sonin.mn
Германы Хүний түүхийн судалгааны институтын судлаачид НТӨ 1400-1200 онд  амьдарч байсан эртний монгол угсаатнууд тариалан эрхэлдэг байсан тухай сонирхолтой нээлт хийжээ. Гэтэл өнөөдрийн Монгол улс нь МАА-н орон гэгддэг бөгөөд бараг бүх газар тариалангийн бүтээгдэхүүнээ гаднаас авдаг.
 
 
 
Судлаачид тухайн үед амьдарч байсан монгол угсаатан 137 хүний цогцосны шүд, хавирганд судалгаа хийж үзэхэд тэдний хоол хүнсний дийлэнхийг мах, сүү эзэлдэг байсан ч мөн үр тариа хэрэглэдэг байсныг тогтоожээ.
 
 
Хожмын Хүннү гүрний иргэд ч эцэг, дээдсээс нь уламжлан ирсэн шар будаагаар хүнс хийдэг, Эзэнт гүрний төвд ойрхон амьдардаг иргэдийн үр тарианы хэрэглээ зах, хязгаарын иргэдийнхээс илүү байжээ. Энэ нь Эзэн хаан газар, тариаланг хөхиүлэн дэмждэг байсантай холбоотой байж магад гэжээ. Эндээс харахад Эртний Монголын нийгэм олон талт эдийн засагтай байжээ. Доктор Брайан Миллер энэ судалгааны үр дүн нь хүн төрөлхтний түүхийн явцыг ойлгоход том алхам гэж үзэж байна. Өнөөдрийг хүртэл нүүдэлчид зөвхөн мал малладаг байсан гэсэн уламжлалт ойлголтыг эргэн харах болж байна. Доктор Шеван Вилкин архелогийн олдворт орчин үеийн шинжлэх ухааны арга ашиглан судалгаа хийх нь хүн төрөлхтний түүхийг дахин бичих шинэ шинэ олдвор  олдож байна гэж мэдэгдлээ. 
 
 
ИА Красная Весна
 
Орчуулсан Г.Чойжилсүрэн