sonin.mn
Өнөөгийн монголчуудын өмнө Би монгол хүн, би гэдэг чинь хэн юм бэ? гэж өөрийгөө таньж авах асуудал улам бүр чухал болж байна.
Тиймдээ ч Их Монгол Улсын түүхээ илүү үзэж түүгээрээ бахархах үе байхад  Манж гүрний эрхшээл  дор амьдарснаа эргэн санаж, манж үндэстэн шиг мөхөх тавилан бидний монголчуудад ирэх үү гэж санаа зовох үе байх.
 
 
Юутай ч Бид хэн юм бэ гэдгийг ойлгоход тус болохуйц нэгэн номыг Та бүгдэд хүргэж байна. Онц сонирхолтойгоос гадна  Монголын түүхийг “уламжлалт” маягаар төсөөлөхөөс тэс өөрөөр бичигдснээрээ энэ ном онцгой чухал.
Номноос олон шинэ санаа бодол олж болно. Сонирхлыг тань өдөөх үүднээс зарим байж болох хувилбар санааг хуваалцья.
 
“Манай аугаа Чин” гэдэг хэллэг нь , 17-19, 20 дугаар зууны эхэн үеийн олон монголчуудын бахарлын үг байсан гэж байна шүү.
 
Хөөрхийдөө, Их Монгол Улс задарснаас хойш, бага хаадуудын тарж бутарсан сэтгэлгээтэйгээ монголчууд 17 дугаар зуунтай золгожээ. Тэр үед  Цахар, Түмэд, Ордос, Түшээт хан, Засагт хан, Сэцэн хан гэсэн 6 түмэн улус байж. Нэгэн ч нөгөөгийнхөө дээр гарсангүй. Хүний олонлог болсон хятадуудын эрхшээлд орчихгүйн тулд Манж хэмээх хаантай болсондоо монгол түмэн бүгдээрээ бахархаж байсан юм байна.  Тиймдээ ч Манай Аугаа Чин гэдэг хэллэг бий болж.
 
Орчин цагийн Үндэстэн-Улс удирдлагын Босоо тогтолцоо шаарддаг. Нүүдэлчин монголчууд Хэвтээ тогтолцоонд байсан учир монголчуудыг улс гэхээсээ УЛУС гэсэн ойлголтод хамруулан бичжээ. 
 
17 дугаар зуунд Баруунд Үндэстэн-Төр хүчээ авч байх цагт Монголчууд бид олон Улус болж амьдарч байсан юм боловуу. Босоо тогтолцоог нэвтрүүлэхийн тулд  тарж бутарсан жижиг хаадуудад Манжийн хаан эрэмбэлж Чин, Ван энээ тэрээ гэдэг цол хэргэм өгч байсан байна.
 
Манж гүрэн монголчуудад эхэндээ ээлтэй байсан боловч Манжийн төр нь аажмаар хятад түшмэдээр дүүрэх үед халгаатай болж тэр нь Богд хаан тэргүүтэй шашны улс зарлах нөхцлийг бий болгожээ.
 
 
Манж Чин улсын төр хятад түшмэдээр дүүрч, ялангуяа ар Монголд хятад тариачдыг олноор суурьшуулах бодлого гарсантай холбоотойгоор Монголчууд Оросын хаанаас тусламж эрэлхийлж, өөрийн тусгаар тогтнолоо зарлажээ. Энэ нь овог аймгуудаар дахин  задрах шалтгаан болсон бөгөөд Төр, шашиныг хослуулах уу Эс хослуулах уу гэдгээр овог аймгууд хуваагдсан бололтой.
 
 
Түүхийн цаг хугацаанд нэг хэсэг монгол аймаг Хятадын эрхшээлд үлдэж ар Монголын овог аймгууд Зөвлөлтийг дагаж Улус, төрийг авч явсан бололтой. Ингэхдээ Улус нь байж, төрийн эрхийг нь улаан Оросоос эрхшээж байж дээ.
Ийм байдалтайгаар 1990 оны ардчилсан хувьсгалтай золгосон бөгөөд төрийг эрхшээх эрх мэдэл Ар Монголын монголчуудад иржээ гэж үзэж болно.
6 түмэн улусыг нэгэн ах дүүс “монгол үндэстэн” гэдгийг ойлгуулахад Чингис хааны 8 гэрийн тахилга их үүрэгтэй байж.
 
 
 
Тэр нь монголчуудын Төрөө гэх сэтгэлгээг нэгтгэхэд чухал байсан боловч аажмаар тэр нь Шүтээний хэмжээнээс халиагүй бололтойдог
 
 
Монголчууд бид Хэн юм Бэ? Үүнд хариу олох нь олон талын ач холбогдолтой бизээ.
 
 
М.Энхсайхан