Хоёр жил гаруй хугацаанд ажилласан У.Хүрэлсүхийн Засгийн газрын хамгийн том ажил нь Тавантолгойн IPO гаргах байв.
Ерөөс Тавантолгойн ордын асуудал хөндөгдөхөөр цочиж сандардаг хүн олон бий. Голдуу эрх мэдэл бүхий өндөр албан тушаалтнууд байдаг. Тиймээс Тавантолгойн ордод IPO хийе чин үнэнээсээ зүтгэдэг нь бараг үгүй байв.
Учир нь юу хэмээвээс Тавантолгойн ордыг энэ хэвээр нь байлгаж, нүүрсийг нь түүхийгээр зөөлгөөд, тэндээс “тав гурван юм” цохидог гэх албан бус мэдээлэл үүнд нөлөөтэй. Тэр ч бүү хэл, сүүлийн үед түүхий нүүрсийг нь улсын төв рүү зөөж угаагаад өндөр ашиг олдог болсон тухай ч яригдаж байсан.
Ер нь л Тавантолгойн ордод IPO хийлгүй, дэд бүтэцгүй, ингээд байж байх нь хэдхэн хүнд хэрэгтэй байсаар ирсэн юм.
Ийм байдлаар Тавантолгойн орд нь улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн хорхойг гозогнуулж, хэнийг ч ямар ч шийдвэр гаргуулалгүй “авч үлдсээр” ирсэн. Харин У.Хүрэлсүхийн үед зоригтой шийдвэр гаргаж Тавантолгойн ордын IPO-г хөдөлгөсөн.
Нөгөөтэйгүүр У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын үед хийхээр эхлүүлсэн IPO-г урьд өмнөхүүдээс арай “эрүүл” хэмээн судлаачид, ажиглагчид хэлж байлаа. Энэ ажилд төрийн сайд, төслийн удирдагчид нь хувийн сонирхол гэдэг хуруу гараа дүрчихгүй бол түмний хүсээд байсан хувилбар яахын аргагүй мөн гэдэг юм.
Улсын Аюулгүйн зөвлөлөөс тогтоол гаргаж, Засгийн газар 2019 оны наадмын өмнөх өдөр мөн тогтоол гаргаж IPO хийх ажил эхэлсэн байдаг.
Жил хүрээгүй ч чилийсэн есөн сарын хугацаанд уг тогтоолын дагуу байгуулагдсан “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийнхан IPO хийх ТЭЗҮ-ээ 80 хувьтай урагшлуулжээ.
Ажлынхаа 80 хувийг амжуулчихсан хувийн компани ямар ч саад тулгарсан У.Хүрэлсүхийн Засгийн газар шиг татгалзаж, татан буулгана гэж үгүй.
Харамсалтай нь Засгийн газар 2020 оны дөрөвдүгээр сарын 27-ны даваа гаригт ээлжит бусаар хуралдаад тогтоолынхоо хоёр дахь заалтыг бүхэлд нь буюу “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг татан буулгаж, Тавантолгойн ордод IPO хийх ажлаа нураав.
Үнэнийг хэлэхэд У.Хүрэлсүх шиг үг бүрээс нь "зориг" ханхлаад байдаг Ерөнхий сайдыг ийм шийдвэр гаргана гэж олон хүн бодоогүй биз.
Тогтоолыг хүчингүй болгосон Засгийн газрын хуралдааны албан мэдээнд “...Засгийн газраас 2019 онд 296 дугаар тогтоол гарган хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах зорилт тавьсан юм. Гэсэн хэдий ч сүүлийн үед улстөрийн зорилгоор ҮАБЗ-өөс өгсөн энэхүү зөвлөмжийн агуулгыг илтэд мушгин гуйвуулж тайлбарлах болсон тул” хэмээн тайлбарлажээ. Бас энэ тогтоолыг цуцалсан нь “...Дотоодын улс төрөөс боллоо” гэсэн албан бус тайлбар гарсан.
З.Энхболдын хэлээд байсан шиг “...Тавантолгойн ордыг маш хямдаар хятадуудад тавиад туучих” гээгүй л юм бол, Тавантолгойн ордод IPO хийж гялайлгах гэж байсныг нь энэ хүн мушгин гуйвуулсан нь үнэн л бол юунд өөрийнхөө шийдвэрийг өөрөө хүчингүй болгочихов оо.
Тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгосон Засгийн газрын хуралдааны дараа “...Сонгуулийн өмнө Эрдэнэс тавантолгой ба уурхайчдаар дамжуулж улс төр хийх гэсэн З.Энхболд тэргүүтэй улс төрчид, төлбөртэй тэмцэгчдийн төлөвлөгөөг У.Хүрэлсүх сэлэмдэж орхилоо” гэсэн PR цахим сүлжээнд хөврөв. Үгүй л дээ. У.Хүрэлсүх өөрийгөө л сэлэмдсэн.
Өөрийнхөө шийдвэрийг өөрөө цуцална гэдэг улсын лидер болохоор зорьж байгаа хүнд байж болохгүй алдаа. Хэлсэн л бол хийж, хийсэн л бол үр дүнг нь үзэх ёстой. У.Хүрэлсүх өөрөө ингэж хэлдэг. Олон удаа хэлсэн.
“...Улс төрийн зорилгоор мушгин гуйвуулаад байсан” гэж гонгинохын оронд ганц З.Энхболд, хэдэн уурхайчныг давж гарч ажиллаж, олон нийтэд зөв ойлгуулж чадахгүй хэвлэлийн алба, PR-ын багаа У.Хүрэлсүх татан буулгаад хөөж явуулах хэрэгтэй.
Ерөөс Тавантолгойн ордод IPO хийх Засгийн газрын тогтоолоо “сэлэмдсэнээр” У.Хүрэлсүх засаглаж чадаагүй гэдгээ харуулж байгаа юм.
Засгийн газрын албан мэдээлэлд дурдсанчлан, бас өнгөн дээрээ харагдсанаар тогтоолыгАН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд, хэдэн уурхайчин IPO-г эсэргүүцэж харагдсан. З.Энхболд бол АН, АН бол сөрөг хүчин. Сонгууль ойртсон. Тийм учраас энэ байтугай улс төрийн ийм сөрөг дайралт У.Хүрэлсүх болоод эрх баригч МАН-д ирнэ. Үүнийг У.Хүрэлсүх мэдэхийн дээдээр мэдэж байх учиртай.
Гэтэл У.Хүрэлсүх нэгэнт эцэст нь хүрч чадахааргүй ажил эхлүүлж, маргаашийн “өөх” рүү зүтгээд өнөөдрийн “уушиг”-аа барлаа. Өөрөөр хэлбэл, түүний “...IPO хийнэ” гэж гүйгээд гаргасан зардал нь гол харламаар өндөр дүнд хүрчээ.
“...Улсын мөнгө уйлдаггүй” гэж үнэн үг юм. Тавантолгойн ордын IPO зогссоноор “Голомт”-ынхны барих гэж байгаа Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам бас гацна. Энэ төмөр замыг барихаар Засгийн газраас 300 гаруй сая ам.доллар гаргачихсан. Үлдсэнийг Тавантолгойн ордын IPO дээрээс босгох байв. Дахиад нэг овоолсон шороо үлдэж, хэн нэгэн балрах магадлал өндөр болчихож байгаа юм.
Тавантолгой шиг том ордын IPO хийх ТЭЗҮ, үүнийг хийхийн тулд гадаадын зөвлөх үйлчилгээний компаниудад өгдөг маш их мөнгө, бусад бэлтгэлд ямар зардал гарсан бэ. Бас эдгээр ажлыг зохион байгуулах зорилготой “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг байгуулахад болоод тэдний үйл ажиллагаанд гарсан зардал нь хэр зэрэг вэ. Боож үхмээр тоо гарна шүү дээ.
Ядаж байхад 2020 оны сонгуулиар засгийн эрх авсан улс төрийн хүчин, тодорхой хэлбэл дараагийн Засгийн газар дөрвөн жилийн хугацаанд 14 тэрбум гаруй ам.долларын гадаад өрийг төлөх ёстой.
Шуудхан хэлэхэд, У.Хүрэлсүх Тавантолгойн ордод IPO хийж гялайлгадаггүй юм гэхэд ингэж зарлага гаргаагүй бол дээр байсан юм. Угтаа улсын мөнгийг ингэж үрэн таран хийнэ гэдэг гэмт үйлдэл мөн.
Тиймээс У.Хүрэлсүхийг яаран сандран гаргасан тогтоолоо цуцлахаар том хэмжээний шатгаан цаана нь нуугдаж байна гэсэн үг.
“Зууны мэдээ” сонин өмнө нь “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг татан буулгаж, IPO-гоо зогсоох вий гэдэг мэдээллийг хүргэж байсан.
2020 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаас “... “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-д шалгалт оруулж, дүгнэлт гаргаж байж асуудлыг шийдье” гэж ярьсан байдаг.
Гэтэл “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг шалгах ажлын хэсгээ ч байгуулалгүйгээр 2019 оны 296 дугаар тогтоолынхоо хоёр дахь заалтыг шууд бүхэлд нь хүчингүй болгосон. Үүнээс болоод Тавантолгойн ордын IPO гацаж, дагаад “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК татан буугдчихаж байгаа хэрэг.
Тавантолгойн ордын IPO-г гацааж, “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг татан буулгах Засгийн газрын 2020 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаан дээр тун сонин “яриа хөөрөө” өрнөсөн байна.
Засгийн газрын зарим гишүүн, тухайлбал ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хоёр 2019 оны долдугаар сарын 9-ний өдрийн 296 дугаар тогтоолыг барьж байгаад зарим сайдаа “нүдэж” өгчээ. “...Ийм юм болно гэж хэлээд байсан шүү дээ”, “...Хуурч тогтоол гаргасан, үр дүн нь ийм байна” гэх зэргээр Ерөнхий сайддаа, УУХҮ-ийн сайддаа хатуухан хэлсэн байна.
Эндээс их сонин зүйл бас харагдаад явчихна. Эдгээр сайд нарыг мэдэх хүмүүс нь мэднэ. Хэн бэ, “хэн”-ийг дэмждэг вэ гэдгийг мэднэ. Бас үсээ хусуулж, дараа нь чихээ хүртэл огтолно гэж айлгаад байсан уурхайчид, том тэрэгний жолооч нарын ард хэн байх вэ гэдэг бас л ойлгомжтой.
Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Д.Ариунболд чөлөөлөгдөж, оронд нь очсон Б.Ганхуягтай маш ойр болсон энэ компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ эсэргүүцлийн гол рольд явж байсан нь нэгийг хэлнэ. Уг нь “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани шүү дээ. Гэхдээ охин компани нь IPO хийж, жилийн орлого нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-иасаа илүү болсон. Товчхондоо, “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийн ажлын үр дүн гараад ирэхээр “Эрдэнэс Тавантолгой” ХК, түүнийг дагасан том бүтэц шаардлагагүй болох нөхцөл үүссэн. Дашрамд хэлэхэд онцгой байдлын үед уурхай дээр нь хэдэн өдрийн турш ийм үйл явдал өрнөж байхад толгой компани тайван сууж байсан нь бас л анхаарал татмаар шүү.
Гэвч энэ бас л цаадах шалтгаан биш.Цаад шалтгаан нь Тавантолгойн өрөм гэгддэг Зүүн Цанхитай холбоотой.
Энэ нь маш том эрх ашгийг хөндсөн гэсэн үг. “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийн эзэмшдэг лицензэд нь Зүүн Цанхи багтдаг. Энэ хэсэг газрыг эртнээс сонирхож ирсэн нэг газар бий. “Гурван үсэгтэй компани” гэхээр хүмүүс мэднэ. Ухаа худагаас ухдаг нүүрс нь чанараараа Зүүн Цанхийг гүйцдэггүй. Тэгэхээр Тавантолгойд асар их зардал гаргаад удаан жил оршин сууж байгаа “Гурван үсэгтэй компани”-ийн мөнхийн мөрөөдөл л Зүүн Цанхи юм.
Гэтэл У.Хүрэлсүх “өрөм”-ийг эргэлтэд оруулж IPO босгоно гэсэн нь тэдний дургүйг хүргэж таарна. Тиймээс бүх талаараа хөдлөөд үр дүнд хүрч Засгийн газрын тогтоолыг Ерөнхий сайдын өөрийнх нь гараар үгүй хийлгэж чадав. Энэ ажиллагаанд идэвхийлэн оролцсон нөлөө бүхий бас нэг эрхэм бол Тавантолгойн ордтой нэг насаараа уяатай, Ерөнхий сайд асан эрхэм юм.
Юутай ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийнхөө шийдвэрийг өөрөө цуцаллаа. Дүнд нь Тавантолгойн IPO ээлжит гацаандаа орлоо.
Хэрвээ У.Хүрэлсүх Тавантолгойн ордод IPO хийж чадсан бол өөрийнх нь хүсдэгээр Төрийн ордны хананд хөргөө өлгүүлсэн төдий биш, жинхэнэ түүхэн Ерөнхий сайд болохдоо нэг том алхам дөхөх байв. Одоо бол У.Хүрэлсүх өмнөх Ерөнхий сайд нар шиг эрх ашгийн зөрчилд хэрчүүлсэн, эсвэл ашиг сонирхлоо ажил болгох гээд чадаагүй хоёрын аль нэг нь болж үлдэв.
Хамгийн гол нь Тавантолгойн ордоос ард түмэн өндөр хувьтай, улс татвартай, аж ахуйн нэгжүүд орлоготой болох байсан. Энэ тухай хэсэгтээ мөрөөдөөд ч хэрэггүй боллоо.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Ажил яаж урагшлах хэдэн хувь нь хийгдэх нь Хүүжгийд чухал бус. Зөвхөн цаг үеийг нь олж сонгуулийн PR хийх нь сонгуулийн оноо авах нь гол бөлгөө
Нам нэртэй улсаа худалдсан, хувааж идсэн, иргэдээ ядууруулсан бүлэглэл сөнөтүгэй. Бие даагчдыг дэмжинэ
У.Хүрэлсүх зөв мэдрэмжтэй шийдэл л хийж. Хятадууд Монголоос битгий хэл , Оросоос газрын тос , нүүрс авахгүй гэж даналзаж байгаа цаг. Хүн төрөлхтөн ЭКО түлш рүү эргэж буцалтгүй орж байна. Нүүрс моодноос гарч байна . Оронд нь оффшорчид, хулгайч зандалчидтай хийх тэмцэл ээ тууштай хийж дуусгацгая аа !
Хүрэлсүх маш сайн ажиллаж байгаа МАН ы 33 гишүүн ч маш сайн өөрсдийн талаас болох бүх л арга хэмжээ авч ажиллаж байгаа гэж ойлгожбайна хамгийн том юу байх вэ нэг л ажилын хэсэг цаана нь төмөр зам нефт боловсруулах үйлдвэр хийн хоолойн ажил гээд маш олон сайн ажил шил шилээ даран хүлээж байна АМЖИЛТ ХҮСЬЕ ЭНЭ ПАРЛАМЕНТ ЕРӨНХИЙЛӨГЧ МАНЫ 33 ГИШҮҮНД
Хүүк сармагчин ЖДҮ-чин хулгайч нараа сонгууль хүртэл аргалж уулгаж идүүлж цаГ ХОЖЛОО.
Хошногоо зөв арчиж сураагүй мангар Хүрэлсүхийн сайд хийнэ гэж юу байдаг юм бэ ? 5-р ангийн тоо ч бодож чадахгүй хулгайч шдээ.
Чи бол харьцааны соёл ч сураагүй тэнэг бацаан . Чаддаг юм бол чи гараад хийчих
МАН-ынхан чаддаг боловсролтой улсыг хэзээ ч дээш нь гаргахгүй яагаад гэвэл МАН-ын махан толгойлсон дарга нараас илүү гарч ууж идэхэд нь садаа болж өөрсдөөс нь дээшээ гарчих учир.Ийм учраас тэднийг хавчин гадуурхаж Монголоос хөөж зайлуулах бодлого баримталдаг.МАН-ын дарга нар 60 тэрбумаа хэрэгжүүлэхдээ хамгийн тэнэг маанаг өөрсдийнх нь баньд хошного болж боовоо хөхүүлэх улсыг сонгон шалгаруулж даргаар тавьдаг.Энэ бол МАН-ынхан шахсан улсынхаа боловролгүй маанаг байдлыг ашиглан улсын өмч хөрөнгөнөөс дуртай үедээ хуйвалдан ууж идэж байх бас бугын зуулт хар тамхиа хэрэглэсэн үедээ өрөөнд нь очиж ширээн дээр нь комон бэби гэж орилолдон хошногодож байх гол зорилготой.
5р ангид ямар тоо заадагийг ч мэдэхгүй тэнэг ингэж бичихээр яанааа .
МАН-ын хулгайчууд хошногоны нүх, хулгай хийж авлига авч ууж идэхээс цаадхыг мэдэхгүй зомби үхмэл сэгүүд шдээ.
МАН бол 25 мянган монгол хүний цусаар гараа угааж геноцид хийсэн бузар алуурчин яргачин нам.МАН-ын аллагад Чингисийн алтан ургийнхан сэхээтнүүд сор болсон улс голдуу өртөж амь насаа алдацгаасан.МАН Монгол улс Чингис гэж ярьж хэлэх эрхгүй.
чи бөгсөө арчиж байхын харсан юм уу
З.ЭНХБОЛД НАР Ч НУРААЧИХСАН ЮМ БИШ !!! КОРОНАВИРУС НУРААСАН !!!
Хүүкийг дүгнэхэд сайн гэгчийн салаа юм уу үсрээд сумангийн захирагч байж болох юм, гэхдээ түгжилдэж гарч ирчихээд туушгүй муу жанжин байна.
Ж.Эрдэнэбат-г их хурлаас татах юу болжыноо?? Сонин. мн.—ийнхээн ..
МАН-ынхан Эрдэнэбатаас авах авлигаа тохиролцож байгаа биз..
Эрдэнэбатыг сайд болгож ууж идүүлэх боломжийг нь бий болгож өгч хуйвалдсан 60 тэрбумын наймаачин Ми овогт хятад данжаадыг яаж ч чадахгүй юм даа.
Ene mangasuud neeree 4 jild yag yu hiisen be
З.Энхболд, Х.Баттулга, С.Эрдэнэ гурав яллаа.Ардчилалын ашиг шимийг хүртэгч энэ 3 их эртнээс ашиг сонирхолын холбоотой явж ирсэн. Монгол ялагдлаа.
Byy solior, aluurchin elbegdorj ba tyynii manan mafiin aluurchid hulgaichid luivarchid yalj baina. Byh orlogiig aluurchin elbegdorj gadaad ezedteigee huvaadag. Mal chamd yamar ch ashig oldohgyi. Chi byh bayalgaa uhuulj duuschihaad chinii hyyhdyyd 1000 Jil tolood barahgyi ortei yldene
Хүрэлсүхийн засгийн газар сайн ажиллаж ЕС ийн нэр хүнд ч өндөр байгаа нь зарим хүмүүсийн нойрыг хүргэхгүй болж. Тал талаас нь мөн ч их бооролж байна даа. Машинтай жагсаалын Цэгмэд гэх мангар хар юмыг шудрага юм уу гэсэн жинхэнэ хөлсний нөхөр байж иймэрхүү л аргаар Хүрэлсүхийн нэр хүндийг унагах гэж зарим улс төрийн хүчин сэтгэцийн өвчтөй хүмүүсийг хөлслөн гүжир гүтгэлэг тарааж байна.
ардчилал гэдэг чинь энэ!! ямарч сайн сайхан зев ажилыг яаж ч харлуулж болдог, гацааж царцааж , зогсоож болдогийн сонгодог жишээ энэ!!! Тэгэхээр Ардчилал гэдэг энэ гамшигийг давж чадку бол бид удахгvй Хитадын колони болох нь тодорхой!!
ардчилал гэдэг чинь энэ!! ямарч сайн сайхан зев ажилыг яаж ч харлуулж болдог, гацааж царцааж , зогсоож болдогийн сонгодог жишээ энэ!!! Тэгэхээр Ардчилал гэдэг энэ гамшигийг давж чадку бол бид удахгvй Хитадын колони болох нь тодорхой!!
Ipo гаргана гээд байхын монголд ашигтай ард түмнээ бодсон юм байхгүй л бхйна лээ
Хүрэлсүх зөвхөн сонгууль бодож, сонгуульд ялахын төлөө л ажиллалаа. Юм хийж чадахгүй нь тодорхой байсан. Гэхдээ арай ч ингэж хувийн эрх ашгийн төлөө бүхнийг умартана гэж санасангүй
Ер нь бол тулгамдаад байгаа асуудлыг олж харсан. дэлхийд үүссэн гэнэтийн нөхцөл байдал, зах зээлийн хямралыг яаж хохирол багатай туулах вэ гэдэг талаас нь харж шийдвэр гаргасан гэж бодож байна: хэт туйлшруулахаа боливол таарна.
Монгол Улсын Засгийн газар IPO-г зогсоогоогүй. Коронавирустай холбогдуулаад түр азнаж байгаа юм. Үүнийг зөв ойлгуулах хэрэгтэй. Энэ хооронд олон улсад IPO-г гаргах бэлтгэлээ сайн базаах сайхан боломж гарч байгаа юм шүү. Сонгуультай холбож худлаа юм бичихээ болих хэрэгтэй.
Цаг үеээ мэдэрч зөв шийдвэр гаргасан. Дэлхий нийт хямарч, эдийн засаг элгээрээ хэвтэж байгаа энэ үед IPO гаргаад амжилтанд хүрэх магадлал маш бага байлаа. Энэ нийтлэл дээр шийдвэрээ цуцлахад хүргэсэн хамгийн том шалтгаан дэлхий нийтээр тархаад байгаа вирусны талаар огт дурдаагүй байхыг бодход зүгээр л энэ хүний харлуулах гэсэн өрөвдөлтэй арга байна.
МАН-ын махан толгойлсон мангар бөх Сумьяабазар улс төрөөс боллоо гэж мэдэгдээд байгаа.Хэн нь улс төр хийгээд болиулчихав? Тэрнийгээ зарлаж болдоггүй юм уу?
Олигтой боловсрол, сургуульгүй цэргийн дэслэгч ҮХ, чөлөөтийн бөх ДС хоёр яаж юмны учир ойлгож, зөв юм хийх вэ? Мэдээжээр хоосон сүр, хөндий толгойнууд гэдэг нь ойлгомжтой. Бүү гайхацгаа, хүмүүс ээ.
жирийн иргэн би ойлгохдоо ТТолгойг ѳѳрсдѳѳ босгочих боломж байгаа, тэр нь боломжтой боллоо гэж ойлгосон.Яагаад ѳѳрсдѳѳ босгож, ѳѳрсдѳѳ эзэн нь байж баялгаа ашиглаж болдоггүй юм бэ?
Одоо IPO хийвэл хамгийн цагаа олоогүй үйлдэл болно шүү,
IPO хийх цаг нь өнөөдөр биш Хүрэлсүхийн шийдвэр цагаа олсон. Дэлхий ЭЗ-н хувьд хэн хүнгүй мэдэж байхад ийм захиалгат юм яюуулж яахнав дээ.
ухааныхаа цараар л ажиллаа даа хөөрхий
Сумьяа болон түүний чадвар муутай удирдлагуудаас болж унлаа. Удирдлагууд халтар хэлтэй чадваргүй хүмүүсээс болж жирийн чадварлаг ажилчид хохирч бна. Дарга нар ажлаа ч тайлбарлаж чадахгүй бялдага гарууд блаа
Улс төрийн зорилгоор мушгин гуйвуулаад байсан” гэж гонгинохын оронд ганц З.Энхболд, хэдэн уурхайчныг давж гарч ажиллаж, олон нийтэд зөв ойлгуулж чадахгүй хэвлэлийн алба, PR-ын багаа У.Хүрэлсүх татан буулгаад хөөж явуулах хэрэгтэй.
Хүүкийг овоо эр юм бн гэж бодож байсан хэдэн хүний хусах гэж байсан үсний үнэтэй зүрхтэй баби юм бн . хайран сайхан цаг хугацаа...хөгжил минь....
Хүрэлсүх мэтийн салхинд дэрэвсэн майхан шиг хүмүүс төрийн толгойд байж болохгүй гэм хорыг ард түмэн олон удаа амслаа
таван толгойг ганхуяаг ч мэдээд байх нь өнгөрнө .Ipo хийгээд ард түмэний амьдарал суга дээшлчих юм харагдаагүй .угаасаа таван толгойн орд дээр хүний өөрийн хар бадгана бужигнаж байдаг .таван толгойн төсөлийг мөн л гадны өндөр үнэтэй зөвлөхүүдэд мөнгө өгч зөвлөгөө нэртэй хорлолтой төлвөлгөө гаргасан байх магадлал маш өндөр .энэ нь оюу толгойг зүгээр тавиад туучихсантай адил шахуу .гадаадад сурлаа гэнэ өндөр боловсоролтой олон хэлтэй л гэнэ хаана байна аа ? оюу толгойгоос бодит жишээ аваад гадны зөвлөхгүйгээр таван толгойг яаж ашигтай ажилуулах төсөлөө бичиж чадахгүй байгаа ганхуяаг амартүвшин гэх мэт хүмүүс банк санхүүгээр мэргэжсэн гэхээсээ ичмээр юм монголын эдийн засагчид, санхүүчид нэгдэж байгаад дотороосоо зөвлөгчөө олоод сайн төсөл хийчихэж чадахгүй байж шуналын хар сэтгэлээр таван толгой дээр хар ялаа шиг бужигнаж гадныхны доог болоод байдаг .
Эттмхк ямарч өмч хөрөнгө байхгүй зүгээр эттхк 10 жил ухаж гаргасан бэлэн нүүрсэн дээр орж ирж тоглох гэж оролдсон эт майнинг хууль бус байгууллагадсан хулгайн компани Хасагийн ашагтай талбайтай зүүн Цанхируу дайраад байдаг ямар учир бна 2017 оноос ашагтай ажиллаж гадаад дотоодын бүх өрөө дарж дуусагсан 2019 онд 1тэрбум долярын ашигтай ажилсан үүгээрээ зүүн баян таван толгой чиглэлийн төмөр замаа өөрөө санхүүжүүлээд тавих эхлүүлээд ажил нь 70/ гүйцэтгэлтэй яваж байна эттхк ийм ашигтай ажиллаж байгаа компани дээр IPO гаргах шаардлага алга .Харин баруун цанхи дээр IPO гаргаж яагаад болохгүй гэж баруун цанхийн нүүрс гаргалт муу байгаа хөрс хуулалт муу байгаа зүүн цанхи ашигтай ажиллаж байгаа Хятад компанууд зүүн цанхи дээр ажиллаж байгаа хятад компанууд зүүн Цанхийн салгаж авах гэсэн шунал гэж харж байна Хасагийн их нөөцтэй Хасагийн сайн чанарын нүүрстэй за ийм л үнэн төрх байдал сэтгүүлч Б Дамдин_ очир зөв мэдээлэл тавин шүү зууны мэдээ сонин энд уурхайчид ямарч улс төр зорлог байхгүй
ter zuun tsanh ni mcs petrovis oyungerel manangiin heden gishuudiinh gesen biluu?
за энэ ч яахав таван толгойг монголын газар нутагаас нүүлгээд аваад явж чадахгүйгээс цааш монголчууд ямар ч байсан нэг юм ашигтай ажилах учираа олох байх .харин одоо вирус 19 ийн аюулаас болгоомжлож юун сонгууль мантай байна. тархи толгойгоо маань вирусын эсрэг ажилаж байхад .манайхан гэтэл хээв нэг сонгууль яриад зэвүүн гэж .
топор бол юм хийх хүн биш бохир улс төрчийн бууны нохой бохир болсон нөхөр шүү дээ
IPO гэдэг нь Эрдэнэс таван толгойн өөрийн эзэмшлийн 30%-иа бусдад зарнаа гэсэн үг. Олон улсын зах зээл дээр арилжаа хийнэ гэдэг нь хэн ч авч болно гэсэн үг. Олоон жилийн өмнө Спирт бал бурмын хувьцааг айлуудаар орж цуглуулсаар байгаад нэг компани бүрэн эзэмшилдээ авч билээ. Ү Үнэхээр хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа бол БОНД гаргах, олон улсын банкнаас зээл авах гэх мэт олон хувилбар байгаа. Таван толгойг л зарчих гэсэн далд сонирхол хэн нэгэнд байх шигээ
Тийм ээ IPOгаргах нь ЭТТ хувьд хамгийн муу хувилбарыг гадаадын өндөр үнэтэй зөвлөхүүд зөвлөсөн юм.
tiim tegeheer avilgad ni olon say $ orj irdeg biz nuguu bayariin 7 housnii mongo gedeg shig.
хүрэлсүхийн засгийн газарыг унагах зорилготой хүмүүс мэр сэр байх юм хэний үгээр үг хийж хэний төлөө ингэж явдаг юм болдоо
Нэг л их гадны нэр хүндтэй ҮНЭ ихтэй зөвлөхүүдээр ажлаа хөгжлөө заалгасан хүмүүс дэ манайхан.
Ер нь бүгд сонгуулийн "шоу"хийчихлээ.Үнэндээ монголын төлөө хэн ч юу ч хийхгүй юм байна л даа.Нэг нь хэрэгтэй юм хийж эхэлбэл нөгөө нь үхтэл нь харлуулна.Тэгхээр оноо алдах нь гэж айгаад юу ч хийхээ больчихно.Энэ амьдрал дахин 30 жил үргэлжилж монгол сөнөнө..Ийм л болчлоо.
Ipo хийгдсэнээр хөндлөнгийн хараа хяналт сайжирч улс төрчидийн шахаа алга болох байлаа. Нүүрсний үнэ өдөр өдөрөөр унаж байна тун удахгүй модоо барихвийдээ!
Hudlaa. Huvaaj ideh ajil n butelguitsen gej sonsson .Tur tumen nudtei
МАН 4 жилд нохойд спираль тавихаас эхлээд ямаанд мөнгө өгөх шийдлээр дуусч бна даа.
Damdin ocnir MCS byynii noxoi yum baina 30% n gadnii ter tycmaa xyatadiin kompanid ocnixiig ene nuxur dyrcaxgvi baina aa Xvrelcvxiin zuv
Дорой үхээнц төрийг хүчирхэг луйварчид удирддаг гэдэг л үнэн бололтой.
Дорой үхээнц төрийг хүчирхэг луйварчид удирддаг гэдэг л үнэн бололтой.
Tomor zam barikh, nuursee ugaana geheer l tosol zaaval undag shdee.tuuhiigeer ni une bagatai,ashig bagatai dahiad 10 jil zutguuleheer Genko,Zico 2 sonirhol baigaa bolohoor odoo diildehgui ni oilgomjtoi
Tomor zam barikh, nuursee ugaana geheer l tosol zaaval undag shdee.tuuhiigeer ni une bagatai,ashig bagatai dahiad 10 jil zutguuleheer Genko,Zico 2 sonirhol baigaa bolohoor odoo diildehgui ni oilgomjtoi
Hurelsuh mash zuv shid gargaj .Hujaaj 30jil tetgeed uursduu hov hooson uldsen .Hurelsuhig demjeed ugvul mun ch ih ajil hine dee .2jilin hugatsaand bas ch davgvi shuu
Mundag zaluu .ue ueiin said naraas mundag n
Enkhbold guaig guitsehgvi medlegtei Hun er nb UIH bna uu
Махан толгойлсон мангар бөх Сумьяабазар улс төрөөс боллоо гэж мэдэгдээд байгаа.Хэн нь улс төр хийгээд болиулчихав? Тэрнийгээ зарлаж болдоггүй юм уу?
Neeren neelttei company meddeggui um bn, uuruu medehgui sedvee bichih shan ork umaa
ES unheer sain ajillaj bgaa, buh ymaa 30 aild aldaad Suuj bsan bol odiid elgeeree gazar molhoh blaa. Azaar Mongol hunii buyn zoloor heden zaluuchuudtai niilj nud neesen Dee. Hun muulj suuhiin ornd bayrlaa.
Зиа -гийн хийж байгаа ажил .Хогийн новш Гөлөг царайлсан хулгайчийг улс төрөөс зайлуулж шоронд хийвэл таарна.Хүрэлсүхийн багийг дэмжинэ ээ.Хүрэлсүхээс өмнөх ЕС айдууд хогийн байсан ш дээ бүү март
Зөв шийдвэр таван толгойгоо хятадын савраас татаж авсан зөв
Энэ ЗГ Эргэж буцсаар байтал нь бүрэн эрхийн хугацаа нь дууслаа.....
Энэ ЗГ Эргэж буцсаар байтал нь бүрэн эрхийн хугацаа нь дууслаа.....
Энэ ЗГ Эргэж буцсаар байтал нь бүрэн эрхийн хугацаа нь дууслаа.....
Энэ ЗГ Эргэж буцсаар байтал нь бүрэн эрхийн хугацаа нь дууслаа.....
Mcs
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хоёр 2019 оны долдугаар сарын 9-ний өдрийн 296 дугаар тогтоолыг барьж байгаад зарим сайдаа “нүдэж” өгчээ. “...Ийм юм болно гэж хэлээд байсан шүү дээ”, “...Хуурч тогтоол гаргасан, үр дүн нь ийм байна” гэх зэргээр Ерөнхий сайддаа, УУХҮ-ийн сайддаа хатуухан хэлсэн байна. Эндээс их сонин зүйл бас харагдаад явчихна. Эдгээр сайд нарыг мэдэх хүмүүс нь мэднэ. Хэн бэ, “хэн”-ийг дэмждэг вэ гэдгийг мэднэ. Бас үсээ хусуулж, дараа нь чихээ хүртэл огтолно гэж айлгаад байсан уурхайчид, том тэрэгний жолооч нарын ард хэн байх вэ гэдэг бас л ойлгомжтой" гэсэн байна ш дээ. бужигнуулагчдын ард нь байгаа хүмүүс тодорхой боллоо
Zuirleh um bol jiliin 1terbum*200 jil=200terbum$.Uunii 30% ni =60 terbum$. Yadahdaa 20terbum$iig hasahad 40 terbum$ bolno!!! Uuniig 1 terbumaar IPO hiij zarna gej 40 dahin baga uneer uneleed baidaa ni dahiad l nogoo Saihanbileg huvilbartai adilhan luivar!!!
Сонгуулийн PRянз бүрээр явж байна даа
Aмлалтууд нь бүгд нуран унасан ш дээ. Одоо МАНАН бүх сүлжээгээрээ нуран унаж сөнөх цаг нь айсуй.
Үгүй шүү. Алдаатай шийдвэр гаргаснаа ойлгосон бол засаж залруулж чаддаг байх ёстой. Энэ тийм ч муу үйлдэл биш.
Eronhii said yagaad aldhihvaa...Meden budilvuu esvel daramtluulj shantarvuu yamarch baisan ard olnii itgel aldrav...ENE SASUULTAND ARD TUMENDEE HARIULT BAINA UU....ERONHII SAIDAA UGIIG CHINE SONSOYOOO***
Долглрсүрэнгийн махан толгойнуудын үед л лав биш шүү
Мэргэжлийн хүмүүсийн яриаг сонсоод байхад ЕС маань цаг үедээ тохирсон зөв шийдвэр гаргажээ гэдэг нь харагдаад байна даа
Яагаад энэ засгийн газар засаглалаа хийж чадсангуй нь ойлгомжтой зовхон сонгууль 296 р тогтоол 19 оны 7н сард гарч бхад яагаад чимээгуй байж2 одоо гэнэт боон тасдаж хяргах дээрээ тулав уурхайчидыг унэхээр турхирч чадлаа хогжилийн том алхам хэнд шаардлаггуй нь харинч харагдчихлаа гэж бодож бна энэ ЗГ р жинхэнэ нулимуулсан
300han saya dollar zartsuulchaad yaval gejdee. Orhi orhi tsaashaa geshhh sda yumaa neere
300han saya dollar zartsuulchaad yaval gejdee. Orhi orhi tsaashaa geshhh sda yumaa neere
Yu ch medehgui setgegtei humuus l comment bichdeg
Ipo hiij mongo bosgoh oyutolgoin gereenees gazar tenger shig yalgaatai
Ipo hiij gadnii management orj ireh, uil ajillagaa saijirj uls toroos haraat bish boloh mongo bosgoj tomor zam barih tsahilgaan stants barih damjlagan olborlolt yavuulah gd engeneeriin olon yumiig ta nar medehgui bj hudlaa comment bichej harluulah zahialgat niitleliig demjih ch gj
IPO гаргах нь зөв юм байсан бол харамсалтай л юм.Ямар ч атугай бариад эхэлсэн төмөр замын ажлаа битгий зогсоогоосой билээ.Төмөр замтай байсан бол вирусээс болж эдийн засаг ийм их алдагдал хүлээхгүй байсан байх.Их даацын машин олноор нь оруулж ирж нүүрс зөөж ашиг олдог ТОМ ДАРГА нар төмөр зам тавихад их саад болдог гэсэн.Үүнийг ерөнхий сайд маань мэдэж л байдаг байх даа.Ард олон бол мэддэг шүү.
IPO гаргана ч гэхшиг зүгээр хятадуудад нэг хэсгийн зарж мөнгө олох гэсийн гээд Монголоор хэлээч дээ
Ipo gargah nereer 30%g ni mash hymdaar zarah gej oroldson bugd urwagch ........ Urwagchid ...................... !!!!!! Bidend ded butets amalj bidnii baylgiig mash hymdaar awah gj bn ............. Hurelsuh uudgui hun gedgee haruulladaaa ......... Battulgaa erh medel baigaa deeree 5 tolgoid tseg tawihgui bol hetsuudeh ym bainda
Дамдин очир юм ойлгодоггүй мал малаас дор паздаа вэ чи худалаа шаагаад байх юм тодорхой хэлий мал минь Сумъяабазарын том хулгайг зогссон шүү одоохондоо энэ д IPO гаргах шаардлага байхгүй гадаад хөрөнгийн бирж үнэ ханш уналтай бна дэлхийд тахал нөмөрөөд байдал муу бна ийм юум ойлгохгүй ард иргэдийн тархи уугаагүй шүү сэтгүүлч ухаантай малаа
худлаа тархи угаалт
Sumiyabazar uuriikhuu neriig avch garakhiin tul Erunkhii said, tankhim, namiikhaa esreg ajillaad ekhlekh shiv dee. Uuruu l te 3 ysegtei companiin tuluul bolson khymyystei khamtarch ene ajliig khiisen shyy dee. 10 saya ch bilyy $-iin khakhiul avsan gsn yariagaa yaj darlaa daa. Ter chin ene ajliin avilga bsan bz dee. Odoo bolimoor um. Ard tymnii khuvitsaa ezemshdeg companiig tsaasnii company bolgokh gj bsan chin khulgainii chin khamgiin tom batalgaa shyy dee.
Хэлээд байхад хуурч тогтоол гаргасан гэж Нямдорж, Хурэлбаатар 2 нь хэлсэн л байна шүү дээ. Их хурлын тогтоол зөрчөөд хулгайн тогтоолт гаргуулсан шүү дэн Сумтайбазар.
Hurelsuh iin hamgiin tom luivar deermiin hulgai ni taslagdan zogsloo gej oilgovol zohino
Hurelsuh iin hamgiin tom luivar deermiin hulgai ni taslagdan zogsloo gej oilgovol zohino
Hurelsuh iin hamgiin tom luivar deermiin hulgai ni taslagdan zogsloo gej oilgovol zohino
юу ч мэдэхгүй байж худлаа цэцэрхсэн хөлсний бичээч минь худлаа битгий ард түмний тархи угаагаад бай
Энэ ЗГ хамгийн чухал ажлаа унагаав. сонгуулийн дараа сэргээх биз тэнэг л биш бол. эх орноо бодвол
Улс эх орондоо овоо юм хийх нь гэж их баярлаж байлаа даа. Ард зондоо сэтгэлээ зориулах төр л хэрэгтэй байна.
odoogiin songuulaar eh oronch bolowsroltoi shine humuusiig zow songotsooy