sonin.mn
УИХ-ын гишүүн М.Энхболдын санаачилгаар Манзуширын хийдийн туурин дээр баригдах "Манзушир" соёл, шашин, аялал жуулчлалын цогцолборын төсөл өнөөдөр нээлтээ хийлээ.
 
Манзушир хийдийг түүхэн дурсгалт, соёл, шашин, аялал жуулчлалын төв болгох ажлын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв боловсруулах ажлыг дуусгасан бөгөөд гүйцэтгэгчээр “Арчер” ХХК ажиллаж байгаа аж.
 
Манзуширын оройгоос Цэцээ гүний оргил хүртэлх 5.6 км, Баруун ширээт 6.3 км, Зайсан толгой 4.7 км үргэлжлэх нийт 16.6 км үргэлжлэх "Cable car" буюу агаарын кабель машины үйлчилгээг нэвтрүүлэхээс гадна явган аялалын амралтын цэгүүдийг байгуулах юм байна.
 
Ч.Анхныбаяр, Ч.Явуухүү