Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд амны хаалтыг сүүлийн хэдэн өдрийн турш хэрэглэж хэвшиж байна. Үүнээс шалтгаалж маскны хомсдол үүсээд байгаа бөгөөд иргэд нөөц бололцоогоо ашиглан амны хаалт оёх болжээ. Зарим нэг нь оёсон маскаа үнэгүй тарааж бусдад тусалж байгаа юм.
Ийм нэгэн үлгэр дуурайлыг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 20 дугаар цэцэрлэгийн эмэгтэйчүүд эхлүүлжээ. Тус цэцэрлэгийн оёдлын машинтай бүсгүйчүүд хамтран маск оёж сумынхандаа үнэгүй тарааж байна. Тэд эхний ээлжид 1000 хүнийг масктай болгожээ. Сайхан сэтгэлтэй бүсгүйчүүд одоо ч гэсэн маск оёж байгаа аж.
Тэд дахин 1000 хүнийг эрсдэлээс сэргийлэхээр санаа нийлэн ажиллаж байгаа юм. Мэдээж гар аргаар хийсэн маск үйлдвэрийнхийг бодоход үзэмжээр тааруу. Гэхдээ дахин угааж хэрэглэх боломжтой бөгөөд зориулалтын самбай даавууг стандартын дагуу давхарлан хийснээрээ давуу талтай юм.“Сайны хажуугаар саар” гэгчээр шинэ коронавирусээс сэргийлэх шаардлагатай болсноос худалдаачид маскны үнээ хэд дахин нэмсэн. Иргэд 200-гаар авдаг байсан нэг удаагийн амны хаалтаа 800-1000 төгрөгөөр аваад байсан юм. Харин сайн санаатай иргэдийн тусламжтайгаар зарим иргэн үнэ нэмсэн маскыг авах шаардлагагүй болжээ. Дэлхий нийтээр аюулт өвчинтэй тэмцэж буй энэ үед бид “Манай улсад шинэ коронавирусийн тохиолдол гараагүй” гэж алгуурлаж болохгүй. Аюулт өвчин гараагүй байх тусам хувийн хариуцлагаа нэмэгдүүлж өөрийгөө төдийгүй бусдыг эрсдэлд орохоос сэргийлэх шаардлагатай. Мөн боломжоороо нэг нэгэндээ тусалж, Сэлэнгэ аймгийнхан шиг аян өрнүүлбэл олон хүнд тусалж чадах юм.
Н.Номуун
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Сэлэнгэ аймгийн бүсгүйчүүдийг нүүрсээр шагнах хэрэгтэй юм байна.
СЭЛЭНГИЙН ХҮҮХНҮҮД Ч МУНДАГ ШҮҮ
зөвшд би ч бас гэртээ маскаа өөрөө оёсон
Браво.Амазон удмын бүсгүйчүү тэгэх л ёстой.Чадах юм ганц ч үгүй зөвхөн хэрэглэж чаддаг арчаагүй новшнууд амны хаалт хайгаад аптекаар хэсч яваа.Цэрэгт явсан эрчүүд бол бүгд маскийг янзын оёно доо.
setgel saihantai , busguichuud bn. gehdee oeson mackaa arutgaj baij ard tumendee , taraaj ogch , baigaa biz dee.odoo bur garaar damjij bgaa gesen chuude.tiim amar bich dee. (mack)
setgel saihantai , busguichuud bn. gehdee oeson mackaa arutgaj baij ard tumendee , taraaj ogch , baigaa biz dee.odoo bur garaar damjij bgaa gesen chuude.tiim amar bich dee. (mack)
сайн байцгаана уу? Яасан гоё юмбэдээ. Сайхан юмаа. Баярламаар бахдалтай, бахархалтай юмаа та нар минь, Сэлэнгийн Бүсгүйчүүдээ.