Суут хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн “Тоска” дуурийн Скарпиагийн дүрд Монгол Улсын Гавьяат жүжигчин Э.Амартүвшин дөрөв дэх удаагаа тоглолоо. Дөрөв хэмээн тодотгож буйн учир нь, тэрбээр Итали улсын Наполи хотын “Сан Карло’’-гийн дуурийн театрын тайзнаа гарсныг хэлж буй хэрэг юм. Сүүлийн жилүүдэд гадаадын улс орнуудад Монголын баритон хоолойтнуудын авьяас, ур чадварыг харуулж байгаа түүний хамгийн сүүлд тоглосон дуурь нь “Тоска”. Энэхүү сонгодог бүтээлд хүссэн болгон нь дуулдаггүй.Нас, туршлага, ур чадвар гээд олон зүйлийг харгалзан тайзнаа гарах эсэхийг нь шийддэг. Тиймээс л олон улсын уран бүтээлчид Э.Амартүвшинтэй хамтран ажиллаж, зарим тоглолтдоо урьдаг биз ээ. Ийнхүү дэлхийн алдартай тайзан дээр гарч, Монгол Улсын нэрийг дуудуулж яваа түүнийг дуурийн “Оксар”-т нэр дэвшүүлснийг өчигдөр албан ёсоор зарлалаа. “Дуурийн од” олон улсын шагнал гардуулах ёслолыг найм дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд Италийн Засгийн газар, Ерөнхийлөгчийнхөө ивээл дор зохион явуулдгаараа онцлогтой.
“Дуурийн од" шагналын төрөл тус бүрт гурван хүний нэрийг дэвшүүлээд байгаа юм. Э.Амартүвшингийн гол дүрд нь дуулсан Ж.Вердийн “Набукко"-г Италийн 2019 онь шилдэг 10 дуурийн нэгээр нэрлэж байсан билээ. Тухайн үед уг дуурийг үзсэн үзэгчид “Гучин жилийн дараа Италид Ж.Вердийн баритон ирлээ" хэмээн үнэлж байв.
Харин манай дуучны хувьд “Набукко"-г шинэ найруулга, орчин үеийн хэлбэрээр тайзнаа туурвихад оролцон тоглосноороо онцлогтой болсон юм. Дэлхийн суут хөгжмийн зохиолчийн гранд хэмээн тодотгодог уг дуурийг манай улс тайзнаа хараахан тавиагүй байгаа билээ.
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
yamar saikhan yum ve
yamar saikhan yum ve
Saihaan. Mongoliin yrtiin duunii surguulias delhiin duuriin duunii surguuli ruu ursan orj, urgan garch bui ni ene dee! Hvn turulhtnii bvteesen duulahuin urlagiin 2 orgil yamar neg hemjeegeer negden niilj baigaa ni ene yum gej vzej boloh baihoo.
Чамд баяр хүргэж цаашдын амжилт хүсье. Монолчууд бид чамаар бахархаж баярлаж байна. Далимд нь чиний багш УГЗ Ерөө багшид чинь баяр хүргэж сайн сайхныг хүсье. Дуурийн од болоорой.
Маш сайхан мэдээ байна. Баяр хүргэе.
Амжилт хүсье
Toska 4 togloloo bidnii amidrald oorchlolt garsangui ee
Ам руу чинь пицца орох естой юу? Гарч ажил хии!
Сайхан мэдээ байна
Amartybsindee bayar hyrgye,bid taniig ene heriin delhiid mandyylah tom sagnal hyrteh baih gej bodoj baisan yosoor songogdojee!!!ene bol amjilt ylam hicheegeerei.tanii ireedyi bainga neelttei baigaa syy!tanii telee zalbirsaar syyna.Pranzaas.
БАЯР ХҮРГЬЕ.
Үргэлж муу мэдээ сонссоор байгаад хааяа нэг гэрэл гэгээтэй ийм мэдээ сонсохоороо өөрийн эрхгүй огших юм. Манай монголын залуус үнэн гайхамшигтай. Мандтугай. Түрүүлтүгэй