УИХ-ын найм дахь удаагийн сонгууль болоход сар гаруй хугацаа үлдээд байна. Энэ долоо хоногт нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулна. “Зууны мэдээ” сонин “Сонгууль-Анализ” булангаараа тойрог бүрийн өнгө, сонгогдсон түшээдийг он цагийн дарааллаар нь хүргэж байгаа билээ. Энэ удаа Төв аймгийн тойргуудыг онцоллоо. Долоон удаагийн сонгууль болоход тус аймгийнхан МАН-д долоон удаа итгэл хүлээлгэсэн. Аргагүй л улаан тойрог юм. Ийнхүү Төв аймгийн долоон удаагийн сонгуулийн өрсөлдөөнийг тоймлон хүргэе.
1992 он: МАН /МАХН/
Анхны ардчилсан сонгууль томсгосон мажоритар хэлбэрээр зохион байгуулагдсан. Төв аймгийн тойрогт МАН/МАХН/-аас Ч.Дашдэмбэрэл, Б.Лхагвасүрэн, М.Зэнээ нар олонхийн санал авч анхны ардчилсан парламентын гишүүд болж байв.
1996 он: АН, МАН
Тухайн оны сонгууль жижигсгэсэн мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр явагдсан. Таван нам, хоёр эвслээс 302 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын 92.1 хувь нь сонгуульд оролцжээ. Төв аймагт энэ удаа дөрвөн мандаттай сонгууль болж, МАХН, АН-д ижил тэнцүү ялалт өгөв. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 35 дугаар тойрогт АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Д.Ганболд ялалт байгуулсан. 36 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн М.Зэнээ ялж, гишүүн болсон. УИХ-ын сонгуулийн 37 дугаар тойрогт МАН-аас өрсөлдсөн С.Гончиг олонхийн санал авсан байдаг. Харин 38 дугаар тойрогт АН-аас нэр дэвшсэн Ү.Наранцэцэг ялалт байгуулав. Тухайн онд иргэдийн 45.7 хувийн саналыг авсан АН УИХ-д 50 суудалтай, харин 39.9 хувийн санал авсан МАН 25 суудалтай парламент бүрдэж байв.
2000 он: МАН
УИХ-ын гурав дахь удаагийн сонгууль болж, 76 тойрогт 13 нам, гурван эвслээс 602 нэр дэвшигч өрсөлджээ. Жижигсгэсэн мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр сонгууль явагдсан. Энэ удаа Төв аймгийн тойрогт хамгийн олон буюу дөрвөн мандат дээр нийт 27 нэр дэвшигч өрсөлдсөн байдаг. 35 дугаар тойрогт олонхийн саналыг МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Д.Дондог авсан. 36 дугаар тойрогт М.Зэнээ, 37 дугаар тойрогт Ц.Өөлд, 38 дугаар тойрогт Н.Энхболд ялав. Төв аймгийнхан энэ онд МАН-ыг багаар нь сонгосон юм. Нийт сонсогчдын 51.5 хувийн саналыг авсан МАН УИХ-д 72 суудалтай, харин 24.1 хувийн санал авсан Ардчилсан нам нэг суудалтай парламент бүрдэж байсан билээ.
2004 он: МАН
Сонгууль жижигсгэсэн мажоритар хэлбэрээр явагдсан. Төв аймгийн сонгогчид энэ оны сонгуулиар дахин МАН-д итгэл үзүүлэв. 35 дугаар тойрогт Д.Дондог, Н.Батцэрэг, Л.Сүхбат нар өрсөлдөж, МАН-аас нэр дэвшсэн Д.Дондог ялалт байгуулсан байдаг. 36 дугаар тойрогт С.Батболд олонхийн санал авч анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан. Түүнтэй Ш.Сүхбаатар, Ч.Оюунгэрэл нар өрсөлджээ. 37 дугаар тойрогт мөн МАН-аас нэр дэвшсэн Ц.Сүхбаатар ялалт байгуулсан. 38 дугаар тойрогт Н.Энхболд олонхийн санал авч, хоёр дахь удаагаа парламентад сонгогдсон юм. Түүнтэй Ш.Түвдэндорж, Г.Тэмүүжин нар өрсөлдөж байв.
2008 он: МАН
Төв аймаг аргагүй МАН-ын гэмээр тойрог ажээ. Тухайн оны сонгуулиар мөн л МАН олонхийн санал авсан. Тухайлбал, МАН-аас нэр дэвшсэн С.Батболд, Н.Энхболд, М.Энхболд, Д.Дондог нар олонхийн санал авсан юм. Тэдэнтэй Ш.Батцэцэг, Ш.Сүхбаатар, Х.Золжаргал, Ч.Оюунгэрэл нар өрсөлдсөн.
Сонгуулийн нийт дүнгээр сонгогчдын 43 хувийн саналыг авсан МАН авч, УИХ-д 45 суудалтай, харин 39.2 хувийн санал авсан АН 28 суудалтайгаар парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэв.
2012 он: МАН
УИХ-ын сонгууль анх удаа холимог системээр явагдсан. Төв аймагт МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн С.Батболд, М.Энхболд нар ялалт байгуулж УИХ-ын гишүүнээр сонгогдсон байна.
2016 он: МАН
МАН улс даяараа олонхи тойрогт ялалт байгуулав. Төв аймгийн тойргууд ч МАН-д итгэл үзүүлсэн. Төв аймгийн 28 дугаар тойрогт М.Энхболд, Б.Энхбайгаль, Ц.Оюунсайхан нар өрсөлдөж, М.Энхболд гишүүнээр сонгогдов. 29 дүгээр тойрогт А.Сүхбат, Т.Энхсайхан, Б.Батсайхан өрсөлдөж, А.Сүхбат олонхийн санал авсан. Харин 30 дугаар тойрогт Н.Энхболд ялалт байгуулсан юм. Түүнтэй Д.Доржпүрэв, О.Буяннэмэх нар өрсөлдсөн билээ.
2020 он:
Энэ удаагийн сонгууль 2008, 2012 оныхтой адил томсгосон тойргоор явагдана. Сонгуулийн санал авах хугацааг зургадугаар сарын 24-нд товлоод байна. Улс төрийн нам, эвслүүд энэ долоо хоногт нэр дэвшигчдээ зарлах юм. Харин бие даан нэр дэвшигчид тойргийн сонгогчдоосоо гарын үсэг цуглуулж эхэлсэн юм. Төв аймагт “Та бидний эвсэл”-ээс МАХН-ын Төв аймаг дахь Мянгатын дарга О.Буяннэмэх өрсөлдөнө. Тэрээр 2016 оны сонгуулиар тус тойрогт нэр дэвшиж байсан туршлагатай. МАН-аас М.Энхболд, Н.Энхболд, А.Сүхбат нар өрсөлдөх магадлалтай. Гэхдээ зарим улстөрчийг нэр дэвшүүлэхгүй гэсэн яриа улс төрийн хүрээнд бий. Харин АН-аас Төв аймагт Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв, АН-ын генсек асан Ц.Туваан, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжингийн нэр яригдаж байгаа.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Зи Зо Санг гэдэг тушаалын наймаа хятад данжаадын боовыг хөхсөн маанаг өмхий лаларууд Төв аймгаар дүүрчээ.Мал бол бүгдийг нь заазлахсан.
Сүхбат нэрээ баастсан Тэмүүжин огт бүтэхгүй Тэгээд л нөгөө Ми Энхболд Сз Батболд хоёр гарна даа
Ми овогтыг Монгол төрд түмэн цус холилдсон Төв аймаг л шахаж нөгөөдөх нь ичихгүй" Хотын фракц" гээд явж ирсэн шүү дээ.Орос Хэнтийтэй нийлж Монголчуудыг хужаа дөрвөд гэж доромжилж хагалдаг хужаа Төв аймаг хэнийгээ дэвшүүлэх нь Монголд хамаагүй.
Harin ch Tuv aimgiihan songochih 1 hvntei bolloo. Temvvjin dvvg AN,NAN-iihan tsumuuruu songonoo
3 нам дамжсан Тэмүүжин Дундад төв иргэн аймагт тохирно.
Bi MAN-iin gishvvn gehdee Temvvjing songonoo, udam saitai yum. Nariin yarival “altan uragt” hamaarah yum bilee. Aav,eejiin ali ali taliihan ni tohitoi saihan hvmvvs baisan daa.
Эцэг эх аль аль тал нь тайж гаралтай... төв нутгаас төрсөн анхны хууль зүйн сайд
Эцэг эх аль аль тал нь тайж гаралтай... төв нутгаас төрсөн анхны хууль зүйн сайд
ээ дээ бүтэхгүйээ удам нь ямар байх нь хамаа байж уу уул хүн нь бүтэхгүй гар байхад
тэмүүжин бүтэхгүй ээ
Тэмүүжин бүтэхгүй. Сайд байхдаа яаж тавьтаргүтэж хар тамхичин хүүхэнтэй холбогдлоо? Эрх мэдэлтэй болохоороо надыг хэн хэлэхэв гэж ойвгортдог малууд ганц Тэмүүжингээр төгсөхгүйг сайн анхааръя сонгогчид оо!!!
Улсаар идэж уусан зүйлгүй болохоор нь нэр хүндийг нь унагах өөр зохиол олдоогүй юмдаа муу хөгийн МАНАНгуудад
Temvvjing esergvvtseed baigaa hvmvvs ch tsagdaagiinan l baigaadaa! Ted l aigaad chatsaga harvaj baigaa!
Чи нэг нүхний тарвага уу, хар тамхичин, хар тамхийг дэмждэг хүн Монгол улсад хэрэггүй
Тэмүжин үгүй шүү!!!
Буяннэмэхийг дэмжиж байна.. Бусдыг нь сонгохгүй, бие даагчид гарна биз.
Буяннэмэр зүгээр л энхбаярын хөрөнгийг аривжуулагч
Demjiinee buynnemehiig
Төв аймагт нэр дэвших бие даагч эдийн засагч, доктор профессор Гэрэлт-Од багшийг дэмжинэ. Үнэндээ дээд хэдийг манай аймаг руу явуулаад ч хэрэггүй шүү манангуудаа!!
Тийш д Өвгөнхүү даргын том охин эдийн засгийн ухааны доктор Гэрэлт Од дэвшиж байгаа. Төв аймагт бас эрдэм мэдлэгтэй хүн байдаг гэдгийг харуулмаар бн.
Тулхтай, туршлагатай, идэж уудаггүй, ийш тийшээ хольбордоггүй, мэдлэг боловсролтой, нэр цэвэр Н.Энхболд нь л дээр дээ.
Төв аймгийн бус улсыг Төв аймагчууд хэдэн үеэрээ дээш нь гаргалаа. Хөгжил нь яг хэвээрээ зогсчихсон. Одоо болноо
За одоо 4 удаа сонгогдоод аймагаа хөгжүүлж чадаагүй Энхболдтонгуудыг юу гэж дэмжихэв. Залуу, нэр цэвэр Буяннэмэх, Мөнхсүлд, Гэрэлт-Одыг дэмжинэ
Тэмүүжин г сонгоно нутагтаа ирж өрсөлдөхийг хүлээж байлаа
Эхнээсээ л нутагаа тоох нь яав даа гэж боддог шүү. Бас л сонгох тойроггүй болоод л ирж байгаа хүн шүү дээ.
songochihmoor humuus bn shu
M Enkhbold danjaadiig tuv aimgiinhan songohoo bolimoor Yumaa muu Muuhai bolgond baritsaalagdsan hun.
Zaluuchuudaa demjine O.Buynnemekh,Munkhsuld , dahin ner devshij bgaa nuhduud Tuv aimagt yu ch hiisengui
Zaluuchuudaa demjine O.Buynnemekh,Munkhsuld , dahin ner devshij bgaa nuhduud Tuv aimagt yu ch hiisengui
Odoo ahij l MAN bish shuu!!! Hudlaa shaasan huvalznuudiig ahij songohgui!!! Temuujin g demjine ee