sonin.mn
Монгол хэлний зөв бичих дүрмийг ААН, байгууллагуудын албан харилцаа, бичиг хэргийн хөтлөлтөд зөв хэвшүүлэх, хэл бичгийн соёлоо хадгалах зорилгоор МҮХАҮТ Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй Санамж бичиг байгууллаа.
 
Санамж бичгийн хүрээнд зөв бичих дүрмийн программ боловсруулж "Майкрософт", "Гүүгл", "Эппл" компанийн өргөн хэрэглээний программ, аппликейшнүүдэд нэвтрүүлэх ажлыг мөн зохион байгуулах юм.