sonin.mn
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг парламентын 63 гишүүн дэмжин батлахад эрх баригчдаас гадна байгуулагдаад удаагүй ШИНЭ намын хоёр гишүүн, тухайлбал УИХ-ын гишүүн Лу.Болд, Ж.Батзандан нар дэмжсэн санал өгсөн. Энэ нь ч зүй ёсны юм. Учир нь Үндсэн хуулийн энэхүү нэмэлт өөрчлөлтөөр Лу.Болд гишүүний улс төрийн гол амлалт Баянмонгол корпорац байгуулах санаа эцэг хуулинд тусгагдан эрх зүйн хувьд баталгаажсан юм. Тухайлбал, нэмэлт, өөрчлөлтөд "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно" гэсэн маш чухал заалт тусгагдсан нь Лу.Болд гишүүний 2008 онд санаачлан 11 жилийн туршид зүтгүүлсэн Баянмонгол байгуулах санаа Үндсэн хуулинд баталгаажсан хэрэг юм.
 
 
Лу.Болд гишүүний стратегийн ордуудаа сард иргэддээ хувь хувьцаа эзэмшүүлэх Баян монгол корпорац байгуулах үзэл санаа парламентын түвшинд бүрэн хүлээн зөвшөөрөгдтөлөө урт зам туулсан. Чухамдаа түүний санаачлагаар УИХ байгалийн баялгийн орлогоос бүрддэг. Хүний хөгжил сан байгуулах түүхэн шийдвэр гаргаснаар хүүхдийн мөнгийг улс даяар олгох бололцоо бүрдэж, Эрдэнэс таван толгойн 1072 хувьцааг иргэн бүхэндээ эзэмшүүлэх бололцоо бүрдэж байсан юм.
 
 
Тэгвэл Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт орсноор цаашид Монгол түмэн стратегийн бүх ордоос дийлэнх өгөөжийг хүртэж байх гайхалтай боломж нээгдэж байна. Үүний төлөө Лу.Болд гишүүнд “Их баярлалаа" гэж хэлэх ёстой байх. Ингэснээр парламентад таван удаа сонгогдсон Лу.Болд гишүүний монголчуудаа Баян Монголдоо чинээлэг амьдруулах гэсэн мөрөөдөл нь биеллээ.
 
 
А.САР