Энэ бол Америкт ажиллаж амьдарч буй монголчуудын туулж ѳнгѳрүүлсэн амьдралын бодит түүхээр бүтээгдэж буй ТВ нэвтрүүлэг. Нийтдээ 70 дугаар бэлтгэхээр тѳлѳвлѳж байгаагаас 2 удаагийн явалтаар 54 дугаарын зураг авалт хийлээ. Ирэх 11 сард дахин нэг удаа явсанаар энэ тѳслийн зураг авалт дуусах юм. Зѳндѳѳ их цаг хугацаа, сэтгэл, мѳнгѳ зарцуулан бүтээж буй энэ ТВ тѳсѳлдѳѳ бид дараах зорилтуудыг шингээсэн юм.
1. Америкт ирж суурьшсан монголчууд ямар саад бэрхшээлүүдийг давж ѳнѳѳдрийг хүрэхдээ хэрхэн ѳѳрчлѳгдѳж, яаж хѳгжѳѳ вэ? гэдгийг бодит үнэнээр нь үзэгчдэд хүргэж ойлгуулах
2. Хууль дурмийг сахиж, бусдыг хүндлэн харьцаж, хийж буй ажилдаа сэтгэлээ шингээн чанарыг эрхэмлэн ажиллаж сурсан энэ монголчуудаас суралцах, эв хичээгээд хамтран ажиллах боломж байна гэдгийг мэдрүүлэх
3. Бусдаас хамааралгүйгээр ѳѳрийн амьдралаа ѳѳрѳѳ л босгохын тулд ѳѳрийгѳѳ шинээр нээж, үргэлж хичээн суралцаж байгаа тэдний ярианаас маш олон “боломж” уудыг та олж харах болно
Бараг 60 шахам хүмүүстэй уулзан чин сэтгэлээсээ ярилцаж байхад дараах 3 зүйл нийтлэг анзаарагдав.
1. Виз нь гараад Америкт ирсэн ѳдрѳѳс ихэнх хүний Монголд суралцаж тѳгссѳн сургууль болон эзэмшсэн мэргэжил хэрэг болсонгүй
2. Виз нь гараад Америкт ирсэн ѳдрѳѳс Монголд эрхэлж байсан албан тушаал хийгээд, гүйцэтгэж байсан ажил хэрэг болсонгүй
3. Виз нь гараад Америкт ирсэн ѳдрѳѳс Монголдоо мѳнгѳтэй баян байсан уу? мѳнгѳгүй ядуу байсан уу? гэдэг нь хамааралгүй байсан
Яг ийм мѳчид хүн болгон ѳѳрийнхѳѳ тухай “Би хэн бэ?”, “Би юу хийж чадах вэ?”, “Би яаж амьдрах вэ?” хэмээн эргэцүүлж, ѳѳрийн чадвар боломжоо олж нээн амьдралаа огт тѳсѳѳлж байгаагүй “шинэ”-ээр эхлүүлсэн байдаг. Монголчуудын цусанд нь байдаг “дасан зохицох” чадвар, “бусдаас дутуу явахгүй” гэсэн бардамнал, “бусдаас илүү байх” гэсэн хичээл зүтгэл тэднийг амжилтад хүргэж байна. Ийм богинохон хугацаанд ийм амжилтад хүрч, энэ гүрэнд ѳѳрсдийн орон зайгаа эзэлж байгаа монголчуудаараа бид бахархаж байлаа.
Нас насны, олон янзын мэргэжил, ажилтай монголчуудын ярианаас “Америкт цагаачилсан монголчуудын түүх” бүтээгдэж байв. Энэ тѳслийн бас нэгэн ѳгѳѳж энэ байгаа. Хүн бүрийн хүүрнэсэн түүх, ухаарлыг анхаарч сонсох аваас та олон сайхан боломжийн талаар эргэцуулэх болно.
Яг ѳнѳѳ үед монголчууд бид:
1. “Жалга”- ын сэтгэлгээнээсээ ангижирч, “дэлхий”-н хѳгжил дэвшилийг харж тэдэнтэй нэгдэх хэрэгтэй болж байна. Хавтгай болж буй энэ дэлхийд маш их боломжууд байна
2. Улс тѳрѳѳс эсвэл хэн нэгнээс хамааралтай амьдралаа ѳѳрчилж, ѳѳрѳѳ л ѳѳрийн амьдралаа бүтээж, бүтээсэн амьдралаа ѳѳрѳѳ л авч явж сурах хэрэгтэй болж байна
3. Ѳѳр хоорондоо ѳрсѳлдѳж, ѳчүүхэн эрх ашгийнхаа боол нь болж биш, нэгдэн нягтарч бие биенээ дэмжиж байж л монголчууд бид хѳгжинѳ, ѳѳр сонголт үгүй
Гадаадад ажиллаж амьдарч буй монголчууд дэлхийн хүн болцгоож, тэдний үр хүүхдүүд дэлхийн хэмжээнд амжилт гаргаж эхэлж байна. Тэднийг муулж шоолж бас гадуурхаж бус, тэднээс суралцан тэдэнтэй хамтран ажиллаж байж Монгол Улс хѳгжинѳ гэдэгт миний бие улам ихээр итгэх боллоо. Маш сайн соёл, сэтгэлгээ, үйлчилгээг тэд л түгээж чадна. Тэд маш сайнаар ѳѳрчлѳгдѳж байгаа.
Мѳнгѳний үнэ цэнэ, амьдралын утга учир, цаашдын зорилгоо тэд огт ѳѳрѳѳр харж байна. Энэ нэвтрүүлгүүдийг үзэхдээ, гадаадад байгаа монголчууд ямар их золиос тѳлж байж дараагийн үедээ шинэ боломжуудыг нээж ѳгсѳнийг, ямар их хѳлс, нулимсан дунд ѳѳрсдийн амьдралаа босгож чадсаныг, эх орондоо “ѳртэй” зовинолоор Монгол руугаа ямар их “хѳрѳнгѳ оруулалт” хийж байгааг бодитоор ойлгох болно. Бид тэднийг “мундаг” гэж магталгүйгээр, сэтгэлийн дотоод ертѳнц рүү нь ѳнгийх гэж хичээсэн.
“Монголчууд Америкт” ТВ нэвтрүүлэг ирэх 10 сараас 2020 оны 10 сар хүртэл МҮОНТВ- ээр цуврал болон гарч эхэлнэ. Бид ѳнѳѳг хүртэл албан ёсны спонсоргүйгээр ѳѳрсдѳѳ хичээж ажиллаа. Нэвтрүүлэгт оролцож буй хүмүүстээ “Та, биднийг санхүүгийн хувьд боломжоороо дэмжиж туслаач. Нэвтрүүлэг ТВ ээр гарсаны дараа энэ дугаар танд үлдэх болно. Магадгүй энэ түүх таны үр хүүхдэд дурсамж болон үлдэх байх” хэмээн учирлаж, тэдний дэмжлэгээр нилээд хэсгийг нь, үлдсэн зардлаа ѳѳрсдѳѳ босгож бүтээлээ. Зураг авалтаа хийх гэж Америкийн хотуудаар аялахдаа хамгийн бага зардлаар аялж, бас халуун дулаан, сайхан сэтгэлтэй олон хүмүүсийн дэмжлэгээр бүтээлээ. Энэ тѳсѳлд залуусыг сурган бэлтгэж хамтдаа 2020 оноос “Монголчууд Солонгост”, “Монголчууд Европт”, “Монголчууд Австралид”, “Монголчууд Японд”, “Монголчууд Хятадад”, “Монголчууд Орост” гэх мэтээр ѳргѳжүүлэн бүтээхээр бодож байна. Бидэнтэй баг болон нэгдэж, бас бидний тѳслийг санхүүжүүлэн дэмжих хүсэл боломжтой хүн бүхэнтэй хамтран ажиллахдаа баяртай байх болно. Энэ ТВ тѳсѳл монголчуудын сэтгэл зүрхэнд бага боловч итгэл найдварын оч болон тусч байвал зорилго минь биелэнэ гэсэн үг. Бид хамтдаа ихийг бүтээж чаднаа.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2019-08-27 Вашингтон ДС хот
Сэтгэгдэл0
Bid yaj hunii nutagt gunii hoshuund berhsheeliig dava tuulj baigaa tuhai bid yarih heregtei dee. Amerikt ajillah saihan ch bas saar tal ih bii dee.
Амжилт хүсье!
Иймэрхүү монголчуудыг гадаадад цагаачлахыг уриалсан агуулгатай нэвтрүүлэг хийх шаардлага байхгүй. Хэрвээ та нар өөрсдөө нэгэнт цагаачилсан бол шинэ эх орондоо уусах хэрэгтэй. Энэ нь ядахдаа та нарын үр хүүхдэд хэрэгтэй. Монгол монгол гэж хоосон цээжээ дэлдэх хэрэггүй. Тийм сүрхий эх оронч юм бол эх орон руугаа буцаж ард түмэнтэйгээ хамт эх орныхоо төлөө зүтгэх хэрэгтэй.
Тийм
Ийм нэвтрүүлэг хийж Америкт янз бүрийн байдоаар амьдарч байгаа хэдэн Монголчуудаа илчилэх хэрэггүйдээ. Тэртэй тэргүй тэднийхээ амьдралыг Монгрлчууд бид сайн мэдэж байгаа.
Ta byhend amjilt hysie.
монгол гэж их сурталчлах тутам огт сайхан байсан хүмүүс муухай болж өөрчлөгдөх юм зүгээр чимээгүй хэнд ч мэдэгдэхгүй байгаач мэдэнгүүтээ монгол гэж нэг этгээд байдаг юм гээд эхлэнэ тэгээд бүр дэлхийг эзэлж хүн алж байсан гэхээр аазгай нь хөдөлдөг юм зөвхөн орос хятадыг алж байсан гэдгийг нь таашаадаг болохоос биш -----ер нь чингэс хаан монголын газар нутаг дээр байсан ул мөр байхгүй марко пологийн тартариан орон орос шүү дээ чингэс хаан идэр насаа хятадт сурч байсан намтраас нь огт байхгүйгээ бичээгүэй хятад үсгээр бичсэн нууц товчоондоо гарын үсгээ зураагүй чингэс хаан ямарч хүн байсан монголын хүн амыг устгаж гэр бүлээр нь цэрэг болгож тарианы гурил борц ганзгалж аваад танк шиг хүчирхэг морь унаж зэвсэг агсаж аваад замдаа таарсан хотын борчуул ыг алж хядаж мал хөрөнгийг дээрэмдэн монголын хүн ам цөөрсөн сүүлдээ 240 жил хятад манжийн боол болж тэдний өөдөөс тэмцэх хүн хүч ухаан санаа зэр зэвс
монгол гэж их сурталчлах тутам огт сайхан байсан хүмүүс муухай болж өөрчлөгдөх юм зүгээр чимээгүй хэнд ч мэдэгдэхгүй байгаач мэдэнгүүтээ монгол гэж нэг этгээд байдаг юм гээд эхлэнэ тэгээд бүр дэлхийг эзэлж хүн алж байсан гэхээр аазгай нь хөдөлдөг юм зөвхөн орос хятадыг алж байсан гэдгийг нь таашаадаг болохоос биш -----ер нь чингэс хаан монголын газар нутаг дээр байсан ул мөр байхгүй марко пологийн тартариан орон орос шүү дээ чингэс хаан идэр насаа хятадт сурч байсан намтраас нь огт байхгүйгээ бичээгүэй хятад үсгээр бичсэн нууц товчоондоо гарын үсгээ зураагүй чингэс хаан ямарч хүн байсан монголын хүн амыг устгаж гэр бүлээр нь цэрэг болгож тарианы гурил борц ганзгалж аваад танк шиг хүчирхэг морь унаж зэвсэг агсаж аваад замдаа таарсан хотын борчуул ыг алж хядаж мал хөрөнгийг дээрэмдэн монголын хүн ам цөөрсөн сүүлдээ 240 жил хятад манжийн боол болж тэдний өөдөөс тэмцэх хүн хүч ухаан санаа зэр зэвс
Ер нь голоор нь хэллээдээ. Чингисийнхэнэзлэн түрэмгиилэх дайнаараа 40 шахам сая хүний аминд хүрч олон хот сууринг галдан шатаасан гэдэг юи. Монголчууд бид тэр нүгэлээс нь болж ер өөдлөхгүй байгаа.Нууц товчоо гэдэг нь хожуу бичсэн зохиол болохоос биш бодит түүх биш байх..
Амьдрал эрж харьд дурвэсэн энэ олон монголчууд ( бараг 1/5 !) очсон орон бурдээ нэр тортэй ( манай нам-засгийн удирдагчдын хар тамхичин - пазачин ур сад очиж суйд хийчих гээд байдгийг эс тооцвол !) амьдарч байгаад баярламаар ... Тэд монголдоо байсан бол МА(х)Н- ын МАХНЫ МАШИНД хэрчигдчихсэн ч байх юм билуу гэж бодохоор аймаар ...
ta ynen heljee. aluurchin elbegdorjoor udirduulsan aluurchid, yargachid, hulgaich, luivarchin mafiin mashinii ereg shurag bolj ugaadas goridoh, esvel munharsan mankuur guilgachin bolj, ardchilal nertei omhii namagt ni jiveh iim l zavaan gutamshigt amidraltai baih baijee
ta ynen heljee. aluurchin elbegdorjoor udirduulsan aluurchid, yargachid, hulgaich, luivarchin mafiin mashinii ereg shurag bolj ugaadas goridoh, esvel munharsan mankuur guilgachin bolj, ardchilal nertei omhii namagt ni jiveh iim l zavaan gutamshigt amidraltai baih baijee
АНУ ажил орлогоггүй боловсрол мэдлэг ур чадваргүй цагаач дүрвэгсэдийг АВАХГҮЙ албадан гаргамаар юм.
Chi muu hashaanii banhar amerikaas bidniig yundaa adlaad bgaan.archaagvi dee bid nar shig hvnii gazar zolbirch baij.Yas yuman deer chi lag hvn boloh gesen chin zahiin arhichin irj chadaad bgaad uurlaad bgaamu.Amerik bol saijruulsan korea sht hudoonii banhar mine
Chi muu hashaanii banhar amerikaas bidniig yundaa adlaad bgaan.archaagvi dee bid nar shig hvnii gazar zolbirch baij.Yas yuman deer chi lag hvn boloh gesen chin zahiin arhichin irj chadaad bgaad uurlaad bgaamu.Amerik bol saijruulsan korea sht hudoonii banhar mine
Galaa ah bol bidniihee tuloo ih yum hiij hvn shv.Nemj helhed 66.249.82.152 ta vgee bodoj yariarai hvn guai
chi hutsaa. amerikt baigaa mongolchuud bol gaihamshigt hymyys. cham shig aluurchin elbegdorjiin bogsiig doloogood byalduuchilj gyigeegyi, chi bol gazar shoroon deeree gadaad dotood huvalzuuddaa shuluulj baihdaa taarsan amitan. amerikt baigaa mongolchuudad bygded ni az jargal Hysen erooe. bi ta byhniig mash ich hyndetgedeg shyy.
Ene hvn uuriinhoo bas handivaar ih yum hiij bgaa hvn shv.Uraniig ni bitgii hugaalarai manaihaan.Amjilt !
medeej olon hunii hudulmuriin tuhai yarij bgaa bolohoor saiha nevtruulguud bolson bgaa, gehdee mongoliinhoo tuluu gadnaas yarijbhaar dotor no orj ireed hamt hudulmurluvul iluu ih amjilt olno doo, hunii nutag bol nuhii nutag
Daanch amin huvia hicheesen zan n ulam ameriicjan momgolchuud n bie bieteigee end tend yavj baigaad taaraldah vii, taaraldaad bie bie n ruugee harahgui baihiig hicheene.
АНУ болон европын улс орнууд визээ чангалмаар юм. Тэгэхгүй бол дэлхийн өнцөг булан бүрээс ажилгүй орлогоггүй боловсрол мэдлэг ур чадваргүй хоолны сав цагаач дүрвэгсэд эх орныг чинь эзэллээ.