sonin.mn
”Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ноос санаачлан “Энх Эрдэнэтийн хөгжил” төрийн бус байгууллагатай хамтран эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, манлайлал оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эмэгтэйчүүд хүчээ нэгтгэе” арга хэмжээг  Орхон, Булган аймгуудад зохион байгууллаа. Арга хэмжээнд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх болон НАМЭХ-ны Орон нутаг хариуцсан Дэд Ерөнхийлөгч С.Оюунбилэгээр ахлуулсан НАМЭХ-ны Дэд Ерөнхийлөгч Л.Амгалан, Ц.Нацагдорж, Б. Сэмжидмаа, Ч.Ундрам, Б.Бүдээхүү нар мөн НАМЭХ-ны бага хурлын гишүүн Г.Гангамөрөн нар оролцсон байна. 
 
 
Арга хэмжээний эхэнд Хөгжлийн төлөө “Walk the Talk” буюу “Алхангаа ярилцъя” хөдөлгөөнд нэгдэхийг аймгуудын удирдлага, иргэд олон нийтэд уриалж, НАМЭХ-ны бүсгүйчүүд орон нутгийн эмэгтэйчүүдтэйгээ 30 минут дасгал хөдөлгөөн хийж, хамтдаа шийдэл эрэлхийлжээ. 
 
 
“Эмэгтэйчүүд хүчээ нэгтгэе” арга хэмжээний хүрээнд Дэд ерөнхийлөгч С.Оюунбилэг,“Тогтвортой хөгжил-Хариуцлагатай хэрэглээ”сэдвээр илтгэл тавьсан бол Дэд ерөнхийлөгч Б.Сэмжидмаа “Монголын бизнес эрхлэгч болон нийт эмэгтэйчүүдийг дэмжих үндэсний сүлжээ” сэдвээр, мөн Дэд ерөнхийлөгч Л.Амгалан, Ч.Ундрам нар “Аж үйлдвэрийн 4-р хувьсгал” сэдвээр, НАМЭХ-ны бага хурлын гишүүн Г.Гангамөрөн “Эмэгтэйчүүд ба Дижитал шилжилт” сэдвээр илтгэл тавьж, оролцогч эмэгтэйчүүдтэй санал бодлоо солилцов. 
 
 
Мөн Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут “Эмэгтэйчүүд хүчээ нэгтэе” арга хэмжээнд оролцож, орон нутагт тэр дундаа иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлын талаар эмэгтэйчүүдтэй нээлттэй ярилцсан байна. Энэ үеэр тэрээр бизнес эрхлэгч 5 эмэгтэйд төслийн зээл олгохыг дэмжихээ илэрхийлжээ.
 
 
Мөн Булган аймгийн МАН-ын хорооны дарга Ж.Бат-эрдэнэ, М.Ариунболд нар уг арга хэмжээнд нэгдэж, эмэгтэйчүүддээ санхүүгийн дэмжлэг өгсөн байна.