-Ерөнхийлөгч өө, Монгол Улс таны хувьчлалаар эзэмшсэн “Талх чихэр”, “Мах импекс”, “Баянгол” зочид буудал чинь биш шүү. Бизнесийн шуналаа улс төрөөс татна уу-
Төгс ардчиллын загварыг эрж хайсаар төөрч будилж суугаа монголчууд та бидний итгэл алдарсан сэтгэхүй зарим нэг ойрын бодолтой, холын шуналтай улстөрчийн хувьд олз ашиг мэт санагдах болсоор удлаа. Тэр хэрээр 30 жилийг ардаа орхисон Монголын ардчилалд талархал илэрхийлмээр санагдах нь угтаа бол өөрчлөлт шинэчлэлтийн аз завшаан юм. Тэр дундаа, хаан болох хүсэл хийгээд хязгааргүй эрх мэдлийн төлөөх тэмүүлэлдээ шатаж, шархалж яваа Ерөнхийлөгч Х.Баттулгын хувийн эрх ашгийг Монгол Улс цаашид хангаж дийлэх үү, цатгаж хүчрэх үү, ер нь тэр хүн цадах уу гэж бодвол аймшигтай төсөөлөл тархинд буух нь ч бий. Учир нь, тэрбээр Үндсэн хуулиар бэлгэ тэмдгийн хэмээн тодорхойлогддог Ерөнхийлөгчийн эрх мэдлийг өдгөө хаан болоод хаанчлалын гишгүүр болон ашиглахаар шийдсэн нь нэгэнт ил боллоо. Энэхүү хүсэл мөрөөдөл, хувь хүний эрх мэдлийн шунал хүслээ хангах, цатгахын тулд “Монгол Улс цаашид Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу” гэсэн асуултыг ард нийтийн санал асуулгаар асуу гэдэг шаардлагыг УИХ-д энэ сарын 9-ний өдөр тавьсан. Өдгөө УИХ-ын нэр хүнд олон нийтийн дунд унаж, ЖДҮ-гээс эхлээд олон хууль бус үйлдэлд нэр холбогдсон гишүүдээс бүрдэж буй парламентыг тэрбээр энэ шаардлагаараа жинхэнэ утгаараа хүчирхийлэхээр шийдэж. Яг л ёс бус бэлгийн дарамт, ёс бусаар хүсэл таашаалаа хангахаар улайрсан хүчирхийлэгч мэт. Энэ нь бусдын шархан дээр давс цацаж, таашаал авахтай нэгэн адил үйлдэл. Тэр дундаа ардчилсан улс орны Ерөнхийлөгчөөс ийм санал гарч, үүнийгээ тулгаж санаснаар нь болохгүйг мэдэхтэй зэрэгцэн “Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолд хориг тавилаа” хэмээн зарлаж ч байх шиг. Энэхүү огцом чанга мэдэгдлээтэйгээ зэрэгцэн Бүгд найрамдах Энэтхэг улсад айлчлал хийхээр аян замд гарч, хоёр алгаа хавсран бурханчлан залбирч буйг нь харахаар төгс хувирал гэдэг энэ байх хэмээн эгдүүцэн эсэргүүцмээр. Харин энэ хооронд нь нохдын дунд мах хаяж өгөх дайны бужигнаан Монголын улс төрд өрнөж байх жишээний.
Ерөнхийлөгчийн саналд дагаар мордох уу, парламентын засаглалаа хамгаалж үлдэх үү гэсэн асуултын дунд яг үнэндээ улстөрчид талцаж, зөрчилдөх нэг шалтгаан нэмэгдчихлээ. Саяхан л “Парламентын засаглалаа хамгаална” хэмээж байсан улстөрчид “Яагаад засаглалын хэлбэрээ ард түмнээсээ асууж болохгүй гэж” гэчихсэн хээвнэг хэвлэлээр хэрэлдэж байна.
Ерөнхийлөгчийн гарт зангидагдсан хууль, шүүхээс тэд айсандаа ийн чичирхийлж байна. Албан ёсны төрийн айлчлалд Монгол Улсын Ерөнхий прокурорыг утсан хүүхэлдэй шиг дагуулж явдаг Ерөнхийлөгчтэй учраас тэд айж байна. Ерөнхий прокурор нь Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монголын хууль хяналтын байгууллагын бодлого, шинэчлэлийг олон улсад зарлаж, “Шударга ёсыг тогтооно” гэж эмээхгүй, ичихгүйгээр хэлсэн, зарласан учраас улстөрчид Ерөнхийлөгчөөс айгаад байгаа юм. Тэр улстөрчдийг айлгахын тулд төрийн дэг жаяг, давж гишгэж болохгүй хууль хяналтын байгууллагын удирдлагыг тэжээвэр гөлөг шиг араасаа хөтлөөд АНУ-руу дагуулж явсан нь лавтай. Гэхдээ Ерөнхийлөгчийн айлгах тактик ганц энэ биш юм. Тэрбээр дөрвөн жил Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд хийхдээ ч, хоёр жил Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байхдаа ч ийм л байсан. Түүний тэрхүү үеийнх нь эрх мэдлээс үлдсэн эерэг шинэчлэл гэж Монголд байхгүй. Харин өөрийнх нь гурилын үйлдвэр, хүнсний үйлдвэр бол харин өргөжиж тэлсэн. Юу үнэн. Энэ үнэн. Барилгын салбарт ч гал голомтоо бадрааж, өргөжүүлж, тэлж чадсан. Наанаа хэлсэн шударга ёсоо цаашаа хараад мартдаг, Сайншандын аж үйлдвэрийн парк, 280 сая ам.долларын өртөгтэй “Шинэ төмөр зам” төслийн хэрэгт нь золиос болж шалгагдсан цөөнгүй залуусаа тэр хууль, хяналтын байгууллагын мөрдлөгөөс “хулгайл”-аад аваад үлдчихсэн. Монгол Улс Ерөнхийлөгч болох гэж өрсөлдөж суухдаа хүртэл дээрх төмөр замын төслийн зөвлөх асан, хэрэг үүсгэгдсэн шалгагдаж байсан Ч.Ганбат гэх залуугийн тухай “Би Ч.Ганбатыг Монголд битгий ир” гэж хэлсэн гээд зурагтаар ярьж байх жишээний. Мөн л өөртэй нь холбоотой асуудлаар шалгагдаж байсан Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нь өдгөө хоригдох бүү хэл суллагдчихаад “Таван нүдэн” брэнд гэгчийг гаргаад бизнес хийсэн шигээ эрх чөлөөтэй алхаж байна. Ч.Ганбатын хамт шалгагдаж, эрэн сурвалжлагдаж байсан “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нь ч эрх чөлөөтэй хэвээр. Учир нь, Х.Баттулга гэж хүн Ерөнхийлөгч болохтой зэрэгцэн дээрх хэрэг замхарч, Өмнөд Солонгосын түншлэгч компани нь хариуцлага үүрсэн болоод хэрэг хаагдсан. Сайншандын аж үйлдвэрийн парк нэрээр 2013 онд Хөгжлийн банкнаас эхний ээлжинд 23 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, Дорноговь аймагт 7000 хүний ажлын байр бий болгоно гэж зарласан ч өнөөдөр шороонд булагдсан цэвэр, бохир усны хоолой, хэн ч явдаггүй хэрэглээгүй болсон зам л үлдсэн. Тэрхүү аж үйлдвэрийн паркад ажилд орох хүсэлтэй дорноговьчуудын нүүдлийн жим өдгөө мартагдаж үлдсэн. Тэд нүүсэн, харин аж үйлдвэрийн паркийн ажил зогссон. Гэхдээ мөнгө нь дууссан. Харамсалтай нь, энэ бол олны мэдэх хоёрхон л жишээ. Нүдэн дээр мөнгөний тооцоо нь дууссан ч ажил нь эцэслэгдээгүй хамгийн дуулиантай төслүүд. Ийм хүн өнөөдөр Ерөнхийлөгч болчихсон та бидний алдагдсан эрх ашгийг хамгаалах нэрээр өөрийнхөө хүсэл сонирхлыг хаанчлахаар улайрсаар хоёр жилийг ардаа үдлээ.
Дахиад хоёр жил, магадгүй улиран сонгогдлоо гэхэд нэмээд дөрвөн жил, хэрэв Үндсэн хуулийн өөрчлөлтийг ашиглаж амжилттай улс төр хийж, Ерөнхийлөгчийн засаглалтай боллоо гэхэд бүх насаараа та бидний эрх чөлөөг төрийн нэрээр булааж, хулгайлж, өөртөө хувьчилж авах боломжтой болно. Иймийн учир бид Ерөнхийлөгчийн засаглалтай болох тухай асуух нь бүү хэл үг унагахгүй болтол нь эсэргүүцэх ёстой юм.
Үүний тулд ердөө өнгөрсөн хоёр сарын турш болж өнгөрсөн мэдээллийн түүврийг эргэн харцгаая. Учир нь, тэрбээр өнгөрсөн хоёр сарын хугацаанд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн фанат, харилцан зөвшилцөгч нь байсан. УИХ-аас боловруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй нэгтгэж, зангидан нэгэн багц хууль болгохоор өөрийн зүгээс хангалттай олон заалт бүхий төслөө өргөн барьсан. МАН ч эрх баригч хүчний хувиар уг төслийг нь нэгтгэх, зөвшилцөх ажлыг эхлүүлсэн. Тэр ч бүү хэл энэ дагуудаа Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн биеэр Үндсэн хуулиар зөвшилцөх ажлын хэсгийг даргалж, орлогч даргаар нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажиллахаар болсон. Энэ бол ердөө нэг сарын өмнөх шийдвэр. Гэтэл гэнэт Зөвшилцлийн ажлын хэсгээс гарах шийдвэр гаргасан. Үүнийгээ мөн л “Шударга бус өөрчлөлттэй санал нийлэхгүй” гэдгээр тайлбарласан. Уг гоё үгнийхээ цаана жинхэнэ утгаараа “Би хаан болмоор байна. Намайг хаан болгоод өг” гэдэг тулгалтыг хийсэн. Түүнийг хаан болгохын тулд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжих эсэхийг асуух ёстой ард нийтийн санал асуулгын дундуур “Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжих үү, үгүй юу” гэсэн асуулт оруулах ёстой юм гэнэ ээ. Гэтэл УИХ ч, МАН ч энэ асуултыг нь зөвшөөрөх боломжгүй гэж үзэхтэй зэрэгцэн дээр хориг тавьчихаж байгаа юм. Мэдээж хориг бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал.
Гэхдээ Х.Баттулга гэдэг хүнийг Ерөнхийлөгчөөр сонгосны төлбөрийг монголчууд засаглалаараа эрх чөлөөгөөрөө төлж болохгүй. Бүр яаасан ч болохгүй. Үүндээ тулах юм бол жинхэнэ утгаараа Ерөнхийлөгчийн албанаас нь харин огцруулахын тулд үзэл санаа үнэт зүйлээ нэгтгэх ёстой. Яагаад гэхээр тэрбээр хэзээ ч улстөрч байгаагүй. Зөвхөн бизнесмэн л байсан. Ардчилсан хувьсгал эхлэхтэй зэрэгцэн хамгийн их хожсон монгол хүн бол Ерөнхийлөгч Х.Баттулга. Тэрбээр үнэ цэнтэй үйлдвэр,зочид буудлыг өөрийн болгосон. Тэр хөрөнгөтөн болж чадсан. Харамсалтай нь, тэрбээр өнөөдрийг хүртэл өөрийгөө монголчуудад өртэй бус харин өөрт нь Монгол Улс өртэй мэтээр бодож сэтгэж яваа. Угтаа бол Монгол Улс түүний хувьчлалаар авсан “Талх чихэр”, “Мах импекс”, “Баянгол” зочид буудал нь биш юм. Бүр цаашилбал ард түмний хандив тусламжийг авч босгосон Чингисийн хөшөө, одоо босгох гээд байгаа Майдар цогцолбор нь ч бүр биш юм. Монгол Улс бол гурван сая гаруй хүний эрх ашиг, амь амьдралын үнэ цэн, хүсэл тэмүүллээр бичигдэх ёстой тусгаар тогносон ардчилсан улс орон. Ийм байхад УИХ-ын нуран унаж буй нэр хүндээр барьцаалж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг далимдуулан Ерөнхийлөгчийн засаглалыг хуульчлуулахын төлөө Монголоо барьцаалахаа болино уу, Ерөнхийлөгч өө. Бизнесийн шуналаа улс төрөөс татаж, Үндсэн хуулийн олгогдсон бэлгэ тэмдэг байх ёстой албан үүргийнхээ буулганд захирагдаж ажиллахыг хүсье. Чихэр өгөхгүй бол нулимсаараа айлгаж аав ээжийгээ дарладаг айлын эрх хүүхэд шиг аашлахаа больчих. Монголын ардчиллаас олж авсан хувь хүнийхээ эдийн засгийн эрх чөлөөндөө баярла. Хэн хүний хүсээд ч олж авч чадахгүй эдийн засгийн эрх чөлөөг танд олгосон Монголын ардчилалд таларх. Эс бөгөөс нийгмийн зөрчил хагарал таны атгаг санаанд зангидагдаж, задрахад бэлэн болчихлоо. Харамсалтай нь, энэ дунд төрийн хамгаалалтад багтсан та тайван үлдэж, харин жирийн иргэд амьд золиос болж амьдралаараа хохирно. Долоон сарын 1-нд дарга нар зугтаж, харин шударга бус улстөрчдийн шударга ёсны урианд итгэж хөөрсөн залуус эндэж, алдаж хоцорсон байдаг юм. Иймд ганц удаа Үндэсний эв нэгдлийн тэргүүн гэдэг энэ том хүндлэлд эзэн болчих.
Үгүй ядах нь ээ, ерөнхийлөгчийн засаглалтай дэлхийн улс орнуудаас ямар дарангуйлагчид төрж, яаж улсаа сүйтгэж байгааг олж уншихыг бод. Хавь ойрын тань хөгжөөн дэмжигчид нүдийг тань хаасан байж магадгүй юм. Иймд танд тус болох үүднээс цөөн ч болов хэдэн жишээг үргэлжлүүлэн тоочин дурдая. Алдаа гаргахаас тань сэргийлсэндээ шүү.
“Ялагч бүгдийг авна” гэдэг ганц зарчим ерөнхийлөгчийн засаглалд үйлчилдгийн дээр нэг хүний алдаа нийт улс орны алдаа эндэгдэл болон буудгаараа харгис хатуу авторитар дэглэмийг үүсгэсэн байх нь элбэг. Жишээ нь, Тажикстан, Узбекстан, Туркменистан, Азербайжан зэрэг улс орныг хар. Үл буулгах, үл өөрчлөх гэдэг эрх мэдлийн зарчим үйлчилдэг эдгээр улс орны Ерөнхийлөгчид өнгөрсөн 20 гаруй жилийн турш төрийн эрхийг барьж буй. Тэр хэрээр, авлига хээл хахуул, эрх мэдлийн төвлөрлөөс үүдэлтэй эдийн засгийн алдаатай бодлого ноёлж, иргэдийн хяналт, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө гэгч нь байхгүй болчихсон. Мөн тэд Үндсэн хуулийн өөрчлөлтийг далимдуулан энэхүү эрх мэдлээ олж авсан байх бөгөөд Албанийн Ерөнхийлөгч Үндсэн хуулийн өөрчлөлтөөр далимдуулан өөртөө хэмжээгүй эрх мэдлийг олж авсан байдаг. Армен улс ч мөн ялгаагүй. Эцэг хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч нь өөрт ашигтайгаар хувиргаж дөнгөсөн. Кыргизстанд хууль тогтоох засаглал гэж байгаа ч Ерөнхийлөгчийнхөө шийдвэрт хориг тавьж чаддаггүй тийм л сул дорой парламенттай болчихсон. Хэрэв бүр зайлшгүй шаардлагатай гэж үзвэл ял авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, хаанчилсан он жилүүдийнхээ төлөөсөнд эрх чөлөө, эд хөрөнгөө хураалгасан дэлхийн улс орнуудын Ерөнхийлөгч нарын тухай мэдээ мэдээллийг сөхөж үз. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Ли Мюн Бак 15 жилийн хорих ял, Бразилийн Ерөнхийлөгч асан Луйс ИнасиоЛула ДаСилва 10 жил, Израилийн Ерөнхийлөгч Моше Кацав долоон жил, Аргентины Ерөнхийлөгч асан Карлос Менем долоон жил, Перугийн Ерөнхийлөгч асан Альберто Фужимори 25 жилийн хорих ял авсан гээд Ерөнхийлөгчийн засаглалтай, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг тэлсэн улс орнуудын удирдагчид эрх мэдлээ хэтрүүлэн эдэлснийхээ төлбөрийг хэрхэн төлж байгааг хар, унш, судла. Тэгээд өөрийнхөө алхах гишгэгдэл, эцэс төгсгөлгүй эрх мэдлийн шуналаа хязгаарла, Ерөнхийлөгч өө. Ерөнхийлөгчийн дутуу хагас эрх мэдэлд хэрхэн дарангуйлж байгааг тань харах тусам эрх чөлөөний өндөр мэдрэмжтэй Монголын ард түмэн тантай хариуцлага тооцно гэдэгт улам бүр итгэж байна. Учир нь, монголчууд бол эрх чөлөөний мэдрэмжээрээ нэг хүнийг тахин шүтэх бурханчлалаас ангид үнэт зүйлтэй ард түмэн юм шүү. Тэд таныг өөрийн шунал хүслийн төлөө арга саам ашиглаж бойкотлох тусам тэд, бид эсэргүүцэх болно. Учир нь, эрх чөлөөний мэдрэмж хэзээд бурханчлалаас, хувь улстөрчийг тахин шүтэх хандлагаас ангид байдаг нь өөрөө гайхмаар том давуу тал юм, Ерөнхийлөгч өө.
Л.ПҮРЭВ
Сэтгэгдэл0
"Буруу бүхэн бусдын буруу" гэж хүүхдийн нэгэн дуу байдаг. Тэрчлэн өнөөдрийн улс төрд өрнөж байгаа үйл явдлыг харвал гадаад, дотоодод гарч буй гэмт хэрэг, өвчин зовлон бүхэн эрх баригчдын буруугаас биш бусдын буруу болж хувирсан. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хэлж ярьж байгаагаас харвал шүү дээ. Германд Монголын дипломат албаны хоёр ажилтан 70 кг хар тамхи зөөвөрлөж яваад баригдсан нь МАН-ын буруу биш гэнэ. Олон хүүхэд сүрьеэгээр өвдөж, осол аваар хаа сайгүй гарч байгаа нь бас л МАН-д хамаагүй. Дэлхийгээр нэг тэмбүүтэнгүүд болсон нь сайд Д.Сарангэрэлтэй холбоогүй гэх мэт, МАН-д буруу огтоос алга. Гэтэл хар тамхи зөөвөрлөгчдийг гадаадад томилсон хүмүүс нь МАН-ын томилгоогоор Гадаад харилцааны сайд болсон Д.Цогтбаатар, ТЕГ-ын дарга Д.Гэрэл нар. МАН-ын үед л Монголын дипломатууд хар тамхины дуулиан тарьж, дотоодод сүрьеэ, тэмбүүгээ дийлэхээ больж, үнийн өсөлт, хүний амь настай холбоотой осол аваар тасрахаа больсон. Энэ бүхэнд хариуцлага ярих, хүлээх чадвартай "томчууд"-гүй ч болсон
Ухаантай хуний угийг анх удаа л сонслоо. Монголын ХМХ - ийг энэ эрх мэдэлд улйрагч худалдаад авчихсан, Ардчиллын алтан хараацай гэгдэгч нар бугд эн хадны мангаад дарамтлуулчихсан ( Yvлээс бусад нь ) гэж бодоход хурж байлаа. Пурэв гуайд талархав. Таны хэлсэн олон унэн угуудийн дотроос монголчуудын эрх челеег мэдрэх мэдрэмж нь нэг хунийг бурханчлахаас ангид унэт зуйлтэй ард тумэн учраас таньтай хариуцлаг тооцох болно гэдэг харин туйлын унэн шуу. Ямарч боловсрол мэдлэггуй, сенех дехсен 500 000 хурэхтэй угуйтэй ( нарийн тоо эргэлзээтэй ) тумнийг узэл суртлаар тархийг нь угааж 70 жил боолчлох, 30 жил ч гэсэн эрх челеег эдэлж дэлхийн соел иргэншлийн зах зухаас амсчихсан болосрол соелтой 3 сая гаран ард тумнийг ямарч узэл суртлын номлол, бэлтгэлгуйгээр хучээр дарангуйллын дэглэм руу хетлеге гэдэг бол, зеелен хэлэхэд еертее бурхэг ирээдуйг зегнеж байна л гэсэн уг...
Одоогоос олон жилийн өмнө уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаанд тавьж, хуурамч гарын үсэг бүрдүүлэн их хэмжээний мөнгө авч, хувьдаа завшсан “Жаст” группийн захирал асан Ш.Батхүүд холбогдох хэрэг удаан шалгагдсан ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр энэ сард хэрэгсэхгүй болов.Цагаан захтнууд ингэж л ял завшдаг юм байна. Цаг хожиж, хугацаа уртасгаж байгаад л хуулийн цоорхой ашиглаж хэргээ хэрэгсэхгүй болгодог олон жишээний нэг нь Ш.Батхүү боллоо.Тодруулбал, одоогийн мөрдөж буй хуулиар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр гэмт этгээдүүдэд ял завших боломж олгож байна гэдэг шүүмжлэл гарсаар байгаа. Албан тушаалтнуудын холбогдсон хэргийг урт удаан хугацаанд шалгаж, шүүхийн шатнаас мөрдөн байцаалтад буцаах хооронд хөөн хэлэлцэх хугацаа тоологдсоор анхан шатны шүүхийн шийдвэр гарахын өмнөхөн энэ хугацаа дуусч, хэрэгсэхгүй болж байгаа юм. "Жаст"-ын Ш.Батхүүгийн холбогдсон хэргийн хөөн хэлэлцэх хугацаа энэ сард дууслаа.Одоогоос зургаан сарын өмнө Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн эрсдэлийн сангаас 40 сая ам.доллар гаргаж, Ш.Батхүүгийн өрийг төлсөн. Ийнхүү сүүлийн 10 гаруй жил яригдсан “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан луйврын хэрэг намжмал байдалд орсон юм.Уг хэргийн эзэн, хэнгэргийн дохиур гэх Ш.Батхүү хуулийн хариуцлага хүлээх ёстой. Гэтэл өнөөдөр хариуцлагаас мултарлаа.
Энэ яг цэвэр Монгол хүн биш ээ Хятад, Энэтхэг гээд гүйгээд байгаа нь нутгаа татаад байх шиг ээ
Төвд хүн үхтэл нутгаа, тэмээ мал үхтэл хужираа гэж. Энэ балайр төвд удамтай юм хаа газар нахилзаад Монгол хүн биш гэдэг харагдаад байгаа юм даа. Тагнуулийг таньяа гэвэл ёс жаншилыг хар гэдэг юм билээ
Дээр үеэс угаас хүний шуналыг дийлээгүй байна. 2 нүд луу нь алт чихсэн ч хүний шунал дийлдэхгүй ээ. Хүн шуналаа барьж чадвар жинхэнэ хүн болдог. Хүнийг шунал л алдаг. Эд нарыг шуналыг бид дийлэхгүй байх оо. Арай өөр шуналгүй хүн төрийн эрхэнд гарсан дээр.
Тэр ч үнэн шүү. Монгол ноёд малгайдаа гар хүрч жаахан мөхийж ёс мэддэг байсан бол энэ хүн 2 гараа хавсарч ирээд мөргөж ёс мэдэж байгаа нь ген удам хаанахын хэн бэ гэдгийг хэлж байна бишүү.
"Буруу бүхэн бусдын буруу" гэж хүүхдийн нэгэн дуу байдаг. Тэрчлэн өнөөдрийн улс төрд өрнөж байгаа үйл явдлыг харвал гадаад, дотоодод гарч буй гэмт хэрэг, өвчин зовлон бүхэн эрх баригчдын буруугаас биш бусдын буруу болж хувирсан. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хэлж ярьж байгаагаас харвал шүү дээ. Германд Монголын дипломат албаны хоёр ажилтан 70 кг хар тамхи зөөвөрлөж яваад баригдсан нь МАН-ын буруу биш гэнэ. Олон хүүхэд сүрьеэгээр өвдөж, осол аваар хаа сайгүй гарч байгаа нь бас л МАН-д хамаагүй. Дэлхийгээр нэг тэмбүүтэнгүүд болсон нь сайд Д.Сарангэрэлтэй холбоогүй гэх мэт, МАН-д буруу огтоос алга. Гэтэл хар тамхи зөөвөрлөгчдийг гадаадад томилсон хүмүүс нь МАН-ын томилгоогоор Гадаад харилцааны сайд болсон Д.Цогтбаатар, ТЕГ-ын дарга Д.Гэрэл нар. МАН-ын үед л Монголын дипломатууд хар тамхины дуулиан тарьж, дотоодод сүрьеэ, тэмбүүгээ дийлэхээ больж, үнийн өсөлт, хүний амь настай холбоотой осол аваар тасрахаа больсон. Энэ бүхэнд хариуцлага ярих, хүлээх чадвартай "томчууд"-гүй ч болсон.
Пүрэв таньтай санал нэг байгаагаар барахгүй 100% дэмжиж энэ онож хэлсэн үгнүүдийг чинь цээжэлж аваад давтан хэлмээр байна.Ер нь таны саналтай Монголын цөөнгүй үнэнхүү "ШУДРАГА" ёсны төлөө сэтгэл санаагаа чилээж дотроо битүүхэн зовж явдаг олон мянган иргэд санал нэгдэнэ гэдэгт итгэнэ.Баттулга бол Монголын ард түмний баялгийн нэг хэсгийг зальт аргаар хувийнх болгож чадсан өдгөө биднийг сорон мөлжиж байгаа томоохон панзчин, луйварчин мөнөөс мөн гэдгийг монгол түмэн мэдэхийн дээдээр мэдэж байгаа.Хувийн ашиг сонирхол шуналдаа хязгаар тавьж чаддаггүй хүн хаана эрх мэдэл албан тушаал,ашигламаар зүйл байна гэдгийг л бодохоос юун эх орон,ард түмэн бодох манатай.Энэ нүглээ наманчилж бурханы орон Ариун гангад очиж залбирч байгаа нь инээдтэй бөгөөд өрөвдөлтэй,Товчхондоо энэ их хязгааргүй шуналд Монголын ард түмэн тангарагаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн тул огцруулах нь зөв гэж шудрага ёс эрхэмлэгч иргэний хувьд үзэж байна.

Yavch enehulgaichid bolomj ohch bolohguo shuu mongolchuud mini Ter haraa enethegt ochood hend zalbirch ooriigoo daatgaad bna aa ineedtei amitan daa argagui ochiuhen bolovstoltoi doldognuur hulgaich ve
Bitgii shaa
Pvrev ch bish l dee, uur nereer zorigtoi shaaj. Chamaig huuliin ali neg gazraas duudnaa!
Жонхуугийн шээснүүд ард иргэд лүү хууль цаазаар үргэлж дайрдаг болж яагаач үгүй байж
Баттулга Чойжамцын туслах хийгээд Энэтхэт явна билээ. Чойжамц нь ерөнхийлөгч аятай байна лээ шүү
Үнэн үнэн үнэн.
30аад жил ургэлжилсэн дампуурсан бодлогод ард олон залхжээ Парламентэд олонхи гэгдээд баигаа МАН ыхан Ундсэн хуулийн нэмэлтииг завааруулсанаар дайран дээр давс нэмэх гэгчээр жинхэнэ будилаан хутгачихав Иймээс болдоггуй Еронхиилогчоо огцорхоор нь шоронд хиичдэг системтэй болоход юу нь болохгуй гэж ...
Энэ яаж мэндчилдэг гэнэ үү солиотой новш вэ
Za yamarch bsn Battulga sain eronhiilogch .iluu ihiig hiigeerei .amjilt
Avilgachdiig chukham l alaad ogno gsn ? Be? 3 jil bolokhod 1 ch tom avilgachin barisangyi? Tegeed odoo byr Khaan bolno gene? Arai bish ee?
бөхийж тонгойдогоо боль л доо ёслолын албаныхан нь хэлж өг л дөө
Хүний удам, ген гэдэг ёстой өөрөө мэдэхгүй санаандгүй гардаг зүйл байгаа юм даа. Үүнийг үндэсний бүр олон 1000 жил давтаад ирэхээр хүн өөрийн мэдэлгүй үндэснийхээ ёсыг хийгээд.
Baidgaaraa l baij boldoggui ium baix daa Uchir zuggui boxolzood
Монголчууд бүх нийтээрээ албан ёсоор энэ Ерөнхийлөгчийг сонгосон. Та нарын бодоод байгаа бид гэдэг чинь хэнсэн билээ гэдгийг одоо гадарлах болсон.
хуцооо бүх нийтээрээ сонгоод байсан юм алга угаас Ганбаатартай өрсөлдсөн бол ялагдах баагий байсан. Муу аргаар гарч ирсэн хүн шүү дээ. 500,000 хүний арга ядсан сонголт чааваас гэж
Онгорсон 30-аад жилд торийн эрхэнд гарч ирсэн ( зарим нь ч коммунист удирдагчдын ур сад !) бухнийг , тэднийг ур удмаар нь арчиж цэвэрлэхгуйгээр монгол улс болж оршин тогтнохгуй л дээ ...!!! Яахав , унэхээр эх орноо батлан хамгаалах " монгол уламжлалаараа " узэл бодол нь толовшсон бол " армийнхан " эх орноо авравал авраасай ... дэмжээд авах гадаад - дотоодод " боловсорсон - хатуужсан " залуу уе - удам дамжсан дундаж ба туунээс дээш давхрагынхан бий дээ , эх орноо тээгээд явах ...
Hongiliin shuuh erdehetiin 49 hurts gesen hamuudaa hamgaalaad 4 jil boloh tz heregee darahaas uur yum haraad hereggui
ЗА СОНГУУЛЬ ДӨХӨӨД ЁСТОЙ НЭГ ЗОРГООРОО ШААЖ ӨГЧ БАЙНА ДАА. . . . . . . . . . . . . . . "МАН-ГАР НОЁНД УРАГШГҮЙ АЛБАТ ЗАЯАНА" ГЭГЧЭЭР КАРТОН ЦААСАН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААР ГИЙГҮҮЛЭХ НЬ Л ДЭЭ. . . . . . . . . . . . . КАРТОНООР НЕФЬТИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛААД Л, КАРТОНООР МАНИЙГАА ХООЛЛООД БАЙХЫН БАЙНА Л ДАА ХА ХА ХА . . . . . . . . . КАРТОНОН-СҮХдээд байж дээ ха ха ха
ЦААСАНСҮХИЙН САЙЖРУУЛСАН ТҮЛШ Ч ИХ ЮМ ДУУЛГАНА ДАА! . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ӨВӨЛ АЙСУЙ!!! . . . . . . . . . . . . . . . . . . ӨВӨЛ АЙСУЙ!!!. . . . . . . . . . . . . . . . . . ӨВӨЛ АЙСУЙ!!!. . . . . . . . . . . . . . . . . . ӨВӨЛ АЙСУЙ!!!. . . . . . . . . . . . . . . . . . ӨВӨЛ АЙСУЙ!!!. . . . . . . . . . . . . . . . . . ӨВӨЛ АЙСУЙ!!!
Нэг хүний гарт зангидах нь зөв байхаа. Ард түмнээ хангалуун байлгавал хаан байсан ч яадгийм. Та нар сандраад үхэхнээ?!
З Энхболд ч яахаас ч буцахгүй нэгэн бололтой ? Түүнд ямар нэгэн учир бас байна ааЯагаад ингэж улайран галзуу бух шиг үйлдэл хиигээд бна
Оросын шахалтыг Монголд хэрэгжуулэгч 17 чингэлэг спиртийг ус болгогч ийм хулгайчыг торийн толгойд залчаад сууж буй Монголчууд бид хэзээ ухаан орж тархины тугжээ мултарнаа. Газрын тосны уйлдвэрийн тээврийн асуудлыг шийдлээ. гэхдээ уйлдвэр ашиглалтанд орно гэхдээ МАШИНаар зооно. хогжилд саад бологч
Eronhiilegch bolsniihoo daraa huduu oron nutgaar hesehdee mongol deeltei buhulzuj baih ni eostoi sonin sanagdsan. Lav l mongol hun shig haragdaagui.
Ерөнхийлөгчийн засгийг элбэгшунал авилгач баяр халгайч батүүл баярцогт сайхан балаг хаянхярваасс номгүйгамшиг авилгач шүүгч нар зэрэг хулгай хийх авч идэх шуналтай авдгийн шаарууд хамаг чадлаараа эсэргүүцэж байна тэдэнд улс орон эмх цэгц дэг журманд орох нь аюултай хулгайлах боломжгүй болж шоронгийн хаалга нээгдэнэ
айсан хүнд аргал хөдлөнө гэж.
айсан хүнд аргал хөдлөнө гэж.