Х.Баттулга өнөөдөр үдээс хойш Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын бүрэлдэхүүнтэй Өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:
“ОХУ-ынЕрөнхийлөгч Владимир Владимирович Путин,
Японы Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ,
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди,
Малайз Улсын Ерөнхий сайд Махатир Мохамад,
Хатагтай, ноёд оо,
Дорнын эдийн засгийн чуулга уулзалт 5 дахь удаагаа зохион байгуулагдаж, чуулга уулзалтад Монгол Улсын төрийн тэргүүний хувиар 3 дахь удаагаа оролцож байна.
Энэхүү чуулга уулзалт нь Алс Дорнодын бүс нутгийн хөгжил төдийгүй Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдол, нэр хүндтэй талбар, платформ нэгэнт болжээ. Чуулга уулзалтад салбар салбарын манлайлагчид хуран цуглан санал, бодлоо солилцон, түншлэн нөхөрлөдөг сайхан уламжлал тогтжээ.
Энэ удаагийн чуулга уулзалтын уриа болох эдийн засгийн өсөлтийг хурдасгах шинэ шийдэл талаас санал бодлоо хуваалцъя.
Олон төрлийн сүлжээгээр холбогдсон ард иргэд маань мэдээлэл, мэдлэгийг түргэн солилцох болсноор удирдагчид биднээс улам бүр хариуцлагатай ажиллах, эдийн засгаа чанаржуулах, ядуурлыг бууруулах, хурдацтай хөгжил дэвшлийг шаардаж байна.
Иргэдийн сайн сайхан амьдралын асуудлыг шийдэх шинжлэх ухаан технологийн ололт, эдийн засгийн оновчтой шийдлүүд бэлээхэн байгаа. Эдгээрийг нэвтрүүлэхэд тулгарч буй аливаа хориг, саадуудыг арилгах талаар Та бүхнийг санал бодлоо солилцож, оюун ухаанаа уралдуулахыг уриалж байна. Тухайлбал, эдийн засгийн хоршил (shared economy), холбогдолт (connectivity), нөөцийн оновчлол (resource utilization/optimization) зэрэг дэвшилтэт шийдлүүдийг бүс нутгийн орон зайд нэвтрүүлэхээр ажиллаж буй төсөл, бизнесүүдийг онцгойлон дэмжих хэрэгтэй. Мөн тэдэнд тулгарч буй аливаа саад, хүнд сурталыг арилгах талаар хугацаа алдалгүйгээр өнөөдрөөс эхэлж ажиллах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Миний бие энэ чиглэлийн санаачлагыг дэмжин ажиллах болно.
Гэхдээ бид бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны зарим асуудлуудыг шийдвэрлэхдээ улс төрөөс ангид авч үзэх талаар ярилцах нь цагаа олсон гэж бодож байна.
Хатагтай ноёд оо,
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад уржигдар айлчилж харилцаагаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд гаргасныг та бүхэнд дуулгахад таатай байна. Монгол Улс болон ОХУ эдийн засгийн хамтын ажиллагаагаа үлгэр жишээ сайн загвар болгохыг зорьж байна.
Далайд гарцгүй манай улсын хувьд ОХУ-ын Алс Дорнодын боомтууд нь дэлхийн улс орнуудтай худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Манай улсын газар зүйн онцлог байдлыг харгалзан хөнгөлөлттэй нөхцөлөөр дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэх эрх зүйн орчинг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Танд талархлаа дахин илэрхийлье.Энэ боломжийг ажил хэрэг болгох зорилгоор Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газрыг Владивосток хотноо байгуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар гаргаад байна. Энэхүү шийдвэр нь бүс нутгийн худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улс нь Евразийн бүс нутгийн орнуудтай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг идэвхжүүлэх бодлогынхоо хүрээнд Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг хамтран судлах саналыг бид дэвшүүлэн ажиллаж байна. Худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус хориг саадыг бууруулах, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглахад Чөлөөт худалдааны хэлэлцээр чухал үүрэг гүйцэтгэх болно.
Монгол Улс нь бүс нутгийн эдийн засгийн интеграцид идэвхтэй оролцох зорилгоор тээврийн дэд бүтцийн бүтээн байгуулалтаа ОХУ, БНХАУ-тай харилцан уялдаатай хөгжүүлэх, үр ашгийг дээшлүүлэхэд өндөр ач холбогдол өгч ирлээ. Энэ хүрээнд гурван улсын хооронд “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байна.
Эдийн засгийн коридорын ажил, төслүүд хэрэгжсэнээр бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, хөрөнгө оруулалт, бизнесийг хөгжүүлэхэд дорвитой түлхэц болно. Иймээс Монгол-ОХУ-БНХАУ бид хамтарсан механизмын үйл ажиллагааг эрчимжүүлэхээр ажиллаж байна.
Миний бие Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах ажлыг уялдуулах үүрэг бүхий байгууллага байгуулах санал өнгөрсөн жил энэ индэр дээр гаргасан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монголын тал судалгааны ажлаа дуусгаж, мөн олон улс, бүс нутгийг хамарсан олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэн байна. Үр дүнд нь бүс нутгийн улс орнуудын цахилгаан эрчим хүч, сүлжээ болон хөрөнгө оруулалт хариуцсан төрийн өмчит компаниуд энэхүү бүс нутгийн санаачлага, сүлжээнд хамрагдах төслүүдийн техник, эдийн засгийн нарийвчилсан судалгааг хийх, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, худалдахад шаардлагатай ажлын бэлтгэлийг хангахаар хамтран ажиллаж байгааг дурдахад таатай байна. Монголын Эрдэнэс Монгол компани, ОХУ-ын Россети компанийн удирдлагууд хамтран ажиллах баримт бичгээ байгуулсан болно.
Манай Зүүн хойд Азийн бүс нутагт дэлхийн цахилгаан эрчим хүчний 4 том хэрэглэгч улс оршдог. Монгол Улс эдгээр улсуудад хямд, найдвартай цахилгаан эрчим хүчийг нийлүүлэх боломжтой. Энэ нь бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварт эерэгээр нөлөөлж, иргэдэд хямд, хүртээмжтэй эрчим хүч хэрэглэх боломж олгох чухал ач холбогдолтой юм.
Түүнчлэн, ОХУ-аас БНХАУ руу барихаар төлөвлөж буй байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэх Монгол Улсын саналыг ОХУ-ын Ерөнхийлөгч дэмжсэн бөгөөд БНХАУ-ын Ерөнхийлөгч судалж үзэхээ илэрхийлээд байна.
Бизнесменүүдээ, Хөрөнгө оруулагчидаа,
Дээрхи сайн ажлуудаас гадна, Монгол Улс нь түнш орнуудтай худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, нэмүү үнэ цэнэ шингээсэн бүтээгдэхүүний экспортыг дэмжих бодлогыг баримталж, эрх зүйн таатай орчин бүрдүүлэх чиглэлээр олон арга хэмжээг хэрэгжүүлж ирлээ. Тухайлбал, гадаад улстай байгуулах хөрөнгө оруулалтын загвар хэлэлцээрийн төслийг баталж, бусад улстай байгуулах хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг шинэчлэхээр ажиллаж байна. Энэхүү загвар хэлэлцээр нь дэлхийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд бүрэн нийцэж байгаа бөгөөд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг илүүтэй хамгаалж, эдийн засгийн өсөлтийг хангахдаа байгаль орчин, нийгмийн хөгжлийг хамтад авч үзэх болсноор онцлог юм. Иймд манай улсад үйл ажиллагаа явуулах, хамтран ажиллах сонирхолтой нөхөддөө Монгол Улсын үүд хаалга нээлттэй байгааг тэмдэглэхийг хүсч байна.
Хатагтай, ноёд оо,
Монгол Улс идэвхтэй, нээлттэй байхыг хүсч байна. Бид хуулийн засаглал дор хамтрагч нартайгаа хамтдаа үнэ цэнэ бүтээж(value creation), шударгаар хуваалцан хөгжих болно. Бие биенээ хүндлэх зарчимд суурилсан, шудрага өрсөлдөөн, шударга худалдааны үндсэн зарчмуудад тулгуурласан, харилцан ашигтай, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх үндсэн нөхцөл нь бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх явдал мөн.
Итгэлцэлд суурилсан хамтын ажиллагааг хөгжүүлэх нь бидний эрхэм зорилго юм.
Чуулга уулзалтын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа” гэв.
Сэтгэгдэл0
Япон, Энэтхэгтэй хамтран ажиллахгүй гэж ойлголоо. Орос хядадтайл коидор байгуулаад байх юум байнал даа.
энэ эргүү мал дахин монголчуудыг 1990-2010 он хүртэлх тамын замаар алхуулах гээд байгаа юм байх даа. эхлээд орос буриад тувагаа хөгжүүлчихээд олон 5 хөгжилийг монголтой ярих хэрэгтэй л дээ. арчаагүй зөвхөн монголдоо жонхуу жижиг гар юм даа
япон энэтхэг тийм сайхан хүмүүс юм уу,жинхэнэ бизнесийн акулууд дээр нь жинхэнэ новширдог зантангууд,та нар жоохон юм унш,японы компаниуд 3 дахь ч орнуудыг хэрхэн шулдаг гууглээр дүүрэн байна,юм уншаач
Та буруу ой лож дее
Dampuursan yum yarih yum neeree. Oros baavgain tevreltend, hyatad luugiin orooltond ulam lav oroh gej zutgeed bh yum ene neeree. Zovlodog humuus ni tenegrachiheegui bailtai
Хэнд үлгэрлэж үзүүлэх гээд бна? Энэ спиртийн наймаачинг оросууд бэлдэж монголын ТӨРИЙН толгойд гаргасан байх гэж С.Баяр номондоо бичсэн, үнэн гэж бодож байна.
Наадах чин зов хор Таня бодол
Оросуудад ЭЗ-н хориг импортын татвар тавиулчихаад юуг нь үлгэр жишээ гэж яриад байгаа нөхөр вэ? Улс болгон Монголын барааг битгий аваарай, импортын татвараа өндөр тавиад байгаарай! Бид мөнхийн худалдан авагч байя гээгүй биз дээ!
Яана даа яана, естой их далайд сэлуургуй завин дээр хаягдсан юм шиг л боллоо доо. Хеерхий Женко том том юм ярих юм. Цаадуул нь тоож байгаа юм ч алга. ТАСС- ын мэдээ гарч Дорнодын Эдийн Засгийн Форумын хурээнд ОХУ - Энэтхэг улсын ээлжит саммит боллоо гээд их олон салбарт хамтран ажиллахаар Путин Моди нар тохиролцсон талаарих том нийтлэл бичсэн байна.Тэнд л яг юу юу хийхээ яг таг тохироод хамтраад ажиллаад эхэлчиж, зэр зэвсгийн тал дээр гэхэд л яриа хэлэлцээр нь биеллээ олоод ажил хэрэг болоод эхэлчихсэн байх жишээтэй. Харин манайд ??? Баахан амлалт, гелег тееруулсэн ТЭЗY гардуулалт, ямарч тодорхой эхэлчихсэн юм алга . 2014 оны 9 -р сарын -3 ны едер Путин монголд айлчилсан нийтлэл РИА новости дээр байж байна. Тэр уед Элбэгдорж байж. Бас л негее амлалтууд, темер замыг шинэчлэхэд херенге оруулна, хедее аж ахуй, дэд бутцэд хамтарж ажиллана гэсэн амлалт егеед байж байна Путин гуай, одоо 5 жилийн дараа бас л тэрнийгээ ярьсаар. Хийн хоолойг монголоор дайруулаач гэж гуйж. Судлий л гэж.....
Маш Сайхан санаачлагатай ажил хийж Байна . Амжилт хусье!
Ih huraliin chuulgan ih "halj" b.Hen ni hen be gdg ni haragdaad.Lu.Bold Auyka nar sain bnaa.Auyk-iin tuslah ruu utasdaj buren,buten,100% demjij buigaa helev.Ed naraas magtaaliin ug haramlalgui demjitsgee.L.Bold ih suuritai battai yaridag.Bi tuuniig tanidaggui bolhoos manai oiriin hamaatan,mini haniin tursun ahiin gants huu ni olon jil edniihenii hurgen gedeg.
Jenko maani bur "bish" bolood yavchlaa.Yaanaa? Hun tuuniig horlood baigaamuu ch hardah bolloo.Huurhii min, ug ni asuudal bur deeree negburchlen,negburchlen,negburchlen hicheegeed, ahiaad l, uurchlugduud yavaa ni haragddag sh dee.Shuud helie,anhaarah biz.Olon ulsiin hariltsaand ingej bolohgui.Euk bolonguutaa ug ni gadaadad tomiloh elchin said nar deeree sain tsenzuur tavij ih dajgui sain ehelj bsn,er ni odoo ch yaaman deeree ch,oir toirondoo ch hatuu tseverlegee hiigeech ee.
сайн байцгаана уу? ЗА ЕРӨНХИЙЛӨГЧ МИНЬ, ХӨЛ ДЭЭРЭЭ БОСОХОО, БУСАДТАЙ ЭН ЗЭРЭГЦЭХЭЭ УРЬДААР ХИЧЭЭ. баттулгаа, ЧАМД ЧИН ҮНЭНГ ЖИНХЭНЭЭР БИЕТЭЭР ХЭЛЖ ДУУГАРАХЫН БОЛ, ЧИ ЯАХАА ХЭРХЭХЭЭ ОГТООСОО ЕРӨӨСӨӨ МЭДЭХГҮЙ БАЙГАА НЬ ЧУХАМДАА ЧИНИЙ Ч БУРУУ БИШ ЮМ ШҮҮДЭЭ. ЕРДӨӨ Л, ЧАМД САРУУЛ УХААНЫ, ЦЭЛМЭГ ОЮУНЫ БУЮУ ЮМЫГ ДАЛАЙЦААР НЬ ЭНГЭЭР НЬ УХААРАХ СЭХЭЭРЭХ ОЙЛГОХ МЭЛМИЙДЭХ БОЛОВСРОЛ ХАРААХАН БАЙХГҮЙ БОЛООД Л ТЭР. ЭНЭ БОЛ ГАГЦ ЧАМД Ч БИШ, #улстөрч# ГЭГДЭГЧ, ТӨДИЙГҮЙ, МЭРЭГЖЛИЙН СУРГУУЛЬД ОРЖ СУРАЛЦААД МЭРЭГЖИЛ ЭЗЭМДСНИЙ ДИПЛОМ ӨВӨРТӨЛСӨН МОНГОЛЧУУДЫН МААНЬ Ч 99,999%-Д БАЙДАГ ҮЗЭГДЭЛ. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ, СУРГУУЛЬД ОРЖ МЭРЭГЖИЛТЭЙ ГЭГДЭХ ДИПЛОМТОЙ БОЛОХ НЬ БЭЛЭН ЦАЛИНТАЙ БАЙХЫНХАА Л ЭХ ҮҮСВЭР ХЭМЭЭН ҮЗДЭГ БОЛООД ТЭР. ХЭНД, ЮУНД, ЯАХ ГЭЖ ХЭРХЭХ ГЭЭД "монгол оросын эдийн засгийн "хамтын ажиллагаагаа үлгэр жишээ загвар болгохыгоо зорьж байгаа" юмбэ, ХАХАХА. ЭНЭ ЧИНЬ ХЭНД ХЭРЭГТЭЙ, ШААРДЛАГАТАЙ ЮМБЭ. ОРОСТ Ч, МОНГОЛД Ч БАЙТУГАЙ ӨРӨӨЛ БУСАД УЛС ОРОНД Ч ПАДЛИЙГҮЙ, ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛ. ИНГЭЖ ХӨӨРЦӨГЛӨДӨГ,
orosuudiig l panaaldaj bhgyi yu Oilgoj yadaad bh yum yu bnaa Yum Yu guai!
ХАЛГИДАГ, ЦАЛГИДАГ, ХӨӨРГӨН ДЭВРҮҮН ХӨДЛӨЛ ХЭНД Ч, ЮУНД Ч СОНИРХОЛГҮЙ ХЭРГЦЭЭГҮЙ БОЛООД УДАЖ БАЙНА ШҮҮДЭЭ. УЛС ОРОН БОЛГОН АЛИВААД БОДЬ, БИЕТ, ЖИНХЭНЭ ХАНДДАГ БОЛООД МӨН Ч ИХ УДАЖ БУЙГ МЭДДЭГГҮЙЭЭ, ХЭХЭХЭ. МОНГОЛООР, МОНГОЛЧУУДААР ТОХУУРХААД Ч, ТОГЛООД Ч БУЙ ЮМ ШИГ АВИРЛАХ ААШЛАХ АРАНШИН ГАРГАХ ЭДҮГЭЭ ОДООГИЙН "улстөрчдөөс" ЗАЛХАЖ БАЙНА ШҮҮ.
ДИЙЛДЭХГҮЙ ИХ УЛАЙРАЛ, УЛАНГАСАЛ, ХОРХОЙСОЛ БҮХИЙ ЭРЭМДМЭГ ЗЭРЭМДЭГ ЯЛГАДСУУД Л БАЙХ ЁСГҮЙ ГАЗРУУДААД БӨӨН БӨӨНӨӨРӨӨ БАГШРАЛДААД ШАВААРАЛДААД БАЙЦГААГААД БАЙХЫГАА МОНГОЛ ХҮМҮҮС ТА НАР МИНЬ ӨӨРСДӨӨ ХИЙЦГЭЭГЭЭД БАЙДГАА БОЛЬЦГООГООЧ.
Миний бодлоор маш зөв ярьсан байна. Одоо гуйж гувших биш үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байх хэрэгтэй. Баттулга сайн ажиллаж байна. Гагцхүү сая Оросоос зээл хүсдэг жаахан илүүдсэн байх.
Миний бодлоор маш зөв ярьсан байна. Одоо гуйж гувших биш үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байх хэрэгтэй. Баттулга сайн ажиллаж байна. Гагцхүү сая Оросоос зээл хүсдэг жаахан илүүдсэн байх.
Шинзо Абэ зөвхөн Оросоос курилийн 4 арлаа буцааж авах асуудлаар Путинтэй уулзах гэж л очсон гэдгийг Японы хэвлэл мэдээлэл бичиж байна. Нарендра Моди Оросын төслүүдэд хөрөнгө оруулах, Арктикийн төсөлд оролцож Энэтхэг улсад ашиг болох зүйлийг олох гэж гэж л очсон. Монголын оркуудын бөөс Монголын эдийн засгийг хорлох гэж Оросоор дамжуулж нүүрс зөөнө гэх балай зүйлээ ярих гэж л очсон. Нэг нь улс эх орондоо хэрэгтэй зүйл хийх гэж, нэг нь улс эх орноо хорлох гэж явна.
Энэ удаагийн айлчлалыг дүгнээд хэлбэл: Монгол улсын хувьд ямар ч бодит үр өгөөжгүй, үр ашиггүй уулзалт хэлэлцээр болсон. Путинын жанхууд өгсөн даалгавар: Хятад руу төмөр зам тавих ажлыг хэрхэвч, хэзээ ч эхлүүлж болохгүй. Энэ ажлыг ямар ч үнээр хамаагүй гацаа. Энэ даалгаврыг сайн биелүүлбэл авгайтай чинь бас чиний хүсээд байгаа си жинь пин ахтай чинь уулзуулж, чиний уучлал хүссэн захиаг чинь дамжуулж өгнө гэж хэлсэн. Монгол улсад наалдацтай байх нь битгий хэл бүр Монгол улсын эдийн засгийг боомилсон төслийг эхлүүлэх гэрээг үзэглэсэн. Зүүнбаян-Ханги боомт руу 100 тэрбум рублийн төмөр зам тавих төсөл бол Монголын эдийн засгийг хорлох төсөл. Юун Эгийн голын асуудлыг ярих манатай? Арчаагүй Монголчууд Оросуудын өөдөөс ганц муухай ч харж чадахгүй амьтад ш дээ. Төмөр замын салбарт хөрөнгө гуйж шившиг болсон байгаа юм. Юун хөрөнгө гуйх вэ? Монголын газар нутаг дээр байгаа тул Оросууд бидэнд үнэгүй өг гэж хэлэх зориг зүрх алга уу? 70 жил ингэж дарлуулж явна. Тэр нэг сөөнгө хоолойтой атийсан хулг
чи новш үнэхээр 70 жил дарлуулсан бол өдийд зүрх чинь ийм юм бичиж чадахгүй,баавар батүүл ч ялгаагүй,даанч тэр дарлал гээч нь байгаагүй учраас л одоо элий балайрч чадаж байгаа мэдэж байна уу,тэнэгүүдээ,3 алхахгүй баригддаг новшнууд
маш сайхан санал чуулга болжээ дорнот сибирийн цахилгаан эрчим хүч дорнот сибирийн ""сила сибира хийн хоолой тавиулах дорнот сибирийн төмөр замд монгол гурван гарцаар холбогдох боломжтой боллоо одоо красноярскаас тува гийн кызыл хандгайт увсын боршоо улаангом ховд шинжиан орох шугамд хөшөөт асгатын хотгорын нүүрс гаргах гарц онцгай чухал байна сүхбаатар эрээн цаваар гэсэн гарцууд нээж владивостокт төлөөлөгчийн газраа нээх юм бол япон орос монгол сологос зүүн өмнөд ази энэтхэгтэй худалдаа хийнэ улаангомоос орсын хил хандгат хүртэл төмөр зам хурдан баривал кызылээ дамжин хаашаа ч худалдаа хийж болно чойжилсүрэн төмөр замаа бариачээ төслөө гөргаачээ
маш сайхан санал чуулга болжээ дорнот сибирийн цахилгаан эрчим хүч дорнот сибирийн ""сила сибира хийн хоолой тавиулах дорнот сибирийн төмөр замд монгол гурван гарцаар холбогдох боломжтой боллоо одоо красноярскаас тува гийн кызыл хандгайт увсын боршоо улаангом ховд шинжиан орох шугамд хөшөөт асгатын хотгорын нүүрс гаргах гарц онцгай чухал байна сүхбаатар эрээн цаваар гэсэн гарцууд нээж владивостокт төлөөлөгчийн газраа нээх юм бол япон орос монгол сологос зүүн өмнөд ази энэтхэгтэй худалдаа хийнэ улаангомоос орсын хил хандгат хүртэл төмөр зам хурдан баривал кызылээ дамжин хаашаа ч худалдаа хийж болно чойжилсүрэн төмөр замаа бариачээ төслөө гөргаачээ
Маш Сайхан санаачлагтай ажил хиджабБайна байга юм Байна .Амжилт хусье