнд нь бат бэх суулгаж өгөх юм яригдаж байгаа шүү. Нэг иймэрхүү над мэтийн улсуудад ойлгоход хүндрэлтэй юм болоод л байна.
Иймд цааш цаашдаа түүхт ойн уур амьсгалыг жаахан зөөллөөд, үзүүрийг нь бяцхан мөлийлгөөд орос, япон, монгол болон шууд ба дам холбоотой бусад талуудыг оролцуулаад тэмдэглэж байвал яасан юм бэ? Өөрөөр хэлбэл 80 жилийн өмнө бие биенийхээ эсрэг буу шагааж явсан газрыг харилцан ойлголцлын талбар болгоно гэсэн үг юм. Ингэхдээ бид нэгэнт болоод өнгөрсөн үйл явдлыг тухайн үеийн хандлагаар тайлбарлах бус өнөө цаг үеийн өндөрлөгөөс,тухайн үйл явдалд шууд холбоогүй шинэ үеийнхэний байр суурьнаас эрүүл саруул ухаанаар харж, дүгнэж цэгнэн, харилцан ойлголцолоо гүнзгийрүүлнэ гэсэн үг юм. Ёстой хүүхэд залуучуудын тойрон аялал, галын наадам, дуу бүжгийн баярыг хоёр биш гурав, цаашилбал бүс нутгийн дөрөв, таван орны хүрээнд зохион байгуулбал баялаг агуулгатай утга төгс арга хэмжээ болох бус уу.
Мөн халхын голыг урьдын баатарлаг ба таагүй явдлын дурсамжит газар төдийгүй бүс нутгийн хамтын ажиллагааны талбар болгох хэрэгтэй. Бүс нутгийн улсууд улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааны тулгамдсан асуудал, ирээдүйн хөгжлийн асуудлаа ярьж, хамтран ажилладаг платформ болгоно гэсэн үг юм. Манайхан улс орнуудын хооронд зуучлах дуртай улс. Халхын голын түүхт ойн арга хэмжээний хүрээнд энхтайвны гэрээ байгуулахад чиглэсэн тодорхой түвшний ээлжит яриа хэлэлцээрээ манайд зохион байгуулахыг халхын голын дайны гол тоглогчид болж явсан орос япон хоёрт санал болгож болно биз дээ. Билэгдэл төдий ч иймэрхүү юм санаачилж болох л байх.
Халхын голыг бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, хүн ардын солилцоо,аялал жуулчлалын талбар болгож хөгжүүлэх хэрэгтэй. Ялангуяа аялал жуулчлал, ХАА-ын хөгжлийн асар их потенциалтай газар юм. 10 жилд нэг том ой тэмдэглэдэг биш жил бүр жуулчин цувж байдаг газар болгох хэрэгтэй.
Тулалдааны талбар дахь монгол-орос ба япон цэргийн хориглолтын шугам, командын байрыг (голын баруун эрэг дээр Жуковын командын байрыг сэргээсэн байдаг юм байна.) боломжийн хэмжээнд сэргээж, цэрэг хувцастай баримал,модель, зэвсэг хэрэглэл сэлтийг нь тавьж харуулбал (Хүсвэл японы сайн дурынханд япон цэргийн байрлалын дүр төрхийг сэргээн харуулах боломж олгож болох л байх даа. Мөн, мэдээллийн технологи ашиглаад халх голын музейд тулалдааны кэйсүүдийг сэргээн харуулах танхим ч байгуулж болно.) гадна дотны жуулчдид тухайн цаг мөчид эргээд очсон юм шиг сэтгэгдэл төрүүлэх нь эргэлзээгүй. Тулалдааны талбар-хөшөө дурсгал-Үр тариа, ногооны аж ахуй-Их бурхант- Буйр нуур гэх мэт газруудыг холбосон маршрут гаргаад 2-3 хоногийн аялал зохион байгуулдаг болвол ялангуяа японы жуулчдын сонирхож ирдэг газрын нэг болж мэдэх юм.
Халхын гол сайхан газар. Харин тийш нь явж ирэхэд тун түвэгтэй, хол юм байна. Гадаадын жуулчидад Улаанбааатар, Чойбалсанаар дамжин нисэж очих боломжыг бүрдүүлэх үүднээс халх голд бага, дунд оврын онгоц хүлээн авах нисэх буудал байгуулах юм уу, япон, солонгос гэх мэт гадаад орны шууд нислэгийн онгоц хүлээн авах чадалтай нисэх буудал барих нь л хамгийн зөв зам байж мэднэ.
Мэдээж их хэмжээний зардал гарна. Тэр байтугай зардалаа нөхөж чадах уу гэдэг асуудал тавигдана. Хөрөнгө яаж босгох вэ гэдэг асуудал гарч ирнэ.Гэхдээ бид Халхын голыг бүс нутгийн харилцан ойлголцол, хамтын ажиллаагааны платформ болгосноор энэ байтугай асуудлуудын шийдлүүдийг шинэ хуучин түншүүдтэйгээ хамтран эрэлхийлэх боломж гарч ирэх юм шиг санагдаж байна.
Д.Давааням Баянзрх дүүргийн оршин суугч. 2019.08.20
Сэтгэгдэл0
Өнөөгийн дэлхээ дээр Үнэн шударга ёс чэцэглэн хөгжсөн ганц орон бол япон. Энэ улстай хамтран ажиллаж чадвал монголын аз заяа болно доо.
"чэцэг"-лэгч гуай та тэр японоо олигтой судлаад үзээч,бөөн парадокс, гаж нь илүүтэй "чэцэг"-лэсэн орон доо,бас л цус,дээрэм ,тонуул ,луйвараар хөгжсөн орон,орчин үед ч 3-дахь ч ядруу орнуудыг шулдаг л нэгэн.
Туухийг оноогийн ондорлогоос тайлбарлахгуй ээ Японд жил бур милитарист уеэ дурсаж дахиж хэзээ ч дайн одоохгуй гэж мэдэгддэг юм Фашизм милитаризм оноо уед ч байна Харин орчин уеийн Японтой харилцах харилцаа бол тэс оор Туслуулж байна гээд монгол хуний шударга гужирмэг зангаа гээх хэрэггуй Угаасаа ЗХУ японд дайн дарлаж Монгол бас оролцож Монголын статус квог АНУ болон Орнодийнхоноорихулээнизовшооруулсэн биз дээ
Битгий суржигнэ. Оноодрийн бодит байдлаар оорийн толгойтой амьдрах естой. Хунгуй болж ирж байгаа Халхын голын бус нутгийн потенциалыг ашиглаж аялал жуулчлал газар тариалан бусад бизнес хогжуулж хун амыг нь осгохгуй бол чи энд их хаширлаад сууж байх хооронд чинь хятадууд эхлээд овор монголчуудаа явуулна, аажимдаа оорсдоо ирцгээнэ. Энэ бус нутгийг хамгаалж улдэх арга бол эдийн засгийг нь идэвхжуулж хун амыг нь олон болгох явдал юм.
Унэн шуу, ардын хувьсгалын дараа феодалын хоронго хураасан, 1932 оны бослого,зуунтэн баруутан, хэлмэгдуулэлт гээд их л уймсэн бужигнасан уйл явдал дуурэн он жилуудэд олон тумэн санаа сэтгэл янз янз л болж байсан байх. Тэднийг монгол эх орон гэдэг узэл санаан доор нэгтгэн зангидсан анханы том уйл явдал бол халхын голын дайн байсан байх.
Одоо өгчих гээд л байна уу тэр үед цусаараа хамгаалсан газраа капиталист гарууд өөр аргаар авдаг юмдаа эргүү минь өглөгөө бадар барьсан бодлоосоо салж үз
Зов зов санаа ярьсан байна даа.
Монголчууд бугд улаанбаатар руу зугатаж байна. Энэ бус нутгийн амьдралыг идэвхжуулж хун амыг нь олон болгох замаар нутаг дэвсгэрээ хамгаалах естой.
halhiin goloo japan d tureeslvvl . 100 jileeer.. hytadiin idesh luuhaaniudiin hogiin tseg boloh ni .. japan 130 say hvn amtai .. luuhaan 1 ter bum 300 say hvn amtai .