Монголын томдоо ор­дог, хэдхэн үсэгтэй нэр бүхий нэгэн компанийн талаар ингэж ярьдаг. Тэр компани хоёр ТУЗ-тэй. Мэдээж, компанийн бизнес, үйл ажиллагааг хариуцдаг ТУЗ гэж бий. Тэр нь ил харагддаг. Харин тэр компанийн “Улс төрийн ТУЗ” гэж далд ажилладаг улстөрчид байдаг гэлцдэг. Ерөнхийдөө бүгд мэддэг л дээ. Ингэж өнөөх “хэдхэн үсэг­тэй компани”-ийн ажил хэрэг урагшилдаг хэрэг.
 
 
Яг түүн шиг “Оюу­толгой” төслийг хэрэг­жүү­лэгч “Рио Тинто”, “Туркойз Хилсс”-ийнхэн Монголд “Улс төрийн ТУЗ”-тэй бол­чи­хоод арван жил боллоо. ТУЗ ч гэж дээ, тэгж хэлэ­хэд бас хэцүү. “Гар, хөл” болдог гэвэл илүү тохиромжтой байж мэднэ. Ямартай ч “Оюутолгой” төсөл, уг төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг хам­гаа­лан дэмжиж явдаг улс­төрчид сүүлийн арваад жилийн хоорондох УИХ-д, төр засгийн өндөрт суусаар ирлээ.
 
Энэ талаар хөндөх шалтгаан байгаа юм. Учир нь МАН-ын 64 гишүүнээс бүрддэг УИХ-аас 2019 оны арванхоёрдугаар сарын 20-нд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталлаа. Ерөнхийлөгчөөс буугаад л “Оюутолгой”-н ТУЗ-д жилийн 100 мянган ам.долларын  цалинтай ажиллаж байгаа, сүүлд мэдээлэлтэй байдлаа ашиг­лаад тэтгэврийн зээл “туучихсан” асуу­далд ороод байгаа Н.Бага­бандийн туслахаар ажил­ласан байсан, одоо УИХ-ын АБГББХ-ны дар­гаар ажилладаг Т.Аюурсайхан нарын барьж орж ирсэн нэгэн заалт тэр хуульд нь гүйж ороод батлагдчихсан. Тэр нь 30 дугаар зүйлийн 30.8-д орсон “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн заалт юм. Угаасаа Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярт зо­риул­сан заалт юм л даа. Тэрнээс биш Үндсэн хуу­лийн Цэцийн 2008 оны 6 дугаар дүгнэлтэд тухайн үеийн хуульд тусгагдсан нэр дэвшигч нь “ялгүй байх” гэсэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэснийг УИХ 2008 оны тавдугаар сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хүлээж аваад, тогтоол баталжээ. Мөн Монгол Улс 1968 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр гарын үсэг зурж, 1974 оны арваннэгдүгээр сарын 18-нд соёрхон баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт гэж бий. Энэ нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1966 оны арванхоёрдугаар сарын 16-ны 2200А(XXI) тоот тогтоолоор баталж, 1976 оны гуравдугаар сарын 23-нд хүчин төгөлдөр болсон. Одоогийн байдлаар пактыг үзэглэсэн 74, соёрхон баталсан 167 улс байдаг байна.
 
 
 
Пактын 25 дугаар зүй­лийн “…Иргэн бүр 2 дугаар зүйлд дурдсан аливаа алаг­чилалгүйгээр болон үн­дэс­лэлгүй хязгаар­лалт­гүй­гээр дараахь эрх, боломжийг эдэлнэ” гэсний 25-ын Б-д “…Сонгуулийг бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар  хурааж, сонгогчид жинхэнэ хү­сэл зоригоо чөлөөтөй илэр­хийлэх боломжийг батал­гаажуулсан, жинхэнэ ёсоор тогтмол явагддаг сонгуульд сонгох буюу сонгогдох” гэсэн байдаг. Тэгвэл МАН-ынхны баталсан УИХ-ын сонгуулийн тухай хууль энэ заалтыг ноцтой зөрчжээ.
 
 
 
Иргэний болон улс тө­рийн эрхийн тухай олон улсын пактын Нэг­дүгээр протоколд Пактын  зорилгыг цаашид биелүүлэх, түүний заалтыг хэ­рэг­жүүлэх үүднээс Пактад туссан аль нэг эрх нь зөрчигдөж хохирсон хэмээн мэдүүлэх хувь хүний мэдээллийг энэхүү Протоколд заасны дагуу хүлээн авч, хянан хэлэлцэх эрхийг уг пактад зааснаар байгуулсан Хүний эрхийн хороонд олгожээ.
Тодруулбал, Пактын 4.1-т “…Хороо энэхүү Протоколын дагуу ирүүл­сэн аливаа мэдээллийг Пактын аль нэг заалтыг зөрчсөн гэгдэж буй оролцогч улсын сонорт хүргэнэ” гэсэн байгаа юм.
Үүнээс гадна одоогийн эрх баригчдын хууль батлан байж сонгогдох эрхийг нь хорихдоо юуг үндэс болгосныг олон нийт мартаагүй л байгаа. Н.Энхбаярын улс төрийн өрсөлдөгч Ц.Элбэгдорж 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялахын тулд хилс хэрэг тохож ялласан. Нэг үгээр, Н.Энхбаяр тэр үед Ц.Элбэгдоржийн “шударга бусын хонгил”-оор орж хэлмэгдсэн байдаг.
Харин Ц.Элбэг­доржийн энэ хууль бус, хэлмэгдүүлэлтийг МАН-ынхан долоон жилийн дараа давтаж, түүнийг нь үндэс болгон хууль баталж, сонгогдох эрхийг нь хасав.
Ингэж Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын Пактыг зөрчсөн энэ заалтыг хуульд яаж ийгээд, “нүдээ аниад” оруулсан нь хэний, ямар эрх ашигтай холбоотойг нэн түрүүнд бодох ёстой.
 
 
 
Тэр нь ил байгаа. Н.Энх­баярыг улс тө­рөөс хол байлгах гэсэн “Оюу­толгой”-ийн л захиалга юм. Өөрөөр, Н.Энхбаяр бол Ерөнхийлөгчөөс буус­наасаа хойш Монголын улс төрийн гуравдагч хүчин МАХН-ыг байгуулж, өдгөө рейтинг нь эрх баригчдыг хүртэл айлгах хэмжээнд авааччихсан. Энэ л Н.Энхбаярт “анхаарал тавих” үндэс болчихоод байгаа бололтой.
 
 
 
Хэрэв Н.Энхбаяр УИХ-д сонгогдчихвол хам­гийн түрүүнд Оюутолгойн гэрээг өөрчилнө. Оюу­толгойн төсөл ашиггүй болсон талаар Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхаасаа, бууснаасаа хойш ярьж бай­гаа. Байр суурь нь хэ­вээ­рээ, харин бодит бай­дал дээр түүний хэл­сэн нь нотлогдоод байгаа юм. Монгол Улс Оюутолгойн ордын эзэн биш, хөрөнгө оруулагч гэх “Рио Тинто”, “Туркойз Хилсс”-ийн тэрбум тэрбум ам.доллларын өрийг төлөлцдөг хамтран зээлдэгч болчихоод байна.
 
Жижигхээн инфо­график хэлье.
 
2009 оны Ерөн­хий­лөгчийн сонгуулиар тэр үеийн МАХН, АН хоёр нийлж байгаад Н.Энх­баярыг унагаж, Ц.Элбэгдоржийг гаргаж ирсэн. Ерөнхийлөгчийн сон­гуулиас ердөө гур­ван сарын дараа шинэ Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржийн идэвхтэй дэмжлэгийн дор Ерөнхий сайд С.Баяр нар Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг “Рио Тинто”-тай хийсэн.
С.Баяр энэ гэрээг хий­чихээд л Сү.Батболдод бүх ажлаа өгчихөөд яваад өгсөн. Хэдхээн жилийн дараа С.Баяртай холбоотой Америк дахь долоон хаус, өч төчнөөн сая ам.долларын сураг дуулдаж эхэлсэн. Сангийн сайд С.Баярцогт нь ч арав, хорин сая ам.долларын оффшорын хэрэгт орсон. Оюутолгой төслөөс ху­вийн ашиг хүртсэн болохыг хууль хяналтын байгууллага тогтоосон.
Харин Монгол Улс төслийн хөрөнгө оруу­лагчдаас тэдэн шиг ашиг бус яг одоо ч цаг хором бүрт өрийг нь төлөлцөж байна.
Чухамдаа Н.Энхбаяр энийг л хэлсээр ирсэн. Одоо ч хэлж байна. Тийм учраас Н.Энхбаярыг улс төрөөс хол байлгах захиалгыг “Оюутолгой”-ийн зүгээс өгч байна гэсэн үг. Харин тэр захиалгыг “гар хөл”-үүд нь гүйцэтгэж байгаа хэрэг.
Яагаад гэвэл Н.Энх­баяр УИХ-д орж ирэх л юм бол хамгийн түрүүнд Оюутолгойн гэрээг өөрч­лүүлэх ажлыг л барьж авна. Энэ бол захиалагч, гүй­цэтгэгчдийн хувьд аюул болно гэсэн үг.
 
 
 
З.Баттөмөр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин