sonin.mn
Амархан сайн байна уу, Монгол төрийн тэргүүн, улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга таны түмэн амар амгаланг айлтган мэндчилж, өчүүхэн бичгийн хүмүүн би асар их зүрх гарган энэхүү өргөдөл бичгийг үйпдэж сууна. Төрийн хэрэг төгөлдөр, ардын сэтгэл амгалан, дөлгөөн үү. Би бээр эртний домог, түүхт Монгол Улсын энэ цагийн төрийн тэргүүн танд зориг гарган ийн өргөх бичиг үйлдэж суугаагийн минь учир гэвээс эцэг өвгөдөд төлөх нэг ч атугай өрийг одоо цагт нэхэн шагнах нь зүйд нийцнэ хэмээн үзэж, тусгаар тогтносон Монгол Улсын иргэн хүний үүргээ биелүүлэхийг хүссэн хэрэг. Мөнхүү юуны түрүүнд эрхэм ерөнхийлөгч танд домогт Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн халуун мэнд хүргэе. Чингээд өгүүлэн учирлахыг ихэд хүссэн гол зүйлдээ оръё.
Дэмбэрэлийн Жамбаа. Энэ хүмүүн 1906 онд тэр үеийн Засагт хан аймгийн Ахай Бэйсийн хошуу, одоогийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд малчин Дэмбэрэлийн гал голомт дээр мэндэлжээ. Түүний өсөх бага насны тухай мэдээг ихэд эрхэмлэн шүүрдэх аваас тэр цагийн хойморь нутгийн бурхан шашны томоохон төвүүдийн нэг байсан Асгатын хүрээнд Мяндаг лам явсан тухай баримт байна. Үүнээс өөр илүү дэлгэрэнгүй мэдээ сэлт, ховор учир, Дэмбэрэлийн Жамбаа бээр өсөх бага насыг эцэг, эхийн гар дээр хурга, тугал хариулан өнгөрөөж, улмаар IХХ зууны сүүлч, XX зууны эхэн үеийн Монголчуудын боловсролын суурь, дэг сургууль болж байсан шашны чиглэлээр мэдлэг боловсрол эзэмшиж байсан бололтой.
 
 
Чингэвч 1925 онд 19 настайдаа Дэмбэрэлийн Жамбаа бээр шар шувталж, хар болон сайн дураар ардын цэрэгт элссэн байна. Энэ үед Монгол Улсын төр засаг, ард олонтойгоо хүч, сэтгэл, хөрөнгө хавсран анхны гурван ширхэг онгоцыг ЗХУ-аас худалдаж авч, тэдгээр онгоцуудыг тус бүрт нь Хувьсгалт нам, Хувьсгалт Монгол, Хувьсгалт залуучууд хэмээн нэрлэжээ. Улс маань чингэж анхлан онгоцууд худалдан авахын зэрэгцээ тэдгээр төмөр шонхруудыг хүлээж авах ажилд үнэнхүү сэтгэл зүтгэл гарган бэлтгэж, 1924 оны сүүлчээр Улаанбаатар хотын зүүн хойд зүгт байх Консолын дэнж хэмээх газар цэргийн сургуулийн 14 сурагчаар газар, талбайг засуулж, анхны нисэх зурвасыг байгуулсан байна. Чингээд 1925 оны тавдугаар сард эхний гурван онгоцыг нийслэл хотод угтах ажлыг ихээхэн өргөн хүрээнд зохион байгуулж  ухуулга, сурталчилгааны ажлыг ард олонд хүртээлтэй  хийж" тавдугаар сарын 22-нд Цэргийн явдлын яамны сайдын тусгай тушаал гарч, онгоцуудын зураг бүхий ухуулах хуудсыг нийтэд тарааж, тэр цагийн бүхий л албан байгууллагуудад манай анхны онгоцууд хэдний өдрийн, хэдэн цагт хаана газардахыг мэдэгджээ.
 
Ингээд товлосон өдөр, тогтсон цаг ирэхэд 1925 оны тавдугаар сарын 25-ны өдөр Ю-12 хэмээх ачаа тээврийн зориулалттай онгоцыг Зөвлөлтийн нисгэгч Лапин жолоодож, Улаан-Үүд хотоос Улаанбаатар хотод газардсан байна. Манай улс анхлан ийнхүү нисэх онгоцтой бсшжээ. Гэвч онгоцтой болох нэг хэрэг, нисгэгч Лапин жолоодож, Улаан-Үүд хотоос Упаанбаатар хотод газардсан байна. Манай улс анхлан ийнхүү нисэх онгоцтой болжээ. Гэвч онгоцтой болох нэг хэрэг, нисгэгч бэлдэх бас нэг өөр хэрэг болж таарчээ. Эл учир 1925 оны эцсээс нисэх онгоцны анги нээж, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн илгээлтээр шилдэг залуусыг цуглуулжээ. Нисэх ангийн анхны сурагчид бол Содном, Завхан аймгийн хамгаалахын Гүржав, цэрэг Содном, Бүргэд, Нацагдорж, Гэндэнжав нар байлаа. Тэдний араас “Жавхланг бадруулагч” намын үүрээс эвлэлийн гишүүн Лхамжав, Сандуйжав, Шарав, Гэлэгравжаа нар ирж, бусад намын үүрүүдээс хожим агаарын зоригт баатар хэмээн эрхэм цолыг хүртсэн ч хэлсээр хэлмэгдэн, амь сүйдсэн нисгэгч Шагдарсүрэн, Батцэрэн, Дэмбэрэлийн Жамбаа нар нэмэгдэн ирж, суралцжээ. Эдгээр нисэхийн сурагчдийн дотроос сурлага, идэвх, авьяас чадвараараа шалгарсан Дэмбэрэлийн Жамбаа, Шагдарсүрэн, Батцэрэн гурвыг Зөвлөлтийн мэргэжилтэн, сургагч багш Лапин, Лозик нар сонгон авч “Р-1" онгоцны нисгэгчид болгосон байна.
 
Нисгэгчид нисэхийн зэрэгцээ моторчин, төмрийн дархан зэрэг мэргэжилд шаламгайлан сурапцаж, шаардлагатай үед өөрсдөө онгоцоо засах чадвартай инженерүүд болж байжээ. Анхны онгоц Консолын дэнжид газардсанаас хойш хэсэг хугацаа өнгөрч 1927 онтой учран золгоход манай улс “Р-1” загварын таван ширхэг онгоцыг Зөвлөлт Холбоот Улсаас худалдан авч, цэргийн нисэх хүчний хүчийг зузаатгасан байв. Үүний зэрэгцээ урд өмнө нь шувуу л зөвхөн нисч байсан Монгол Улсын агаарын замыг нээх нь тухайн цаг үеийн үнэнхүү чухал ажил байсан агаад нисгэгч Дэмбэрэлийн Жамбаа, Шагдарсүрэн нар 1930 оны тавдугаар сард “Ю-13” хэмээх ачаа тээврийн онгоцоор Улаанбаатар-Өндөрхаан-Баянтүмэн-Тамсагбулаг-Улаанбаатар чиглэлд анхлан амжилттай нисч, тэгэхдээ хоёр талд нийт  2000 гаруй км замыг туулж чаджээ. Тэдний энэхүү гавьяа зүтгэлийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Цэргийн явдлын яам өндрөөр үнэлж байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байна. Ийнхүү агаарын замыг амжилттай нээж чадсаны дараа 1931 онд Зөвлөлтөөс манай цэргийн зэвсэглэлд нийлүүлэх дараагийн ээлжийн онгоцууд Улаан-Үүд хотод галт тэргээр ирэхэд сургагч Жигалин, моторчин Монгоо, Жигжидсүрэн, Шагдар, Лувсанбалдан, Рагчаа нар угсран нислэгт бэлтгэснийг нисгэгч Дэмбэрэлийн Жамбаа, Шагдарсүрэн, Батцэрэн нарын манай шилдэг нисгэгчид жолоодож, агаарт хөөрөн Улаанбаатар хотод газарджээ. Тэдний энэ удаагийн нислэг бол манай олон улсын нислэгийн үндэс, суурь байжээ. Гэлээ ч дотооддоо суралцаж, эх орныхоо анхны агаарын замуудыг нээж, олон улсын нислэг үйлдсэн ч манай шилдэг нисгэгчдэд илүү их туршлага, байлдааны нислэг хийх ур чадвар суулгах нь чухлаас чухал байлаа. Энэ үүднээс 1930-1932 онд Зөвлөлтийн маршал Воршиловын нэрэмжит Оренбург хотын нисэхийн сургуульд  Дэмбэрэлийн Жамбаа, Чоймболын Шагдарсүрэн, Батцэрэн нар сурапцаж, “Р-5” онгоцны мэргэшсэн нисгэгчээр төгссөн байна. Өөрөөр хэлбэл, манай гурван нисгэгчийн Зөвлөлтөд суралцаж байх ахуйдаа Улаан-Үүдээс, Улаанбаатар хот руу онгоцуудыг жолоодон хүргэж байжээ.
 
Эрхэм Ерөнхийлөгчөө... анхны Монгол нисгэгчид умардад тийн түргэвчилсэн сургалтад суусны дараа буцах болоход нисгэгч Дэмбэрэлийн Жамбаа бусад нөхдөөсөө ур чадвар илүү, Орос хэлний мэдлэг сайтай байсан учир Зөвлөлтийн мэргэжилтнүүд туүнийг үлдээж, дахин нэг жил Улаан Армийн зэвсэглэлд шинээр нэвтрээд байсан “И-3” онгоцны нисгэгчээр дадлагажуулсан байна. “И-3” онгоц нь сөнөөгч онгоц байсан хийгээд үүнээс үзэхэд Дэмбэрэлийн Жамбаа нь Монгол Улсын анхны сөнөөгч онгоцны нисгэгч болсон байна. Дэмбэрэлийн Жамбаа тийнхүү “И-3”-ын нисгэгч болсны дараа эх нутагтаа эргэж ирэх үед 1934 онд Монгол Ардын Хувьсгапт Цэргийн нисэх хүчин байлдааны хоёр, сургуулийн нэг отрядтой болсон байв. Чингээд отрядын даргаар ардын хувьсгалын ахмад партизан Очир ажиллаж байсан бол байлдааны I бригадын даргаар Дэмбэрэлийн Жамбааг томилжээ. Яг энэ үе бол Бүгд Найрамдах Монгол Ард Улсын эүүн хил, хязгаар нутаг туйлын түгшүүртэй болж, Хятадын умард нутаг, Манжуурын хязгаарт Японы эзлэн түрэмгийлэгчид үүрлэн, бэхжээд, үе үе Бүгд Найрамдах Монгал Ард Улс руу байн, байн өнгөлзөж, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулж байлаа. Манай хилчдэд амар, тайван нэг ч өдөр эс тохиох болов. Ийм байдаптай хоёр жил өнгөрөв.
 
Бүх цэргийн жанжин Дэмид зөвлөхүүдийн хамт 1936 оны гуравдугаар сарын сүүлээр Баянтүмэнд ирж, хил хязгаарыг бэхжүүлэх, дайсан этгээд томоохон хүчээр гэнэт довтолбол тэдэнд цохилт өгч, няцаах ажлыг эрчимтэй, чанартай зохион байгуулж, Тамсагбулаг, Матад, Баянтүмэний хооронд утсан холбоо тавьж, шаардлагатай үед шуурхай ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлсэн байна. 
 
Тэгтэл 1936 оны гуравдугаар сарын 29-ний өдөр дайсан этгээд таамаглаж байсан ёсоор найман машин, 200 гаруй цэргийн хүчээр Монгол Улсын дархан хилийг зөрчиж, Адаг дулааны харуул руу дайрсан байна. Үүнийг мэдсэн VI морьт дивизийн командлал дайсны хүчийг тандуулахаар 11 цаг 20 минутад нэг нисэх онгоцыг хөөргөсөнд онгоц 12 цаг 10 минутад буцаж ирэн, тодорхой мэдээллийг өгчээ. Зургаадугаар морьт дивизийн удирдлага бий болсон цагийн нөхцөл байдлыг Баянтүмэнд байрлаж байсан Бүх цэргийн жанжин Дэмидэд мэдээлсэнд хоёр нисэх онгоц, дөрвөн хуягт машин бүхий нэмэгдэл хүчийг Адаг дулааны харуул руу илгээж дайсны ил хүчийг устгах тушаал өгчээ. Бүх цэргийн жанжны тушаапыг хүлээж авсан нисгэгч Дэмбэрэлийн Жамбаа, Дамчаагийн Дэмбэрэл нар 13 цаг 10 минутад Тамсагбулагаас алдарт “Р-5" маркийн хоёр ширхэг байлдааны нисэх онгоц хөлөглөн, 20 ширхэг бөмбөг, 2400 ширхэг сумтай тулалдааны тэнгэр рүү хөөрчээ. Тэдний араас Сэрээтэр даргатай 4 хуягт машин Адаг дулааны зүг хөдөлсөн байна.
 
Манай нисэх онгоцуудыг үзсэн даруйдаа дайснууд тарж, хүнд, хөнгөн пулемётоор хүчтэй эсэргүүцэл үзүүлэн, винтовоор гал нээжээ. Нисгэгч Жамбаа, Дэмбэрэл нар 1000 метрийн өндрөөс шумбалт хийж эхний бөмбөгөө хаяж дайсны нэг машиныг устгажээ. Улмаар дараагийн бөмбөгийг хаяхад хоёр дахь машиныг жагсаалтаас гаргасан. Энэ мэтээр ширүүн тулалдаан эхэлж, бүтэн нэг цаг гучин минут өнгөрөхөд нисгэгч Дэмбэрэлийн Жамбаагийн онгоцны радиатор дайсны суманд оногдож, аргагүйн эрхэнд ослын буулт хийв. Нисгэгч Жамбаа ослын буултыг Тамсагбулагаас баруун хойш 10 км зайд хийж, амжилттай газарджээ. Харин Нисгэгч Дэмбэрэл ганцаараа дайралтаа үргэлжүүлэн 2 цаг орчим дайсанд цохилт  өгөөд бүх сум, галт хэрэгслээ дуусчээ. Энэ өдрийн байлдааны үеэр нисгэгч Дэмбэрэлийн Жамбаагийн онгоц дайсны 30 суманд оногдсон байсан бол нисгэгч Дэмбэрэлийн онгоц 29 суманд оногдсон байна. Харин дайсны 100 гаруй хүн, 4 машиныг манай хоёр зоригт нисгэгч агаараас устгасан байлаа.
 
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 1936 оны 11 тогтоолоор Япон, Манжийн цэрэгт хүчтэй цохиггг өгч, эрэлхэг гавьяа байгуулсан нисгэгч Дэмбэрэлийн Жамбаа, Дамчаагийн Дэмбэрэл нарыг байлдааны гавьяаны хоёрдугаар зэргийн одонгоор шагнасан бол хянагч Дорж, Лхамсүрэн нарт байлдааны гавьяаны нэгдүгээр зэргийн одонг гардуулсан байна. Тэгтэл Япон, Манжуурын зүгээс 1936 оны гуравдугаар сардын 31-ний өдөр 90 ачааны машин, 1000 гаруй цэрэг, 12 танк, их буу, 7 нисэх онгоцны хүчээр Адаг дулааны харуул руу дахин довтолж, манай хилчдийг гэнэтийн их хүчээр цохиж ухраажээ. Энэ мэдээг авсан Бүх Цэргийн жанжин Дэмид дайсан этгээдийг тосч байлдан, нутгийн гүн рүү нэвтрүүлэхгүй бут цохих үүргийг Тамсагбулаг, Матад, Баянтүмэнд байсан цэргийн ангиуд, нисэх хүчний эскадрилуудад өгсөн байна. Бүх цэргийн жанжны тушаал ёсоор тагнуул хийх болон, холбоо барих үүрэгтэй “Р-5” онгоцоор хожмоо Монгол Улсын баатар болсон, Зөвлөлтийн нисэх хүчний маршал асан тэр үеийн нисэхийн сургагч багш Судец, Дэмбэрэлийн Жамбаа нар, бусад нисгэгчдийн хамт 12 цаг 10 минутад хөөрч, Адаг дулааны харуулын дээгүүр нисчээ. Манай онгоцуудын ирүүлсэн мэдээнээс үзэхэд Адаг дулааны харуулыг дайсны 60-70 тооны машин цэрэг, дөрвөн онгоцоор тасралтгүй бөмбөгдөж эзэлсэн байв. Үүссэн нөхцөл байдлыг мэдсэн сургагч Судец эскадрылд 1200 метрийн өндрөөс бүх хүчээр бөмбөгдөж, дараа нь пулемётын галаар дайрах тушаал өгсчээ. Энэ тулалдаанд оролцсон Монгол, Зөвлөлтийн нэгдсэн отрядын нисэх онгоцууд 8 кг-ын бөмбөг 54 ширхэг, 10 кг- ын бөмбөг 110 ширхэг, АП-16 бөмбөг 10 ширхэг, АП-32 бөмбөг зургаан ширхэг, пулемётын сум 20000 гаруйтай байсан хийгээд, эхний дайралтандаа нийт сум, галт хэрэгслийнхээ 70 орчим хувийг зарцуулжээ. Анхны дайралтын үеэр дайсны 40-60 хувь нь устсан байна. Хоёр удаагийн дайралтын дараа Монгол, Зөвлөлтийн нисгэгчид дан пулемётын галаар тулалджээ. Тулалдааны үйл явцад дайсан этгээд өдий, төдий хохирол амссан ч газраас хүчтэй эсэргүүцэн байлдаж манай таван онгоцыг жагсаалаас гаргасан бөгөөд эдгээрийн гурав нь дайсны сумаас гэмтэл авч, хоёр онгоцны нисгэгч шархадсаны нэг нь агаарын зоригт баатар Шагдарсүрэн байжээ.
 
Эх орноо удаа дараалан харийн халдлагаас хамгаалж, шаардпагатай үед агаараас оновчтой, хүчтэй цохилт өгч амь бие хайргүй тулалдаж явсан зоригт шонхор Дэмбэрэлийг Жамбааг 1937 оны наймдугаар сарын 10-ны үүрийн 04:00 цагт гэрээс нь баривчилж, Дотоод яамнаас Гэндэн, Дэмидийн хамсаатан, Японы тагнуул, эсэргүү этгээд хэмээх хилс хэрэгт гүтгэж, хоёр сар гаруй хатуу, чанга гянданд тамлаад 1937 оны аравдугаар сарын 25-ны өдөр шүүх цаазын бичгийн 43, 44 дүгээр зүйлээр хөрөнгийг нь хурааж, цаазаар авах ялаар шийтгэсэн байна. Нисэх хүчний хурандаа Дэмбэрэлийн Жамбаа Дотоод яамны харгис, хэрцгий хуягуудад байцаагдаж байхдаа төрсөн он, сурсан сургууль эрхэлж байсан ажлыг тодорхой дурдаад хурандаа цолтой, ам бүл 6, хувь хөрөнгө 70, сайн ажилласан учир буу, мөнгөн хайрцаг, цагаар шагнуулж байсан гээд Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор Улаан тугийн одон, 1936 онд Япон, Манжтай баатарлаг тулалдсан учир Улаан тугийн 2 дугаар зэргийн одонгоор шагнагдсан гэдгээ хэлжээ.
 
Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга танд эх орноо хүнд хэцүү цагт Батлан хамгаалах үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж, Монгол Улсын баатар Дэмбэрэл, агаарын зоригт баатар Шагдарсүрэн нартай мөр зэрэгцэн харийн дайсны эсрэг хатгаггдан тулалдаж явсан, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат манай анхны сөнөөгч онгоцны нисгэгч, Дэмбэрэлийн Жамбаад Монгол Улсын баатар цолыг нь нэхэн олгохыг хичээнгүйлэн хүсэв.
 
Жич: 1964 онд Нисэх хүчний 40 жилийн ой тохиох үеэр Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө манай эрэлхэг нисгэгчидтэй мөр зэрэгцэн нисч, тэднийг сургаж, тулалдаанд бэлдэж байсан Зөвлөлт Холбоот Улсын нисэх хүчний маршап Судец Дэмбэрэлийн Жамбаа, Чоймболын Шагдарсүрэн нарт Монгол Улсын баатар цолыг нэхэн олгохыг хүссэн байна. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбап энэ хүсэлтийг хүлээн авч, Хөвсгөл аймгийн Тосонцэнгал сумаас Дэмбэрэлийн Жамбаагийн намтар, тодорхойлолт, Булган аймгийн Могод сум руу Чоймболын Шагдарсүрэнгийн намтар, тодорхойлолтыг үнэн зөвөөр бичиж илгээхийг хүсчээ. Гэтэл Булган аймгийн Могод сумын тэр үеийн удирдлагууд нисгэгч Чоймболын Шагдарсүрэнгийн мэдээллийг маш дэлгэрэнгүй бичиж ирүүлсэн бол харуулсалтай нь Дэмбэрэлийн Жамбаагийн тодорхойлолтод Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумыг 1964 онд удирдаж байсан хүмүүс хөнгөн хуумгай хандаж, “Манай энд Дэмбэрэлийн Жамбаа гэдэг хүний ах дүүс, анд нөхөд хэн ч алга. Түүнийг таних хүн байхгүй байна” гэсэн хариу өтчээ. Гэтэл зоригт нисгэгч Дэмбэрэлийн Жамбаагийн гэргий Солийг Монгол Улсын Баатар, Зөвлөлтийн нисэх хүчний маршал Судец 1965 онд хайж олж уулзан, эрэлхэг нисгэгчид Улсын Баатар цолыг нэхэн олгох асуудлыг тавьжээ. Гэргий Соль 1970 онд “Газ-69” машин хөлөглөн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Төмөрбулаг сумдаар явж, Дэмбэрэлийн Жамбаагийн ах дүүсийг олж цуглуулан, ирж очдог байсныг түүний отгон хүү археологич Одон, Жамбаа агсны ойрын садан төрөл Өлзийбат нар дурссан байна. Гэтэл нисгэгч Дэмбэрэлийн Жамбаагийн гэргий Соль 1970 онд Өвөрхангай аймгийн ойд оролцож яваад цус харваж, бие илааршилгүй нас баржээ. Энэ бүгдээс дүгнэхэд Монгол Улсын нисэх хүчний анхдагч, анхны сөнөөгч онгоцны нисгэгч, Халхын голын дайны баатар Дэмбэрэлийн Жамбаагийн гавьяа зүтгэлийг үнэлж, дүгнэх, түүнд олгох ёстой Улсын баатар цолыг хөөцөлдөх хүн үгүй болсон тул гавьяатны гавьяа мартагдаж, бүдгэрчээ.
 
 
 
Өргөдөл бичсэн: МӨХӨС БИЧЭЭЧ О.ЦЭНД-АЮУШ