sonin.mn
Дэлхийн талыг байлдан дагуулсан Монголчуудын судалгааг “ABC.es” цахим хуудаст нийтэлжээ. Нүүдэлчдийн гол хүнсний бүтээгдэхүүн нь шар будаа байсан гэжээ. Чингис хаан болон түүний залгамжлагч Өгөөдэй хаан XIII зууны эхээр Хятадын Жинь гүрэн, Төв Азид Хорезмийг мөхөөж, Дорнодыг чичрүүлсэн билээ. Дараа нь тэдний байлдан дагуулалт Орос, Польш, Унгар хүртэл тэлж түүхэн дэх хоёр дахь эзэн гүрнийг байгуулсан. Гэхдээ Монголчуудыг морь унасан зэрлэг, сургуультай дайчид байсан гэж боддог. Харин бодит байдалд түүхэнд тэдний оргил үе нь хөгжингүй төр улс байгуулсан болон технологийн хөгжил дэвшлийг хангалттай цуглуулсны үр дүн байсан аж. Өнгөрсөн долоо хоногт “Шинжлэх ухааны тайлан” сэтгүүлд тухайн үед ийм байсныг харуулсан шинэ нотолгоотой судалгааны ажил нийтлэгдсэн байна. Германы хүн төрөлхтний түүхийг судалдаг шинжлэх ухааны Макс Планк хүрээлэнгийн эрдэмтэд Монголчуудын хоолны дэглэм шар будаанаас хамаардаг байсныг харуулсан жишээг танилцуулжээ.
 
 
 
Тэд “Монголын эзэнт гүрнийг бүлэг морь унасан зэрлэгүүд гэж зурдаг байсан. Энэ ялгаварлан гадуурхах санаа нь эзэнт гүрэн гэж юу болохыг хэлэхээс үл хамаардаг байсан гэж “Cosmomagazine.com” цахим хуудаст энэ судалгааны ажлыг удирдсан захирал Шеван Вилкин ярьжээ. Ном болон кинонд Монголчуудын байлдан дагуулалт сүү, махны нөөцөд түшиглэж байсныг зургаар харуулдаг.
 
 
 
ЗӨВХӨН МАЛЧИД БАЙГААГҮЙ
 
 
 
Судалгааны ажил нь эзэнт гүрэн зөвхөн хоол, хүнсний хэрэглээнээс хамаарч байгаагүйг харуулдаг. Энэ нь гайхмаар зүйл биш. Гэхдээ Монголын эзэнт гүрний Монголчууд зөвхөн малын гаралтай сүүн бүтээгдэхүүнээс хамаарч байгаагүйг батгай тэмдэглэсэн бүртгэлийг хийж эхэлсэн. Мөн тэд газар тариалан, төрөлжсөн мэргэжил болон 1000 гаруй км үргэлжилсэн худалдааны сүлжээнээс хамаардаг байсан гэж бичжээ.
 
 
 
Энэ удаа эрдэмтэд хэдэн мянган жилийн өмнө амьдарч байсан 20 гаруй хүнд хадгалагдсан нүүрстөрөгчийн изотоп, азотыг шинжлэх санал тавьжээ. Тэдний зорилго нь хийсэн шинжилгээ нь түүхэн эсвэл археоботаникийн ноютшогоор монгодчууцын хоолны дэглэм шар будаанаас хамаарч байсныг судлах байсан аж. 60 булшны 137 цогцосны 80 яс, 108 шүдний дээжийг шинжлэхэд Христос мэндлэхээс 4500 жилийн өмнө, неолит, хүрэл зэвсгийн үе болон Монголын эзэнт гүрэн үүссэн XIII зуунд амьдарч байсан хүмүүс юм байна. Энэ нь эрдэмтдэд хэдэн мянган жилийн турш хоолны дэглэм барилт хэрхэн хөгжсөнийг дүгнэхэд тусалжээ. 
 
ХООЛНЫ ДЭГЛЭМИЙН ЕРӨНХИЙ ӨӨРЧЛӨЛТ
 
Энэ судалгааг хийсэн эрдэмтэд “Бидний хийсэн ажлын үр дүн Христосыг мэндэлснээс 800 жилийн дараагаас ургамал ногооны хэрэглээ нэмэгдсэнийг харуулж байна. Тухайлбал, археологийн нотолгоогоор шар будааны хэрэглээ орж байна” гэжээ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Евроазийн талд шар будааны хэрэглээ нэмэгдсэн нь Монголын эзэнт гүрэн эдийн засгийн стратегийн олон төрлийн дэмжлэгийг мал ахуйгаас илүү авдаг болсныг харуупж байна гэв. Нүүдэллэж амьдрахын оронд энэ эзэнт гүрэн амьжиргаагаа сайжруулахын тулд олон стратеги ашиглаж, янз бүрээр ажиллаж хөлжсөн малчид, тариаланчдыг дэмжиж байсан гэж Шеван Вилкин ярьсан байна. Ингэснээр түүхэнд тэмдэглэгдсэн бусад эзэн гүрэн шиг монголчуудыг эзэмшил газраа тэлэхэд үр тарианы нөөц чухал үүрэг гүйцэттэсэн аж.
 
 
Х.Оюунболд
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин