Засгийн газрын хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
Зарим иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэв
Олон хүүхэд төрүүлсэн болон ажилласан жилийн болзол хангасан нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмлээ. Тогтоолыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр шийдвэрлэв. 1991-1994 онд тэтгэвэр тогтоолгосон 44 мянган иргэний 21.2 мянга нь Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байна. Эдгээрийн 14.4 мянга буюу 68 хувь нь олон хүүхэд төрүүлсэн нөхцөлөөр, 3.8 мянга буюу 18 хувь нь ажилласан жилийн болзол хангасан үндэслэлээр эрт тэтгэвэр тогтоолгосон юм. Ажилласан жил цөөн, тэтгэврийн хэмжээ нь бага байгааг харгалзан дээрх 21.2 мянган иргэний тэтгэврийг нэмлээ.
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж бүрдэв
Нийгмийн даатгалын болон Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгоогүй иргэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой боллоо. Нэг сард төлөх шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420 мянган төгрөгийн 10 хувь буюу сард 42 мянган төгрөг байхаар тогтоолоо. Шимтгэлээ хэдэн жилээр нөхөн төлөх нь тухайн иргэний сонголт байх юм.
1995-2019 онд шимтгэл төлж чадаагүй иргэд 2020 оны 12 дугаар сарын 31-ний дотор үндсэн болон түр оршин суугаа газрынхаа Нийгмийн даатгалын байгууллагад хүсэлтээ гаргах ёстой. Нийгмийн даатгалын байгууллага шимтгэл нөхөн төлөхтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг иргэдэд тухай бүр нь өгөх юм.
88 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн шимтгэлээ нөхөн төлнө гэсэн судалгаа гарсан байна.
Сэтгэгдэл0
Нөхөн төлөх шимтгэлийг тухайн онуудад хэд байснаар нь тооцох хэрэгтэй болов уу. 42000 гэдэг бол одоогийн төлж байгаа шимтгэл шүү дээ.
Demjij baina
282000 t grup awdag hund heden t nemsen bbe
АТГ төрийн байгууллагуудын шинэ жилийн шагналыг шалгаж үзэх естой. Төрийн байгууллагын дарга нягтлангууд өөрсдийгөө 10-20 саяаар шагнаж улсыг хохироодог явдал хавтгайрсан үзэгдэл болоод байна.
АТГ төрийн байгууллагуудын шинэ жилийн шагналыг шалгаж үзэх естой. Төрийн байгууллагын дарга нягтлангууд өөрсдийгөө 10-20 саяаар шагнаж улсыг хохироодог явдал хавтгайрсан үзэгдэл болоод байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажилллаж байхад нь туслахаар нь ажиллаж байсан Н.Энхбаатар гэгч нь МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн дэд захирлаар томилогдоод удалгүй “Энканто таун” хотхонд 400 сая төгрөгөөр байр, автомашины зогсоолын хамт авахдаа мөнгөө бэлнээр төлсөн байна. Мөн “Таван богд”-оос 2018 оны “Ланд круйзер-200” маркийн автомашин 160 сая төгрөгөөр авсан. Эдгээр хөрөнгөө худалдаж авсан мөнгөний эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй учраас үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээрАТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаад, НПГ-т яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай шилжүүлсэн байдаг. Тэгвэл энэ хэрэг хаагджээ.
95 онд грүпд орсон 1966онд төрсөн 4 хүүхэдтэй тэтгэьэрээ яаж тогтоолгох бэ